Улаанбаатар хотын хэт богино долгионы РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 1-р улиралд хийсэн суурин хяналтын тайлан
ХХЗХ
 
  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 33 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.

  1. Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 33 аж ахуйн нэгжид 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 4 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулаагүй, 28 радиогийн  үйлчилгээ эрхлэгчийн хэвийн ажиллаж байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

  Давтамж /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.3 Эм Жи Эл Радио Ньюс ХХК 12800186
2 88.8 Икод ХХК 540/FM 172
3 89.7 Жавзандамба хутагт төв ТББ 589 /FM 210
4 90.5 Улаанбаатар телевиз ХХК 560/FM 191
5 91.1 Монгол Комикс ХХК 507/FM165
6 92.1 Смарт коммуникэйшн ХХК 508 /FM 166
7 95.1 Шүхэр ТББ 408/FM138
8 95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ 356/FM121
9 96.9 Эх элгэн нутаг ХХК 396/FM133
10 98.1 Радиоком Монгол ХХК 148/FM57
11 98.5 Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ 160/FM61
12 99.3 Ньюмедиа ХХК 147/FM56
13 99.7 Билэгт дөлгөөн ХХК 268/FM93
14 100.1 РФ ХХК 051/FM37
15 100.5 НС Холбоо ХХК 039/FM14
16 100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
17 101.7 Аггрегатор ХХК 061/FM39
18 102.1 Эм эс жи эм ХХК 555/FM186
19 102.5 Бадруун ХХК 008/FM02
20 103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
21 103.6 Медиа холдинг ХХК 025/FM07
22 104.0 Ви Өү Эм ХХК 253/FM73
23 104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06
24 105.5 Чугу ХХК 022/FM05
25 106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
26 106.6 Стандарт Ви Оү Эй ХХК 011/FM03
27 107.0 И Зэт Эф Эм ХХК 035/FM13
28 107.5 Билэг санаа ХХК 017/FM04

6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  Давтамж /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 92.5 Скай Медиа Груп ХХК 487 /FM89
2 96.3 "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ 294/FM102
3 97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага 291/FM101
4 98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК 146/FM55

 

6.3. Үйл ажиллагаа явуулаагүй:

Тайлант хугацаанд “Хэмнэлт Долгион” ХХК-ийн радио  91.7 МГц радио станц тоног төхөөрөмжөөс хамаарсан асуудалтай байгуу тул үйл ажиллагаа түр зогссон.

  Давтамж /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 91.7 Хэмнэлт Долгион ХХК 491/FM160

 

  1. Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.

 

  1. Хэмжилтийн зураг:

Тайлант улиралд хийгдсэн 64215 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/05/24
Мэдээ мэдээлэл
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхдийн хамгаалалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан чиг үүргийн дагуу цахим орчинд хүүхэд хамгаалах чиглэлийн хүүхэд, олон нийтэд зориулсан анимэйшн, инфографик хийлгэх зорилгоор зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
07.06
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Дугаарлалтын нэгдсэн систем байгуулах үйлчилгээтэй холбогдуулан техникийн шийдэл боловсруулах” ЗБХГ2018/05 дугаар бүхий зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
07.04
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд баталгаажуулалтад заавал хамрагдана
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд баталгаажуулалтад заавал хамрагдана
06.29
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
06.29
Хүүхдийн дэлгэц ашиглах тохиромжтой хугацаа
Хүүхдийн дэлгэц ашиглах тохиромжтой хугацаа
06.29
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
06.27
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.27
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 05 дугаар сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 03 дугаар сарын дүн мэдээ
06.26
Тендерийн урилга
Тендерийн урилга
06.26