“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЦАМХАГ БАЙГУУЛАХАД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 5884:2016” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
ХХЗХ

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Харилцаа холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага  MNS 5884:2016” стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Шалгаруулалтад оролцох зөвлөх нь тухайн үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдүүлгийг ирүүлнэ.

Стандартыг боловсруулах зөвлөхөд тавигдах шаардлагууд:

  • Харилцаа холбооны чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,
  • Мэдээлэл холбооны антен цамхаг, гадна болон барилгын доторх сүлжээ, дэд бүтцийн төлөвлөлт, зураг төсөл, угсралт суурилуулалтын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай, /Утасгүй холбооны чиглэлээр техникийн болон онолын мэдлэг, туршлагатай, тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж байсан, эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно./
  • Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй,
  • Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил, аналитикийг эзэмшсэн.

Жич: Зөвлөх үйлчилгээг илүү үр дүнтэй болгох үүднээс хувь хүмүүс хамтран /түншлэлээр/ оролцож болно.

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2018 оны 08 дугаар сарын 03-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258, Факс:327720

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Б.Энхбат

Утас: 91117321, Мэйл хаяг: enkhbat@crc.gov.mn

Д.Дамдинцогт
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/08/03
Мэдээ мэдээлэл
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
11.13
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
11.13
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
11.12
Шуудангийн салбарын зөвлөгөөн
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд
11.12
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
11.08
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
11.08
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
11.07
Санал хүсэлт шийдвэрлэлтийн байдал
Шийдвэрлэлтийн байдал
11.07
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны III-р улирлын дүн мэдээ
Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээ
11.06
Баталгаажуулж гэрчилгээ олгосон харилцаа холбооны тоног төхөөрөмж
Баталгаажуулж гэрчилгээ олгосон харилцаа холбооны тоног төхөөрөмж
11.05