Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 2 дугаар хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр болов. Энэхүү хорооны хуралдаанаар “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах зөвлөмж”-ийн төслийн тухай (Хуралдааны 2017 оны 16 дугаар тэмдэглэлээр өгсөн үүргийг хэрэгжүүлэх); тусгай зөвшөөрлийн талаар холбогдох газар, хэлтсээс боловсруулсан үндсэн 2 асуудлыг хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 4 тогтоолыг баталсан болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 10 дугаар хуралдааны 16 дугаар тэмдэглэлээр “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах зөвлөмж”-ийг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан боловсруулж хорооны хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон юм. Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрөөр хүүхдийн хөгжил, хүмүүжил төлөвшил, эрүүл мэнд, сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх агуулга, зохисгүй бүдүүлэг үг хэллэг бүхий кино бүтээл, нэвтрүүлэг гарсаар байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд телевиз, сувгаар дамжуулж байгаа хөтөлбөртэй холбоотой, ялангуяа эротик, садар самуун кино, дүрс бичлэг, бүдүүлэг үг хэллэг, хараалын үг ихээр ашигласан кино, нэвтрүүлэг эфирт гаргаж байгаа талаар үзэгчид, эцэг, эхчүүд, ТББ-ийн зүгээс гомдол, санал ХХЗХ-д ирсээр байна. Хэдийгээр гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа ч ямар нэвтрүүлэг, кино бүтээл, үг хэллэг нь хүүхдийн хүмүүжил төлөвшил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, ямар нэвтрүүлэг, кино бүтээлийг хүүхдийн нас, бие сэтгэхүйн онцлогт тохирсон гэж үзэх нь эрхзүйн зохицуулалт тодорхойгүй байдаг. Зохицуулах хорооноос “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын хүрээнд “Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага” MNS6587:2016 стандартыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангуулах ажил хийгдэж байгаа ч тухайн телевизийн нэвтрүүлгийг ангилах шалгуур үзүүлэлт байхгүй, энэхүү стандартад тусгаагүй, тэдгээрийг тодорхойлон тогтоох холбогдох мэргэжлийн баг, зөвлөл байхгүй байгаа нь хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулгыг тодорхойлох, дүгнэлт гаргах, хяналт тавих, гомдолд хариу өгч шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудлууд тулгарсаар байна. Иймээс одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд олон улсын туршлага, практик судалгааг хийж, Монгол орны онцлог, уламжлалыг харгалзсан, өргөн нэвтрүүлгийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх, олон улсын хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн утга агуулгыг тодорхойлон төрийн байгууллага, ТББ, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон олон нийтэд хандсан зөвлөмж хэлбэрээр тус хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах зөвлөмж”-ийн төсөл, танилцуулга, тогтоолын төслийг  тус тус боловсруулан хорооны 2018 оны ээлжит 2 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэв. Тус хорооны хуралдаанаас Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дах заалт, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4, 5.3.7 дах заалтыг тус тус үндэслэн Хорооны “Зөвлөмж батлах тухай” 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолыг батлав. Уг тогтоолын хавсралтаар “Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хүүхэд хамгаалах чиглэлээр баримтлах зөвлөмж”-ийг баталсан бөгөөд зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зөвлөмж болголоо.

Энэхүү хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцээд, хуралдааны дараах тогтоолыг батлан шийдвэрлэв:

  • 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 05 тоот тогтоолын хавсралтаар нийтдээ 13 хуулийн этгээдэд 14 тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот тогтоолын хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулсан;
  • 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 07 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/03/05
Мэдээ мэдээлэл
Зарлал: "MNS 5594:2015 радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кгц-ээс 300 ггц хүртэл)" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"MNS 5594:2015 радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кгц-ээс 300 ггц хүртэл)" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "MNS 5640:2006 цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын формат, түүнд тавих ерөнхий шаардлага" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"MNS 5640:2006 цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын формат, түүнд тавих ерөнхий шаардлага" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "MNS ITU-R R 573-3:2004 радио холбоо-тайлбар толь" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"MNS ITU-R R 573-3:2004 радио холбоо-тайлбар толь" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "MNS 5596:2006 цахилгаан холбооны сүлжээнд ажиллахад тавих аюулгүй ажиллагааны шаардлага" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"MNS 5596:2006 цахилгаан холбооны сүлжээнд ажиллахад тавих аюулгүй ажиллагааны шаардлага" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "MNS 4932:2000 монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"MNS 4932:2000 монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "Гэрэлтүүлгийн болон камерын шонгоор мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ татахад тавигдах шаардлага" стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"Гэрэлтүүлгийн болон камерын шонгоор мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ татахад тавигдах шаардлага" стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "Мэдээлэл, харилцаа холбооны Техникийн өрөөнд тавигдах шаардлага" стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"Мэдээлэл, харилцаа холбооны Техникийн өрөөнд тавигдах шаардлага" стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
03.19
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гэрээний үүргийн биелэлт-2018
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гэрээний үүргийн биелэлт-2018
03.19
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 03-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 03-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
03.19