Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 5 дугаар хуралдааныг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав.

Энэхүү хорооны ээлжит хуралдаанаар “Олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах радио давтамжийн зурвас хуваарилах, техникийн нөхцөл, шаардлага”-ыг тогтоож батлах тухай; Хорооны 2017 оны 31 тоот тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл (Нэмэлт: “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага); “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д нэмэлт оруулах тухай (Хорооны 2018 оны 06 дугаар хуралдааны тэмдэглэлийг хэрэгжүүлэх); “ХХЗХ-ны найдваргүй авлагын нөөцийн сан байгуулах журам”-ын төслийн танилцуулга; тусгай зөвшөөрлийн талаар боловсруулсан санал дүгнэлт, тогтоолын төсөл зэрэг үндсэн 5 асуудлыг хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 6 тогтоолыг батлан шийдвэрлэж, хэлэлцсэн зарим асуудлаар удирдамж, чиглэл бүхий хорооны хуралдааны 2 тэмдэглэлийг баталсан болно.  

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 29 дүгээр “Давтамжийн зурвас хуваарилах тухай” тогтоолын 3 дугаар хавсралт; 2016 оны 13 дугаар “Шинэчлэн батлах, хүчингүй болгох тухай тогтоолын 3 дугаар хавсралтын 4 дэх заалтын хүрээнд олон сувгийг олон цэгт түгээх системийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тогтоон хэрэгжүүлж байгаа юм. Эдгээр баримт бичгийг ХЗДХЯ-д хүргүүлэн санал зөвлөмжийг албан тоотоор авсан болно. Тус яамны зөвлөмжид “Харилцаа холбооны зохицуулах хороонд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.10 дахь заалтуудаар радио давтамжийн зурвасын хуваарилалт болон харилцаа холбооны сүлжээний  болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох бүрэн эрхийг олгосон тул энэхүү эрх олгосон заалтын хүрээнд нийцүүлж, баримт бичгүүдийг  шинэчлэн баталж, Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн мөрдөх нь зүйтэй гэж үзэж байна.” гэсэн юм.  Иймээс тус яамнаас ирүүлсэн зөвлөмж, Захиргааны ерөнхий хуульд баримт бичгийг нийцүүлэх зорилгоор Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газар болон Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар хамтран дээрх 2 тогтоолыг нэгтгэн “Олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын төсөл, танилцуулга, тогтоолын төслийг боловсруулжээ.  Тус хуралдаанаар энэхүү асуудлыг авч хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.10 дахь заалт, Радио долгионы тухай хуулийн 3.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, батлах тухай” 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17 тоот тогтоолыг баталж, тогтоолын хавсралтаар “Олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг батлан шийдвэрлэсэн. Энэхүү баримт бичгийг баталснаар Дэлхийн радиогийн их хурлаас баталсан Олон улсын радио давтамжийн дүрэм, Монгол улсын “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийг олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах 2200-2300, 2700-2900 МГц-ийн зурвасыг хуваарилах, радио давтамжийг үр дүнтэй ашиглах техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлж, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2013 оны 29 дүгээр тогтоол,  2016 оны 13 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Шинэчлэн баталсан баримт бичгийн жагсаалт”-ын “3.Монгол Улсад 2200-2300 МГц давтамжийн зурвасын зохицуулалтын чиглэл” -ийг тус тус хүчингүй болгов. Уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд хүргүүлэх болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 31 дүгээр тогтоолоор баталсан “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 3782 дугаарт бүртгүүлэн мөрдөж байгаа болно. Тус баримт бичгийн 1 дүгээр хавсралтад “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлогдсон давтамжийн нийт зурвасын хуваарилалт”-ын дагуу радио давтамжийн зурвасуудыг хуваарилсан ба “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-д радио сувгийн хуваарилалтыг 450-470 МГц-ын давтамжийн зурваст хийгдээгүй байсан болно. Иймээс Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 31 дүгээр тогтоолоор баталсан “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын баримт бичигт радио сувгийн зохион байгуулалт, суваг үүсгэх томьёолол, олгох сувгийн тоо, өргөн болон “Радио давтамжийн 450-470 МГц-ийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг нэмэлтээр оруулан шийдвэрлэх талаар танилцуулга, тогтоолын төслийг боловсруулсан. Хорооны ээлжит 5 дугаар хуралдаанаар хорооны 2017 оны 31 тоот тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, баримт бичгийн танилцуулга, “Радио давтамжийн 450-470 МГц-ийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ын төслийг тус тус хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, 9.1.10 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлагад нэмэлт оруулах тухай”  2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 18 тоот тогтоолыг баталж, энэхүү тогтоолоор Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 31 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 2 дугаар хавсралтад оруулах нэмэлтийг тогтоолын Нэгдүгээр, 7 дугаар хавсралтаар оруулах нэмэлтийг тогтоолын Хоёрдугаар хавсралт дагуу тус тус нэмэлтээр оруулсан. Энэхүү тогтоолд оруулсан нэмэлтийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд хүргүүлэх болно.

Тус хорооны 2018 оны ээлжит 5 дүгээр хуралдаанд, хорооны 2018 оны хуралдааны 06 дүгээр Тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын дагуу Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас “Телевиз, сувгуудын зар сурталчилгааны хэтрэлт, авах арга хэмжээний санал”-ын төсөл, холбогдуулан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д нэмэлт оруулах тухай асуудлыг боловсруулан хэлэлцүүлэв. Энэхүү асуудлыг хуралдаанаар авч хэлэлцээд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4, 5.3.7 дах заалтыг тус тус үндэслэн “Зохицуулалт, нөхцөл шаардлагад нэмэлт оруулах тухай” 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот тогтоолыг батлав. Уг тотоолд,  Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 7 дугаар зүйлийн 7.27-д “Нэг цагт дамжуулах зар сурталчилгааны хэтрэлтийн зөрчлийг тооцохдоо 18:00-23:59 цагийн хооронд дамжуулсан хөтөлбөрт эзлэх хэтрэлтийн нийт цагийг авч үзнэ” гэж нэмэлт оруулсан ба энэхүү тогтоолын нэмэлтийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн болно. Түүнчлэн зохицуулалт, нөхцөл шаардлагад нэмэлт оруулсантай холбогдуулан өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудтай байгуулсан болон байгуулах тусгай зөвшөөрлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахыг Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газарт үүрэг болгов.

Тус хуралдаанд “ХХЗХ-ны найдваргүй авлагын нөөцийн сан байгуулах журам”-ын төслийн танилцуулгыг авч хэлэлцээд, журмын төслийн зарим заалтыг боловсронгуй болгох, эрх зүйн орчин, эрх олгогдсон эсэх, ижил төстэй байгууллагын талаар судлан  боловсруулан Хорооны дараагийн ээлжит хуралдаанд танилцуулахыг 2018 оны 8 дугаар хуралдааны тэмдэглэлээр ЗУХАГ-ын дарга-д үүрэг болгов.

2018 оны  ээлжит 5 дугаар хуралдаанаар баталсан 2018 оны 20, 21, 22 тоот “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 3 тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 16 ААН, хуулийн этгээдэд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 20 тоот тогтоолын хавсралтаар тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэг, 10.3.1, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 21 тоот хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт оруулсан;                                                                           
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дах заалт болон тухайн компаниудаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 22 тоот тогтоолын хавсралтаар 2 хуулийн этгээдийн 3 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Хуралдааны үеэр хорооны нэр бүхий гишүүдээс гаргасан саналын дагуу хорооны чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд үзүүлж байгаа тусгай зөвшөөрлийн үйлчилгээний талаар судалгаа, мэдээллийн сан бүрдүүлэлт, зөвшөөрлийн насжилт, нөхцөл шаардлагын хэрэгжилт, зөвшөөрлийн талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал зэрэг асуудлыг боловсруулан Хорооны дараагийн ээлжит хуралдаанд танилцуулахыг 2018 оны 9 дүгээр хуралдааны тэмдэглэлээр ЗУХАГ-ын дарга-д үүрэг болгов.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/06/06
Мэдээ мэдээлэл
2019 оны 9 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
2019 оны 9 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
10.21
“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно
Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал” форумыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна
10.18
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 10-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 10-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
10.17
Зүүн бүсийн аймгуудад үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийлээ
Улаанбаатар хотын алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд болон Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумд, Говьсүмбэр, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад үйл ажиллагаа явуулж буй тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, холбогдох хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасанжурам, нөхцөл шаардлагын биелэлт болон тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилтийн байдалд хэмжилт, шалгалтыг хийж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах, таслан зогсоох, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилгоор шалгалтыг 2019 оны 08-р сарын 21-нээс 31-ний өдрүүд, 09-р сарын 4-нөөс 16-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
10.16
MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна
Харилцаа холбооны зохицуулах хорооны баталгаажуулалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх ажлын чиглэлийг тодорхойлох MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна
10.16
Монгол Улс БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ байгууллаа
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын хүрээнд III уулзалт 2019 оны 10 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо болж өнгөрлөө.
10.16
Бусдад зөв мэдээллийг түгээе
Цахим орчин, нийгмийн сүлжээнд нийтэлсэн аливаа худал хуурмаг мэдээлэл нь өвсөнд гал тавихтай адил хурдан тархаж, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, төөрөлдүүлэх, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүртэл хор уршигтай. Тиймээс та аливаа мэдээллийг бусдад түгээхээсээ өмнө fake news буюу худал мэдээлэл мөн эсэхийг нягтлан шалгаж сураарай. Зөвхөн зөв мэдээллийг л бусдад түгээцгээе.
10.14
Сургалт зохион байгуулах тухай
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалтыг тус сургууль дээр 2019 оны 10-р сарын 30-ээс 12 сарын 5-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалтаар зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ.
10.14
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
10.11
Санал асуулга явагдаж байна. Та бүхэн идэвхитэй оролцохыг урьж байна
Энэхүү санал асуулга нь тусгай дугаарын үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний чанар болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлох, үнэ тарифын зохистой байдлыг илрүүлэх зорилготой юм.
10.11