Малайз Улсын Куала Лумпур хотноо Ази Номхон Далайн Орнуудын Өргөн Нэвтрүүлгийн Холбооноос (ABU) зохион байгуулсан “DIGITAL BROADCASTING SYMPOSIUM 2019”-д оролцсон тухай
ХХЗХ

Ази Номхон Далайн Орнуудын Өргөн Нэвтрүүлгийн Холбооноос (ABU) зохион байгуулдаг “DIGITAL BROADCASTING SYMPOSIUM” нь энэ жил 15 дахь жилдээ Малайз Улсын Куала Лумпур хотноо 2019 оны 3 сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээнд гишүүн болон гишүүн бус 60 гаруй улс орны өргөн нэвтрүүлгийн салбарын үйлчилгээ эрхлэгчид, техник төхөөрөмж үйлдвэрлэгч байгууллага, системийн шийдэл боловсруулагч мэргэжлийн байгууллага, төрийн байгууллага, зохицуулах байгууллагын төлөөлөл зэрэг 1200 гаруй төлөөлөл жил бүр оролцдог байна. Энэ жилийн чуулга уулзалтанд Харилцаа холбооны зохицуулах хороог төлөөлж тус хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн С.Машбат, П.Золбоо нар оролцож ирсэн билээ.

Тус чуулган нь 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба чуулга уулзалтын үеэр өргөн нэвтрүүлгийн техник төхөөрөмж, үйлчилгээ, системийн шийдэл үйлдвэрлэгчдийн танилцуулга, үзэсгэлэн, мөн тухайн үйлдвэрлэгчдийн зарим төрлийн төхөөрөмж, үйлчилгээний танилцуулга бүхий семинарууд зэрэгцэн зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.

Чуулганыг Ази номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн байгууллага, дэлхийн өргөн нэвтрүүлгийн байгууллага, дэлхийн тоон радио холбооны World DAB+ байгууллага, дэлхийн тоон радио холбооны DRM байгууллага хамтран жил бүр зохион байгуулдаг бөгөөд ази номхон далайн орнуудын тоон радио өргөн нэвтрүүлгийн шилжилт, шилжилттэй холбоотой төлөвлөлт, техник төхөөрөмжийн системийн шийдэл, стандартын сонголттой холбоотой зөвлөн туслах, мэргэшсэн ИТА-ын мэдлэг мэдээлэл солилцох талбар болсон нь харагдаж байлаа.

Энэ жилийн чуулганд нийт 46 улс орны 1000 гаруй төлөөлөл, үзэсгэлэнд нийт 47 компанийн төлөөлөл тус тус оролцсон. Чуулганы үеэр нийт 12 бүлэг сэдвээс бүрдсэн 65 гаруй илтгэл тавигдсан ба нийт 8 үйлдвэрлэгчийн танилцуулга семинар нэгэн зэрэг зохион байгуулагдлаа. Түүнчлэн мастер класс семинар нь 5 сэдвээр явагдаж нийт 22 удаагийн давталттайгаар 4 өдрийн турш тавигдсан юм. Ази номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн байгууллагын гишүүд болох ази номхон далайн улс орнуудын олон нийтийн болон төрийн өмчийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, техник төхөөрөмжийн үйлдвэрлэгчид түлхүү оролцож үйлчилгээний чанар стандартын хэрэгжилт, шинэ техник технологийн дэвшил, сарнисан хөгжлийн үед бизнесийн ямар бодлого барих, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа төсөл хөтөлбөрийн танилцуулгыг танилцуулсан болно.

Чуулганы үеэр тавьсан илтгэлээс дүгнэхэд олон нийтийн болон арилжааны статустай үйлчилгээ эрхлэгчид бүгд шинэ техник технологийн дэвшил нь радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг сонсогчдод хүргэхэд чухал байр суурь эзлэж байгаа дээр санал нэгдэн өнөө үеийг радиогийн алтан үе гэж хэлж байсан. DAB+ стандарт нь радио давтамжийн зохистой хуваарилалт, үйлчилгээний төрөл зүйлийг нэмэгдүүлэх, олон платформоор хөгжүүлэх, сонсогчдод хүргэх, үйл ажиллагааны зардлыг бууруулах суурь болж байгааг онцгойлон цохон тэмдэглэсэн.

Австралийн арилжааны радио үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн хатагтай Жоан Уорнер, Австралийн ABC корпорацийн радио хариуцсан менежер Кэт Дайэр, мөн Австралийн Southern Cross Austereo радиогийн тэргүүн ноён Грант Блаклэй нарын илтгэлээс DAB+с стандартыг хэрэгжүүлснээр радиогийн арилжааны зах зээлд томоохон дэвшлийг бий болгосон гэдэгтэй санал нийлж байв.

DAB+ стандарт хэрэгжүүлэх төсөл Малайз, Вьетнам, Тайланд зэрэг улс орнуудад хөл нийлүүлэн эхлүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа бол DRM төсөл Энэтхэгт хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд төслийн эхний үе шат дууссан байна. DAB+ стандарт нь хүн ам төвлөрсөн томоохон хот суурин газарт /50км/ хэрэгжүүлж байгаа бол DRM стандартыг их чадлын, дунд долгионы үйлчилгээнд хэрэгжүүлж байгаа нь тухайн стандарт бүрийн техникийн үзүүлэлтээс гадна тухайн хэрэгжүүлж буй улс орны газар нутгийн хэмжээ, газарзүйн байршил, хүн амын төвлөрөл, дэд бүтэц, харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн салбарын хөгжил зэрэг үзүүлэлттэй шууд холбоотой байгаа нь харагдлаа.

Хэдийгээр аль нэг стандартыг сонгоод дэд бүтцийг бий болгох нь тодорхой боловч хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийн хувьд төрийн зүгээс тодорхой бодлогууд гарах шаардлагатай гэж дурдсан. DAB+ төхөөрөмжийн хувьд үйлдвэрлэгчийн заасан стандарт үзүүлэлтээс хамааран зах зээлд төрөл бүрийн үнээр нийлүүлэгдэж байгаа бол DRM стандартын хувьд хүлээн авагчийн үйлдвэрлэл зах зээлээс хамааран харьцангуй цөөн тоогоор үйлдвэрлэгдэх, үнийн хувьд арай өндөр байгаа судалгаа байна.

Чуулганы үеэр хэлэлцсэн асуудлуудын нэг бол Цахим аюулгүй байдал ба Медиа сэдэв байлаа. Сингапурт төвтэй WongPartnership LLP компанийн төлөөлөл хатагтай Мариет Питерс Гоо-ын тэмдэглэснээр хэдийгээр өргөн нэвтрүүлгийн тухай, оюуны өмчийн тухай хууль тогтоомж хэрэгжиж байгаа ч тухай байгуулллагын ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх асуудал маш чухал гэдгийг хэлсэн бөгөөд ажилчид нь санамсаргүй байдлаар компанийг эрсдэлд оруулах байдал сүүлийн жилүүдэд бүртгэгдэж байгаа талаар мэдээллээ. Цахим аюулгүй байдал бол зөвхөн хуулийн, техникийн, бизнесийн асуудал биш энэ нь хүн бүрийн асуудал гэж онцлон тэмдэглэсэн юм. Энэ сэдвээр Малайзын Харилцаа холбоо, мультимедиагийн зохицуулах хорооны төлөөлөл Syed Mokhsien Syed Mansor хэлэхдээ өргөн нэвтрүүлгийн контентын хулгай нь ашиг олох зорилгоос гадна нийгмийн сүлжээний хаалттай группуудэд хандалт авах, сурталчлах зорилгоор ашиглаж байгаа нь судлагдсан ба 2019 оны 2-р сар хүртэл Малайз улсад нийт 267 цахим хуудсыг хаасан тоо баримт байна.

Чуулганы бас нэгэн онцлог үйл явдал нь Ази номхон далайн улс орнуудын гишүүн томоохон телевизүүдийн төлөөлөл оролцсон салбарын хэлэлцүүлэг байлаа. Үүнд, Малайз, Япон, Солонгос, Герман, Англи, Сангапур, Хонконгийн телевизүүдийн төлөөлөл оролцож тоон радио өргөн нэвтрүүлгийн зах зээл, өрсөлдөөнд үүсч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлууд болон технологийн дэвшлийг ашиглан хүргэж байгаа шинэ үйлчилгээ, сонсогчдыг татах шинэ боломж, бизнесийн санаануудыг хуваалцан ярилцсан. Хэдийгээр улс орны үйлчилгээ эрхлэгч бүр өөр өөрийн онцлогтой хэдий ч шинэ мянганы хүүхдүүд, Z generation үеийн хүүхдүүдэд үйлчилгээг хэрхэн хүргэх, зах зээлд өөрийн байр суурийг хэрхэн хадгалах, телевизийн өргөн нэвтрүүлгээс гадна шинэ шинэ өрсөлдөгч, орлох бүтээгдэхүүнүүдтэй хэрхэн өрсөлдөх талаар өөр өөрийн туршлагаас хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлсэн нь үр дүнтэй байлаа. Радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд стрийминг үйлчилгээг түлхүү нэвтрүүлж эхлээд байгаа бол үүнээс гадна интернэт радио, радиогийн апликэйшн, өөрийн дагагчдын цахим хуудас, нийгмийн сүлжээнийн хуудас, контентын сангийн үйлчилгээ зэрэг шинэ шинэ платформууд дээр үйлчилгээний төрөл зүйлийг нэмэгдүүлэн хүргэж өрсөлдөж байна.

Шинэ техник технологи нь зах зээлд өрсөлдөх, сонсогчдод үйлчилгээгээ хүргэх шинэ боломжийг бий болгож байгаа ч радиогийн байнгын сонсогчтой болох нь тухай радиогийн хөтөлбөр, төрөл жанр, контентын бодлоготой шууд холбоотой гэдэг дээр санал нэгдэж байсан. Австралийн болон Английн радиогийн жишээ болох контентыг төрөлжүүлэх, зах зээлийн сегментэд нийцүүлэн радиогийн брэндийг бий болгох, салбар радиог бий болгож байгаа нь амжилт олж байгаа талаар дурьдсан билээ. Солонгосын KBS радиогийн төлөөлөл сонсогчдын судалгаатай холбоотой сонирхолтой илтгэл тавьсан ба олон нийтийн радио телевиз нь хэт хуучинсаг, уламжлалт хэв маягтай байгаа нь хэдийгээр олон нийтийн статустай үйлчилгээ эрхлэгч ч гэсэн зах зээлд сонсогч татах өрсөлдөөнд орох шаардлагатай, хаана ч хэзээ ч гэсэн уриаг хэвшүүлж үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэх шаардлагатай гэж тэмдэглэсэн. 

Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг олон улсад төрийн бодлого зохицуулалтаар тусгайлан авч үздэг үйлчилгээ гэдэг нь тавигдсан илтгэлүүдээс харагдсан бөгөөд тоон технологийн шилжилттэй холбоотой бодлого зохицуулалт, техник технологи, үйлчилгээний төрөл, хамрах хүрээний шинэ шинэ сорилт, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа нь мөн харагдлаа. Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь гамшиг ослын үед иргэдэд зарлан мэдээлэл хүргэх гол суваг болдог бөгөөд тухайн улс орны иргэн бүрт төрийн/олон нийтийн өмчийн радиогийн үйлчилгээг хүргэх нь төрийн бодлогоор тодорхойлогддог байна. Тоон радиогийн үйлчилгээний хувьд өөр дээрээ мэдээ, мэдээлэл, богино зарлан мэдээлэл дамжуулах үзүүлэлт бүхий дэлгэцтэй байх тул энэ нь гамшиг, ослын болон бусад үед арилжаа сурталчилгааны зорилгоор давхар ашиглагдах давуу талтайг үйлдвэрлэгчид онцолж байв.

Арилжааны радио үйлчилгээ эрхлэгчдийн хувьд арилжааны радио үйлчилгээ эрхлэгчдийн холбоог байгуулан үүгээрээ дамжуулан тоон технологид шилжих шилжилт, хэрэглэгчийн төхөөрөмж, сонсогчдын судалгаа зэрэг асуудлаар хамтран ажилладаг амжилттай туршлага Австрали зэрэг зарим улсад байна. Харин Япон улсын NHK радио телевизийн хувьд 2020 оны олимпийн их наадмыг угтан 8к технологийг үйлчилгээнд нэвтрүүлэн, эхний ээлжийн туршилтын хөтөлбөрийг дамжуулж эхэлсэн талаар, мөн Hybridcast телевизийн төхөөрөмжийг худалдаанд гаргаж байгаа талаар дурдсан ба телевиз нь тухайн айл өрхийн бүх техник хэрэгслийг удирдах удирдлагын хэрэгсэл болгон хөгжүүлсэн талаарх сонирхолтой танилцуулгыг тус тус хийлээ.

  1. Салбарын хэлэлцүүлэг. NHK, KBS, RTM, BBC, DW, BBC, Singapore TV
 
  1. Чуулганы хуралдаан, илтгэл.
 

 

 

 

  1. DAB+ тоон радиогийн хүлээн авах төхөөрөмж.

 

 
 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/03/18
Мэдээ мэдээлэл
Иргэн Н.Бадамхандаас ирүүлсэн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
Иргэн Н.Бадамхандаас ирүүлсэн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
07.18
Юнител ХХК-с ирүүлсэн 06/1140 тоот албан бичгийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
Юнител ХХК-с ирүүлсэн 06/1140 тоот албан бичгийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
07.18
Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
07.18
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 06-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 06-р сард хийсэн мониторингийн дүн
07.10
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
07.09
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтан, ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтан, ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
07.08
Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийгдсэн хэмжилт, шалгалтын тайлан
Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийгдсэн хэмжилт, шалгалтын тайлан
07.05
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх
07.05
Тус хорооны төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сарын 24-28 өдрүүдэд “Ази Номхон Далайн орнуудын Мэдээлэл, Харилцаа Холбооны сайд нарын уулзалт 2019” зөвлөгөөнд оролцож Сингапур болон Малайз улсын зохицуулах байгууллагатай хамтран ажиллах, туршлага солилцох асуудлаар уулзалт, семинарыг зохион байгуулав.
Тус хорооны төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сарын 24-28 өдрүүдэд “Ази Номхон Далайн орнуудын Мэдээлэл, Харилцаа Холбооны сайд нарын уулзалт 2019” зөвлөгөөнд оролцож Сингапур болон Малайз улсын зохицуулах байгууллагатай хамтран ажиллах, туршлага солилцох асуудлаар уулзалт, семинарыг зохион байгуулав.
07.01