Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна
ХХЗХ
Ca9d8a zrg grp x800

Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Эдгээр гэрээг байгуулснаар Монгол Улсын хилийн бүс нутагт харилцаа холбооны шинэ техник технологи болох тоон радио, телевиз болон үүрэн холбооны дараа үеийн 4G үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах эрхзүйн боломж бий болох чухал ач холбогдолтой юм.  

Энэ удаагийн уулзалтаар ОХУ-тай гурван гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хоёр гэрээг шинээр байгуулахаар харилцан тохиролцож, гэрээний нөхцөлүүдийг эцэслэн тохирсноор гарын үсэг зурж, баталгаажуулах аж. 

Монголын талыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, ОХУ-ын талыг тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэг эрхлэх газар /Роскомнадзор/-ын Тусгай зөвшөөрлийн газрын дарга Андрей Канцуров нар ахлаж байна. Уулзалтад оролцогч нийт 50 төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Монголын талаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон үүрэн холбооны болон өргөн нэвтрүүлэг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцож байгаа юм. 

Монгол Улс болон ОХУ хоорондын хил орчмын радио давтамжийн харилцан нөлөөллийг зохицуулах анхны ажил нь тухайн үеийн БНМАУ-ын Холбооны Яам, ЗСБНХУ-ын Холбооны яам хооронд радио давтамжийн таван зурвасыг хамарсан “Хил хязгаар нутгийн хуурай замын хөдөлгөөнт албаны радио станцад метрийн ба дециметрийн цараа дахь үелзлийн хэрэглээг зохицуулах хэлэлцээр”-ийг 1983 онд  байгуулсанаар эхэлж байсан бөгөөд 2013 онд нийт 11 давтамжийн зурвасыг хамарсан зургаан төрлийн гэрээг байгуулсан нь хил орчмын ард иргэд болон хилээр зорчигчдод харилцаа холбооны үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн ач тусаа өгсөн билээ.

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/04/18
Мэдээ мэдээлэл
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхдийн хамгаалалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан чиг үүргийн дагуу цахим орчинд хүүхэд хамгаалах чиглэлийн хүүхэд, олон нийтэд зориулсан анимэйшн, инфографик хийлгэх зорилгоор зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
07.06
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Дугаарлалтын нэгдсэн систем байгуулах үйлчилгээтэй холбогдуулан техникийн шийдэл боловсруулах” ЗБХГ2018/05 дугаар бүхий зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
07.04
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд баталгаажуулалтад заавал хамрагдана
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд баталгаажуулалтад заавал хамрагдана
06.29
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
06.29
Хүүхдийн дэлгэц ашиглах тохиромжтой хугацаа
Хүүхдийн дэлгэц ашиглах тохиромжтой хугацаа
06.29
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
06.27
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.27
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 05 дугаар сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 03 дугаар сарын дүн мэдээ
06.26
Тендерийн урилга
Тендерийн урилга
06.26