Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж
ХХЗХ

  1. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.4-т заасан зорилт, ХХМТГ, ГБХЗХГ, ХХЗХ-ны даргын 2018 оны 3-р сарын 22-ны өдрийн А/37/А61/А67 тоот тушаалаар байгуулагдсан мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчинд хүүхэд хамгаалах зорилго бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.6 дахь зорилтыг тус тус хэрэгжүүлэх хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна.

  1. Зорилго

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхий нийтэд тархсан сошиал медиа хэмээх зах хязгааргүй орон зайд ХҮҮХЭД “хаана нь явж байна”, тэд эрсдэлд байна уу, яагаад тэднийг хамгаалах ёстой, гэмт хэрэг, халдлага, хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэг, ойлголтыг нийгэм, олон нийтэд түгээж, улмаар эцэг эхчүүд, томчуудын анхаарлыг хандуулах, хариуцлагыг дээшлүүлэхэд энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны зорилго оршино.

Тус уралдааныг

  1. Сонин болон сайтын нийтлэл
  2. Телевизийн нэвтрүүлэг гэсэн 2 төрлөөр шалгаруулна.
  3. Хамрах хүрээ

Сэтгүүлчид, уран бүтээлчдийн баг, судалгааны болон мэргэжлийн байгууллага, хувь хүн (эдгээрийн хамтарсан баг байж болно)

  1. Бүтээл хүлээн авах
  • Бүтээлийг 2018 оны 5 дугаар сарын 21-15-ны өдрүүдэд 17:00 цагаас өмнө ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн 207 тоот өрөөнд оролцогч өөрийгөө тодорхойлох бичиг баримтын хамт биеэр авчирч өгнө.

Асуулт, тодруулгыг дараах утсаар авна уу:

99068517, 312835- Д.Ариунцэцэг /ХХМТГ-ын Радио телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн/

99770899, 312835- Б.Даваадорж /Тус хэлтсийн мэргэжилтэн/

  1. Тавигдах шаардлага

Агуулгын шаардлага

  • Бүтээл нь уралдаан сэдэв, агуулгад бүрэн нийцсэн байх;
  • Нийтлэл, нэвтрүүлэг нь шинэлэг санаа, тодорхой асуудлыг дэвшүүлсэн байх;
  • Бүтээл нь уралдааны хугацаанд шинээр бэлтгэгдсэн байх;
  • Бүтээл  өмнө нь нийтлэгдэж, нэвтрүүлэгдээгүй байх;
  • Тухайн сэдвийнхээ хүрээнд зохих судалгаа хийсэн байх;
  • Албан ёсны, сүүлийн үеийн статистик тоо баримт болон бодит жишээнд тулгуурласан байх;
  •  Хөндсөн сэдвээрээ олон талт үзэл бодол, байр суурийг харьцуулан, анализ хийсэн байх;
  • Асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн эсвэл тодорхойлсон байх;
  • Зөвхөн эерэг хандлага, өнгө аясыг агуулсан байх;
  • Оюуны өмчийн зөрчилгүй байх;

Хэлбэрийн шаардлага

  • Нийтлэл нь сонины тал нүүр буюу А2, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/  3 нүүрнээс тус тус хэтрэхгүй байх;
  • Нэвтрүүлгийн видеог HD1080-mpeg форматтайгаар  DVD дээр бичиж ирүүлэх;
  • Нэвтрүүлэг нь 10-15 минутанд багтсан байх;
  • Дүрс, дуу бичлэгийн стандартын шаардлага хангасан байх;

Бусад шаардлага

  • Тухайн бүтээлд бусад улс орнуудын тодорхой үр дүнд хүрсэн бодлого, шийдвэрийн талаарх судалгааг дурдсан байвал  давуу тал болно;
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлэх;
  • Шалгарсан бүтээлийг өөрийн телевиз /5-аас доошгүй удаа/, сонин, сайтаар дамжуулан олон нийтэд хүргэх;
  1. Шалгаруулалт
  • ХХМТГ, ГБХЗХГ, ХХЗХ-ны даргын А/37/А61/А67 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болон мэргэжлийн (сэтгүүл зүйн салбарт ажилладаг, туршлагатай)  хүмүүс оролцсон баг бүрэлдэхүүн удирдамжийн  5-д заасан шалгуурууд болон бусад үзүүлэлтээр 5-10 хүртэлх оноо өгч, нийлбэр дүнгээр шилдгүүдийг тодруулна.
  • Зарласан төрлөөр шаардлага хангаагүй болон хугацаа хожимдсон бүтээлийг шалгаруулалтанд оролцуулахгүй.
  • Шалгаруулалт 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагт ХХМТГ-ын хурлын танхимд болно.
  1. Шагналын сан

Бүтээлийг шилдэг нэвтрүүлэг, шилдэг нийтлэл гэсэн 2 төрлөөр дүгнэж, тус бүр тэргүүн ба дэд байрын шагналыг олгоно. Шагналын нийт сан 8.3 сая төгрөг байна.

А. Шилдэг нэвтрүүлэг

Тэргүүн байр - 3.500.000 ₮ /Өргөмжлөл/

Дэд байр- 2.500.000 ₮ /Өргөмжлөл/

Б. Шилдэг нийтлэл

Тэргүүн байр - 1.500.000 ₮ /Өргөмжлөл/

Дэд байр- 800.000 ₮ /Өргөмжлөл/

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-1, Төв шуудангийн байрны зүүн корпус, 2 давхарт 207 тоот . Харилцах утас: 312835, 99068517, 99770899 цахим шуудан: ariuntsetseg@cita.gov.mn

Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг сурталчлах эрх нь ХХМТГ-т хадгалагдана.

 
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/05/21
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
Хорооны даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/113 тоот тушаалын дагуу Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуй нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаандаа болон өргөгч цамхаг, тэдгээрийн харуул хамгаалалт, мөн хяналт хийх бүсэд орших дүүргүүдийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглаж байгаа радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.
09.07
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын уул уурхайд хийсэн хэмжилт шалгалтын ажлын тайлан
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон хувь хүмүүсийн ашигладаг радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах.
09.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 08-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна.
09.07
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
09.05
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдаан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болов.
09.05
Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
09.03
ХХЗХ-ны урилгаар Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Монголд ирнэ
Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Файсбүүк компаны Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчид 9-р сарын 4-7-ны хооронд Монгол улсан ажлын айлчлал хийх гэж байна
08.30
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
08.24