Тусгай зөвшөөрөл сунгалт
ХХЗХ
Хэрвээ та тусгай зөвшөөрлөө сунгуулахаар ХХЗХ-нд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу.      

1.    Хууль, журам, нөхцөл шаардлагыг судлах

2. Материал, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх

  • Та хүснэгтэд буй сунгалтын маягтууд-аас өөрт хамааралтайг сонгон авч зааврын дагуу бөглөнө. Шаардлагатай бол бөглөсөн загвар маягтыг харна уу.
  • Хэрэв та радио давтамж ашиглах болон сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хамт эзэмшдэг бол тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг хамтад нь гаргана.
Маягт Загвар маягт
1 Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх
2

Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх

 Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх
3 Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ
4 Телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ Телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ
5 Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ
6 Шуудангийн үйлчилгээ Шуудангийн үйлчилгээ
7 Контент нийлүүлэх үйлчилгээ Контент нийлүүлэх үйлчилгээ
8 Радио давтамж сунгуулах материал Радио давтамж сунгуулах материал

Бүрдүүлсэн материалаа ХХЗХ-ны хаягаар ирүүлнэ. Хаяг эндээс харна уу

Тусгай зөвшөөрлийн сунгалтын материалыг бүрдүүлэх явцад утсаар, мэйлээр, биеэр ирж уулзаж холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болно.

3. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэх

  • Зохицуулах хорооны холбогдох албад нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10-30 хоногт багтаан хянаж дүгнэж шийдвэрлүүлнэ.
  • Тусгай зөвшөөрлийг сунгах эсэх тухай санал дүгнэлт гаргах шаардлагаар нэмэлт нотолгоо, материал шаардлагатай эсвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг газар дээр нь шалгах бол энэ тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр мэдэгдэх ба хугацааг сунгалт хийх хугацаанаас хасаж тооцно.
  • Тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэрийг өргөдөл гаргагчид мэдэгдэх (утсаар, мессеж, имэйлээр) ба ажлын 5 хоногт багтаан гэрээг шинэчлэн байгуулна.
  • Тусгай зөвшөөрлийн сунгалтын гэрээ, гэрчилгээнд Зохицуулах хорооны дарга гарын үсэг зурж, баталгаажуулна.
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгана.
  • Өргөдөл гаргагч нь радио давтамж ашиглан сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх бол Радио давтамж ашиглах болон сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн сунгалтыг хамтад нь олгоно.   Тусгай зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй байна.
  • Зохицуулах хорооны холбогдох албаны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн нь баталгаажуулсан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг болон гэрээг өргөдөл гаргагч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, гарын үсэг зуруулан журам, нөхцөл шаардлага, хүлээсэн үүргийн талаар тайлбар, мэдээлэл, зөвлөгөө өгнө.
  • Тусгай зөвшөөрлийн гэрээг сунгуулахад өмнөх төлбөр, тооцооны үлдэгдэлгүй байна.

Төлбөр

Тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гарсны дараа Зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалтын төлбөр төлсөн баримтыг үндэслэн гэрээ гэрчилгээг олгоно.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/07/01
Мэдээ мэдээлэл
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02
Олон улсын стандартуудыг орчуулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг орчуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
07.02
Мэдэгдэл
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
07.01
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
06.26
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.25