“Өргөн нэвтрүүлэг ба хүүхэд хамгаалал” сэдэвт cеминар зохион байгууллаа
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Өргөн нэвтрүүлэг ба Хүүхэд хамгаалал” семинар, хэлэлцүүлгийг 2018 оны 3-р сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тус семинар, хэлэлцүүлэгт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевизүүд болон кабелийн сувгийн  үйлчилгээ эрхлэгчдийн программын албаны дарга нар холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий 40 гаруй хүн оролцлоо.

Тус семинарт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл, мэндийн үндэсний төв, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах албан тушаалын хүмүүс болон эмч, мэргэжилтнүүд оролцож, өргөн нэвтрүүлгээр хүүхдийн оюун ухаан, ёс суртахууны сайн сайхан байдал, бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн мэдээлэл авах эрхийг хангах, хүүхдийн талаар мэдээлэл, сурвалжлага гаргахдаа сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг мөрддөг байх, телевизийн нэвтрүүлэг, кинонд насны ангиллын тэмдэг тэмдэглэгээг үндэсний стандартад заасны дагуу тавьж хэвших зэрэг хэвлэл мэдээллийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар илтгэл тавьж оролцлоо.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн өргөн нэвтрүүлэг, цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах, өргөн нэвтрүүлгээр хүүхдийн ёс суртахуун, хөгжил, төлөвшилд сөрөг, зохисгүй контент гаргахгүй байх талаар бүх телевизийн үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллагууд анхааралдаа авч ажиллах шаардлагатай байгааг хууль эрхзүйн орчин,  хүүхдийн телевиз үзэлтийн судалгаа, хяналт мониторингийн дүн мэдээний хамт танилцууллаа.

Семинарт дараах илтгэлүүд тавигдаж, өргөн нэвтрүүлэгт хүүхэд хамгаалах талаар хэлэлцлээ:

  • Хэвлэл мэдээллийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудал (Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын)
  • Хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс сэргийлэх асуудал (Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв)  
  • Телевизийн өргөн нэвтрүүлгээр зохисгүй контент гаргахгүй байх хэм хэмжээг олон улсад хууль эрзүйн, зохицуулалтын орчинд хэрхэн шийдвэрлэдэг (ХХЗХ)
  • Хэдийгээр бүх телевизүүд хүүхдийн ёс суртахууны төлөвшил, хүмүүжил, сэтгэцийн эрүүл мэндэд хортой контент гаргахгүй байгаа ч дотоодын болон гадаадын маш олон сувгийг олон эх үүсвэрээс үзэх боломж бүрдсэн өнөө үед эцэг эхчүүд телевизийн сувгуудаар гарч байгаа зохисгүй контентоос хүүхдээ хамгаалж чадаж байна уу? (ХХЗХ)
  • Зохицуулах хороонд хандаж өргөн нэвтрүүлгээр гарсан зохисгүй дүрс бичлэг,үг хэллэгтэй холбоотой эцэг, эхчүүдээс ирүүлсэн гомдлуудын талаар (ХХЗХ)
  • Өнөөгийн хууль эрхзүй, зохицуулалтын орчин  (ХХЗХ)
  • “Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, тэмдэг тэмдэглэгээ хэрэглэх шаардлага” үндэсний стандарт, стандартын дагуу гаргаж хэвших (хуульч, судлаач Л.Галбаатар)
  • Хүүхэд хамгааллын  тухай хууль, Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд хамгааллын үндэсний хөтөлбөр” болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны A/027,TA/047,A/35 тоот тушаалаар батлагдсан “Хүүхэд хамгаалах үндэсний хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд телевизийн өргөн нэвтрүүлэг болон цахим орчинд хүүхдийг зохисгүй контентоос хамгаалах тухай үүрэг, хариуцлага (ХХЗХ)
  • Хүүхэд хамгаалах үндэсний хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд телевиз өөрийн хөтөлбөрөөр гаргахгүй зохисгүй контентийн хэм хэмжээг тогтоож, ил тод зарлаж, мөрдөх тухай үүрэг хариуцлага, (ХХЗХ)
  • Хэвлэл мэдээллийн ёс зүй, хүүхэд хамгаалах чиглэлээр сэтгүүлчийн баримтлах ёс зүйн зарчим (Монголын хэвлэл мэдээлийн зөвлөл)
  • Монгол хүүхдүүд телевизээр юу үзэж байна? хүүхдийн телевиз үзэлтийн судалгаа, “өргөн нэвтрүүлэгт хүүхэд хамгаалах чиглэлээр баримтлах зөвлөмж”

Семинарын төгсгөлд телевизүүд Зохицуулах хорооноос гаргасан Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хүүхэд хамгаалах чиглэлээр баримтлах зөвлөмжийг үндэслэн телевиз бүр өөрийн хөтөлбөрөөр гаргахгүй контентийн хэм хэмжээг хэрхэн нарийвчлан тогтоож Хөтөлбөрт мөрдөх дүрэм боловсруулах талаар хэлэлцэж дараах шийдэлд хүрлээ. Үүнд:

  1. Зохицуулах хорооноос бүх телевиз, сувгуудад хандаж Хүүхэд хамгаалах үндэсний хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд тусгасан телевизүүдийн үүрэг хариуцлагыг албан ёсоор мэдэгдэж, Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хүүхэд хамгаалах чиглэлээр баримтлах зөвлөмжийн хамт хүргүүлэх
  2. Телевизүүд дээрх төлөвлөгөө, зөвлөмжтэй танилцаж, зөвлөмжийг үндэслэн   хөтөлбөрт мөрдөх дүрмээ хэрхэн боловруулж зохисгүй контентийн хэм хэмжээг нарийвчлан тогтоож болох, зөвлөмжийг сайжруулах саналаа редакцийн хамт олонтойгоо хэлэлцэх
  3. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал хатагтай Л. Насанцэнгэл хүүхдийн сэтгэц, эрүүл мэндэд нөлөөлөх хортой, зохисгүй контентийн талаар болон хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон контентийн талаар хүүхдийн сэтгэцийн эмч, судлаачдыг холбогдох ажлын хэсэгт оролцуулах, энэ чиглэлээр зөвлөмж гаргахад хамтран ажиллаж, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
  4. Телевизүүд тус тусдаа дүрэм боловсруулахаас өмнө телевизүүдийн төлөөлөл, холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллага тухайлбал Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг газруудын эмч, мэргэжилтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж Телевизийн хөтөлбөрөөр гаргахгүй хүүхдийн ёс суртахуун, хөгжил төлөвшил, эрүүл мэндэд хортой, зохисгүй контентийн хэм хэмжээг нарийвчлан тогтоосон загвар дүрмийг боловсруулах
  5. Телевизүүд тухайн загварыг жишиг болгон өөрсдийн хөтөлбөрт баримтлах дүрмээ боловсруулах, телевизээр гарсан зохисгүй контенттой холбоотой гомдол маргаан хүлээн авах албан тушаалын хүн, холбоо барих утас тодорхой болгох
  6. Зохицуулах хорооны зүгээс Өргөн нэвтрүүлэгт хүүхэд хамгаалахад эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо, хэрхэн хяналт тавих талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх

Тус семинараар телевизийн өргөн нэвтрүүлэгт хүүхэд хамгаалах асуудлыг тал бүрээс хэлэлцэж, цаашид энэ чиглэлээр тодорхой үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахаар бодитой, ажил хэрэгч санал, санаачлага гаргасан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.  

Телевизийн өргөн нэвтрүүлэгт хүүхэд хамгаалах талаар анхаарч семинарт оролцсон байгууллагууд, телевизүүдийн программын албаны дарга нарт баярлалаа

 
 

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛАХ АСУУДАЛ

  • Телевизийн өргөн нэвтрүүлгийн онцлог, Өргөн нэвтрүүлгийн контентийн хязгаарлалтын олон улсын хэм хэмжээ,
  • Телевизийн өргөн нэвтрүүлгээр гарч байгаа зохисгүй контентоос хүүхдээ хамгаалж чадаж байна уу ?
  • Өнөөгийн хууль эрхзүй, зохицуулалтын орчин

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн мэргэжилтэн Н. Тогтохсүрэн

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГТ НАСНЫ АНГИЛАЛ ТОГТООХ, ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭ ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГА” ҮНДЭСНИЙ СТАНДАРТ

  • Тэмдэглэгээг хэрхэн хэрэглэх, олон улсад насны ангилалд ямар шаардлага тавьж, ямар контентийг хамааруулж үздэг талаарх туршлага, тэмдэглэгээний +18-т ямар агуулга хамаарах /

Хуульч, судлаач Л . Галбаатар

ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ГАРГАСАН “ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ”-

  • Телевизүүдийн хүлээх үүрэг, өөрийн хөтөлбөрөөр  гаргахгүй зохисгүй контентийн хэм хэмжээг нарийвчлан тогтоож редакцидаа хянадаг байх

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн П.Золбоо, Н. Тогтохсүрэн

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/03/23
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26