РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 08-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ
  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.

  1. Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгжид 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 3 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөн стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулаагүй, 30 радиогийн  үйлчилгээ эрхлэгчийн хэвийн ажиллаж байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

  Давтамж /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар  
 
1 88.3 Эм Жи Эл Радио Ньюс ХХК 12800186  
2 88.8 Икод ХХК 540/FM 172  
3 89.3 Сета тех ХХК 22800193  
4 89.7 Жавзандамба хутагт төв ТББ 589 /FM 210  
5 90.5 Улаанбаатар телевиз ХХК 560/FM 191  
6 91.1 Монгол Комикс ХХК 507 /FM 165  
7 92.1 Смарт коммуникэйшн ХХК 508 /FM 166  
8 95.1 Шүхэр ТББ 408/FM138  
9 95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ 356/FM121  
10 96.3 "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ 294/FM102  
11 96.9 Эх элгэн нутаг ХХК 396/FM133  
12 97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага 291/FM101  
13 98.1 Радиоком Монгол ХХК 148/FM57  
14 98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК 146/FM55  
15 99.3 Ньюмедиа ХХК 147/FM56  
16 99.7 Билэгт дөлгөөн ХХК 268/FM93  
17 100.1 РФ ХХК 051/FM37  
18 100.5 НС Холбоо ХХК 039/FM14  
19 100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01  
20 101.7 Аггрегатор ХХК 061/FM39  
21 102.1 Эм эс жи эм ХХК 555/FM186  
22 102.5 Бадруун ХХК 008/FM02  
23 103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01  
24 104.0 Ви Өү Эм ХХК 253/FM73  
25 104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06  
26 105.5 Чугу ХХК 022/FM05  
27 106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01  
28 106.6 Стандарт Ви Оү Эй ХХК 011/FM03  
29 107.0 И Зэт Эф Эм ХХК 035/FM13  
30 107.5 Билэг санаа ХХК 017/FM04  

6.2. Стандартын шаардлагыг хангаагүй: MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  Давтамж /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар  
 
1 92.5 Скай Медиа Груп ХХК 487 /FM89  
2 98.5 Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ 160/FM61  
3 103.6 Медиа холдинг ХХК 025/FM07  
 

6.3. Үйл ажиллагаа явуулаагүй:

Тайлант хугацаанд “Хэмнэлт Долгион” ХХК-ийн радио 91.7 МГц радио станц техникийн үйлчилгээ хийж байгуу тул үйл ажиллагаа тус тус түр зогссон.

  1. Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.

  1. Хэмжилтийн зураг:

Тайлант хугацаанд хийгдсэн 24642 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв

Д.Дамдинцогт
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/09/10
Мэдээ мэдээлэл
ДРИХ19-д бэлтгэх Ази Номхон Далайн бүс нутгийн (APG-4) дөрөвдүгээр хуралдаанд оролцсон тухай
ДРИХ19-д (Дэлхийн радиогийн их хурал 19) бэлтгэх Ази Номхон Далайн бүс нутгийн дөрөвдүгээр хуралдаан 2019 оны 1-р сарын 07-13-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдаанд Монгол Улсыг төлөөлж ХХЗХ-ны РДЗХГ-ын дарга З.Амгалан, ХХМТГ-ын мэргэжилтэн Онончимэг, ХХЗХ-ны РДЗХГ-ын төлөвлөлт судалгаа хариуцсан мэргэжилтэн Ч.Тэрбиш нар оролцлоо.
02.21
Хиймэл дагуулын холбооны радио давтамжийн хуваарилалт, үйлчилгээний ерөнхий нөхцөл шаардлагын төсөл
Энэхүү баримт бичгийн зорилго нь хиймэл дагуулын хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус сүлжээг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахад мөрдөх радио давтамжийн хуваарилалт, үйлчилгээний ерөнхий нөхцөл шаардлагыг тодорхойлоход оршино.
02.21
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг өнөөдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Аэ энд Жааг (ТВ-25)-ийн удирдлагатай уулзалт зохион байгуулав.
02.20
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, ХХЗХ дарга Г. Чинзориг, МҮДТөв УТҮГ-ын захирал Б. Батжаргал нарын төлөөлөгчид Израйлын Тел-Авив хотноо айлчлал хийлээ
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, ХХЗХ дарга Г. Чинзориг, МҮДТөв УТҮГ-ын захирал Б. Батжаргал нарын төлөөлөгчид Израйлын Тел-Авив хотноо айлчлал хийлээ
02.15
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг ОУЦХБ-ын Ази Номхон Далайн бүсийн салбар, Ази номхон далайн Цахилгаан Холбооны Байгууллага(АНДЦХБ), Ази Номхон Далайн Шуудан Холбооны Байгууллагын (АНДШХБ) удирдлагатай уулзалт хийлээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага(АНДЦХБ), Ази Номхон Далайн Шуудан Холбооны Байгууллагын (АНДШХБ) удирдлагатай уулзалт хийлээ.
02.15
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг өнөөдөр Улаанбаатар телевиз ХХК /UBS телевиз/, Форчун глобал ХХК /Глобал телевиз/-ийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа
02.14
“Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй”
Харилцаа холбооны зохицуулах хороо, Дэлхийн шуудангийн байгууллагаас жил бүр уламжлал болгон зарладаг өсвөр насны буюу 11-15 настай хүүхдүүдийн захидал бичлэгийн олон улсын уралдааныг зарлаж байна.
02.14
Дэлхийн радиогийн өдөр
Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон нийт сонсогчиддоо Дэлхийн радиогийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье
02.13
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд тохирлын баталгаанд заавал хамрагдана
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд тохирлын баталгаанд заавал хамрагдана
02.13
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
02.04