Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд баталгаажуулалтад заавал хамрагдана
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Стандартчилал хэмжил зүйн газраас “Бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэл MNS ISO/IEC 17065:2013” стандартын дагуу баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийг 2014 онд авч Мэдээлэл харилцаа холбооны төхөөрөмжийг баталгаажуулах үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль 2018 оны 07-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирлын баталгаатайгаар Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журам”-ыг батлахаар ажиллаж байна. Уг журмын төслийн “Тохирлын үнэлгээнд заавал хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт”-д мэдээлэл харилцаа холбооны дараах төхөөрөмжүүд хамрагдсан. Үүнд:

Бүлэг

Зүйл

Барааны ерөнхий нэршил

1

85

85.17

Телефон аппарат (үүрэн сүлжээ эсвэл утасгүй бусад сүлжээний зориулалтын телефон орно)

2

Шугамын телефон аппарат (гар харилцуур нь утасгүй)

3

Үүрэн сүлжээ эсвэл утасгүй бусад сүлжээний зориулалтын телефон

4

Дуу, дүрс эсвэл бусад мэдээллийг дамжуулах эсвэл хүлээн авах бусад төхөөрөмж (утсан эсвэл утасгүй сүлжээ) жнь: дотоод сүлжээ /LAN/, гадаад  сүлжээ /WAN/-ний төхөөрөмж

5

Суурин станц

6

Мультиплексер, дамжуулагч, хүлээн авагч, конвертер

7

85.25

Радиогийн өргөн нэвтрүүлэг, телевизийн өргөн нэвтрүүлэг дамжуулах аппарат (корпуст нь хүлээн авах, дуу бичих, сэргээх аппарат угсрагдсан эсвэл угсрагдаагүй); телевизийн камер, дижитал камер болон видео бичлэгийн камер

8

85.26

Радиолокатор (радар)-ын аппарат

9

Радионавигацийн тусламжийн аппарат

10

Радиогийн алсын удирдлагын аппарат

11

85.27

Гадны эх үүсвэрээс тэжээл авахгүйгээр ажиллах боломжгүй, тээврийн хэрэгслийн зориулалттай радиогийн өргөн нэвтрүүлэг хүлээн авагч

12

85.28

Телевизийн нэвтрүүлэг хүлээн авах аппарат (корпуст нь радиогийн өргөн нэвтрүүлэг хүлээн авах, дуу, видео бичлэг хийх, сэргээх аппарат угсрагдсан эсвэл угсрагдаагүй)

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/06/29
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
Хорооны даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/113 тоот тушаалын дагуу Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуй нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаандаа болон өргөгч цамхаг, тэдгээрийн харуул хамгаалалт, мөн хяналт хийх бүсэд орших дүүргүүдийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглаж байгаа радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.
09.07
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын уул уурхайд хийсэн хэмжилт шалгалтын ажлын тайлан
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон хувь хүмүүсийн ашигладаг радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах.
09.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 08-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна.
09.07
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
09.05