Зөвлөх үйлчилгээний тухай зарлал /РӨН-ийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх/
ХХЗХ
  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа  хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх ажлыг хийж гүйцэтгэхэд оршино.

Тус хороо нь Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-ийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт тодорхой шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах талаар арга хэмжээ авч ажилладаг.

Мониторинг хийх  чиглэл:

  • Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хяналт тавих зорилгоор Улаанбаатар хотын хэт богино долгионы радиогийн эфирийн бичлэгийг нэгэн зэрэг, бүрэн хийж, хадгалах;
  • Радио өргөн нэвтрүүлгээр дамжуулж буй нэвтрүүлэг, төрөл жанр, хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй тайлан;
  • Хөтөлбөрийн бүтэц, түүнд гадаад болон дотоодын дууны эзлэх хувь хэмжээг өдөр бүрээр тодорхойлох;
  • Хөтөлбөрийн бүтэц, түүнд цаг, үе үйл явдлын мэдээ, сурвалжлагын нэвтрүүлгийн эзлэх хувь хэмжээг тодорхойлох;
  • 7 хоногийн нэвтрүүлгийн нийт цагт эзлэх дотоод бүтээлийн хувь хэмжээ нь нөхцөл шаардлага хангасан эсэх /50 хувиас доошгүй/;
  • 1 цагт дамжуулах зар сурталчилгаа нь нөхцөл шаардлага хангасан эсэх /18 мин/;
  • 1 цагт нэвтрүүлж буй зар сурталчилгаанд эзлэх блок, блок тус бүрт ноогдох хугацааг тогтоох;
  • Зар сурталчилгаанд эзлэх нийгмийн шинжтэй зар сурталчилгааны хугацааг тогтоох, зар сурталчилгааг төрлөөр нь ангилах /үгэн зар, шторк гэх мэт/;
  • Зар сурталчилгааг нийлүүлэгч, үйл ажиллагааны чиглэл /салбар/-ээр нь ангилан гаргах;
  • 1 хоногийн хөтөлбөрийн нийт цагт эзлэх шууд болон хөтлөгчтэй нэвтрүүлгийн эзлэх хувь хэмжээ нь нөхцөл шаардлага хангасан эсэх /15 хувиас доошгүй/;
  • Хөтөлбөрт эзлэх соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын нэвтрүүлгийн 1 сарын хөтөлбөрт эзлэх нийт хувь хэмжээг тодорхойлох;
  • Хүүхдийн нэвтрүүлгийн нийт цаг, 1 сарын хөтөлбөрт эзлэх хувь хэмжээ;
  • Мессежний болон ярианы тусгай дугаар ашиглан тааварт тоглоом, ая дууны сонгууль зэрэг уралдаант хэлбэрийн нэвтрүүлэг дамжуулсан байдал, эдгээр нэвтрүүлгийн 1 хоногийн хөтөлбөрт эзлэх нийт цаг,  хувь хэмжээ, үнэ тарифыг

 

  • ил тод мэдээлэх шаардлага хангасан эсэх /ашиглаж буй тусгай дугаар, тусгай дугаарын үнэ тариф/;
  • Насанд хүрэгчдэд зориулсан /18 наснаас дээш/ нэвтрүүлэгийг өглөө 06:00-22:00 цагийн хооронд нэвтрүүлсэн, давтан дамжуулсан эсэх
  • Монгол Улсын холбогдох хууль тогтоомж зөрчсөн, хүүхэд залуусын хүмүүжил, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлэх хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, бүдүүлэг үг хэллэг, яриа зэрэг зохисгүй контент дамжуулж буй эсэх
  • Бусад.

Тайлан мэдээ ирүүлэх хэлбэр:

  • “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын дагуу сар бүр тайлан гаргах, гэрээт ажлын хугацааны нэгдсэн дүн, мэдээг аналитик тайлангийн хамтаар боловсруулж ирүүлэх;
  • Эфирийн өдөр бүрийн дэлгэрэнгүй протокол
  • Хяналт, мониторингийн үзүүлэлт /чиглэл/ тус бүрээр шаталсан дэлгэрэнгүй, хураангуй тайланг цаг, хоног, 7 хоног, сар бүрээр гаргах
  • Үүссэн гомдол маргааныг шийдвэрлэх зорилгоор хөтөлбөрийн агуулгатай холбоотой тодорхой цагийн бичлэг ирүүлэх
  • Бусад
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлохтой холбоотой дараах баримт, мэдээллийг ирүүлнэ. Үүнд:  

3.1. Зөвлөх хуулийн этгээдийн танилцуулга, гэрчилгээний хуулбар, дүрэм;

  • Зөвлөх болон хяналт, мониторинг хийх ажлын хүрээнд хамрагдаж байгаа этгээд нь компанийн тухай хуулийн 6.14-т заасан /нэг/ нэгдлийн оролцогчид биш байна.
  • Зөвлөх нь хорооноос олгодог өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэгч бус байх, гүйцэтгэх удирдлагын хувьд сүүлийн 5 жил өргөн нэвтрүүлгийн салбарт ажиллаагүй байна

3.2.Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /жилийн эцсийн санхүүгийн тайлан /

3.3. Энэ төрлийн ажил үйлчилгээ гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл, танилцуулга

3.4.Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний мэргэжил, туршлага, чадавхийн талаарх мэдээлэл /Зөвлөхийн баг нь багийн ахлагч, хяналт мониторингийн менежер, програм хангамж, техник ашиглалт хариуцсан ИТА, статистик судалгааны мэргэжилтэн, хяналт мониторингийн ажилтан гэх мэт бүрэлдэхүүнтэй байна/

3.5. Сар бүр гэрээнд заасан хугацаанд хяналт мониторингд хамрагдаж буй УБ хотын радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт байнгын хяналт, мониторинг хийх, эфирийн бичлэг хийх, хадгалах лрограм хангамжийн хөгжүүлэлт хийх боломжтой байх.

3.6. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сигналыг хүлээн авах техникийн шийдэл, нөөц шийдэл, үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах боломжийг бүрдүүлсэн байх.

3.7. Мэдээллийн сангаас шаардлагатай тохиолдолд мониторинг хийх үзүүлэлт болон холбогдох бусад мэдээ, тайлан, эфирийн бичлэгийг тухайн сар, өдөр, цаг минутаар түргэн шуурхай гаргах техник, технологийн боломжийг бүрдүүлсэн байна.

  1. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  2. Гадаадын этгээд оролцох эрхгүй.
  3. Дотоодын давуу эрх олгохгүй.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018.09.10-2018.09.21-ний 10:00-16:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ны 15.00 цагаас өмнө өөрийн биеэр ирүүлнэ.

 

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар

          Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар,

          Инженер О.Туяажаргал

          Утас: 304258 99078073

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/09/12
Мэдээ мэдээлэл
“ЗАХИДАЛ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ” сэдэвт захидал бичлэгийн улсын уралдааны дүн гарлаа
“ЗАХИДАЛ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ” сэдэвт захидал бичлэгийн улсын уралдааны дүн гарлаа
11.13
“Шуудангийн салбарын зохицуулалт- 2018” зөвлөгөөн
“Шуудангийн салбарын зохицуулалт-2018” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон зөвлөгөөн
11.13
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд тохирлын баталгаанд заавал хамрагдана
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд тохирлын баталгаанд заавал хамрагдана
11.07
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 9 дугаар сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 9 дугаар сарын дүн мэдээ
11.05
“Цахим орчин зөв болГоё”-Цахим орчны зүй зохистой хэрэглээг бий болгоё уриатай аян эхэллээ.
ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Цагдаагийн ерөнхий газар хамтран олон нийтэд цахим орчны зүй зохистой хэрэглээг сурталчлах, нөлөөллийн ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлж байна. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим орчинд ЭЕРЭГ МЭДЭЭНИЙ давлагааг өрнүүлж, цахим орчны зүй зохистой хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх юм.
11.03
Мониторингийн 2018 оны 8,9 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2018 оны 8,9 дүгээр сарын тайлан
10.30
Телевизийн мониторингийн жилийн тайлан 2017 он
Телевизийн мониторингийн жилийн тайлан 2017 он
10.26
Монгол Улсын хаягийн бичвэр олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө
Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвөөс хаягийн бичвэрийг хөгжүүлэх зорилгоор S42 стандартыг гишүүн улс орнууддаа мөрдүүлдэг
10.26