Тендерийн урилга
ХХЗХ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2018-06-26

Тендер шалгаруулалтын дугаар: ЗУХАГ2018/07

Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрх бүхий тендерт оролцогчдоос Их багтаамжийн сүлжээний төхөөрөмж  нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер  ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50’000 төгрөгөөр худалдан авна (Голомт банкны 1102626829 тоот данс). Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.                                                                                                                                      

Тендерийг 2018 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 09:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 09:30-д нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Улаанбаатар-14201 Сүхбаатарын гудамж-13

Бага тойруу 6-р хороо Метро бизнес төв А корпус 5 давхар.

Утас:304258: Факс:327720.

Вэб хаяг:  www.crc.gov.mn; info@crc.gov.mn

 

Харилцах албан тушаалтан:

Мэргэжилтэн Д.Дамдинцогт

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/06/26
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
Хорооны даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/113 тоот тушаалын дагуу Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуй нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаандаа болон өргөгч цамхаг, тэдгээрийн харуул хамгаалалт, мөн хяналт хийх бүсэд орших дүүргүүдийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглаж байгаа радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.
09.07
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын уул уурхайд хийсэн хэмжилт шалгалтын ажлын тайлан
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон хувь хүмүүсийн ашигладаг радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах.
09.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 08-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна.
09.07
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
09.05