ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 12 дугаар сарын дүн мэдээ
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудад тусгай зөвшөөрөл олгож, хууль тогтоомж, тусгай зөвшөөрлийн гэрээний хүрээнд техник стандарт болон хөтөлбөрт нь тодорхой үүрэг хариуцлага хүлээлгэж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажилладаг.

Тус хороо нь өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээг тодорхойлсны дагуу холбогдох ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлсээр байгаа ба үүнээс дурдвал:

  • ”Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д өргөн нэвтрүүлгийн дуу, дүрсийн гаралтын чанарын үзүүлэлтийг хангаж ажиллах талаар шаардлагатай нарийвчилсан нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан.
  • “Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” MNS 5592-2:2016 стандартыг шинэчлэн боловсруулж Стандарт хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлийн 2016.04.28-ний өдрийн хуралдааны 14 тоот тогтоолоор батлуулсан бөгөөд энэхүү стандартад тоон телевизийн студийн тоног төхөөрөмжид тавих шаардлага, төхөөрөмжийн оролт, гаралт дээрх дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг тогтоосон.
  • Дээрх стандартыг дагаж мөрдөхийн тулд телевизүүд зориулалтын хэмжилтийн багажаар тодорхой графикийн дагуу техникийн хэмжилт хийх шаардлагатай ба үүнтэй холбоотойгоор “Телевизийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал” гарын авлагыг боловсруулсан.
  • Дууны түвшний стандарт шаардлагыг хангуулах чиглэлээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн инженер техникийн ажилчдад зориулсан хэлэлцүүлэг сургалтуудыг зохион байгуулав.
  • Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн дууны түвшин харилцан адилгүй байгаа шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, өргөн нэвтрүүлгийн дууны дохионы өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор давхардсан тоогоор 100 гаруй удаагийн хэмжилтүүдийг хийж гүйцэтгэлээ.

Мөн “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид /ОСДҮЭ/ дуу дүрсийн хэмжилтийн тоног төхөөрөмжтэй байж, хэмжилт хяналтыг тогтмол хийж гүйцэтгэнэ гэж тусгасны дагуу 2016 оны 10 дугаар сараас эхлэн ОСДҮЭ болон телевиз сувгууд сар бүр хэмжилт тохиргоог тогтмол хийж, тухайн сарын хэмжилтийн дүн мэдээг тус хороонд ирүүлж байна.

Тус хороо хэмжилтийн дүн мэдээг графикаар үзүүлж цахим хуудсандаа тогтмол байршуулан мэдээлж байгаа ба дууны түвшний стандарт шаардлага хангахгүй байгаа үйлчилгээ эрхлэгчид рүү өргөн нэвтрүүлгийн дууны түвшинг хэвийн, тогтмол хэмжээнд байлгахад үйлчилгээ эрхлэгчдийн анхаарах зүйлс, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмжийг дууны түвшний хэмжилтийн дүн мэдээний хамт хүргүүлж холбогдох шаардлагыг тавин ажиллаж байна.

Хэмжилт тохируулгын үр дүнгээс дурдвал хэмжилт, тохируулганд хамрагдаж байгаа үйлчилгээ эрхлэгчдийн тоо 2016 оны 12 дугаар сард 58 байсан бол 2018 оны 12 дугаар сард 90 болж өссөн байна. Харин 2018 онд дууны стандарт түвшин мөрдөж ажиллаж буй үйлчилгээ эрхлэгчдийн тоог 2017 оны дундаж дүнтэй харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Хэмжилт, тохиргоог телевиз сувгуудаас дараах тест дохиог өгүүлж уг дохионы дууны түвшинг ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн хүлээн авах талд хэмжсэн.

Үүнд: Хэмжилтэнд ашигласан төхөөрөмж: WFM 5000, SDI monitor

Тест дохионы үзүүлэлтүүд:                               

           - Дүрсийн дохио: 75 хувийн colour bars

           - Дууны дохио: 1000Hz-ийн давтамжтай, -18dBFS түвшинтэй.

Шинэчлэн баталсан стандарт болон нөхцөл шаардлагын заалтуудыг хэрхэн мөрдөж ажиллах, хэмжилт тохиргоог хийхэд бэлтгэх зүйлс, баримтлах зарчим, дарааллын талаар заавар зөвлөмжийг боловсруулан үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлсэн бөгөөд телевиз сувгийн үйлчилгээ эрхлэгчид дууны түвшин тохируулагчтай /loudness controller/ болох шаардлагатай ба, дээрх батлагдсан стандарт, нөхцөл шаардлагын дагуу зориулалтын хэмжүүрийн багаж, техник болон хариуцан ажиллах боловсон хүчнээр хангагдаж, тодорхой графикийн дагуу хэмжилт, тохиргоог тогтмол хийснээр өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшинг хэвийн хэмжээнд жигд байлгах нөхцөл бүрдэх юм.

Жич: MNS 5592-2:2016 "Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага"-ын 12.9-д заагдсаны дагуу  EBU-R68 стандартын дагуу 0 dBFS хуваарийн заалттай РРМ индикаторын -18dBFS заалт нь тохируулгын стандарт түвшин болно.

2018 оны 12 дугаар сарын дууны түвшний хэмжилт, тохируулгын дүн мэдээ

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/01/08
Мэдээ мэдээлэл
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Шатахуун нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендерийг ирүүлэхийг урьж байна.
03.18
“БЯЦХАН НОМ” төслийн уралдааны дүн гарлаа
Харилцаа холбооны зохицуулах хорооноос санаачлан БСШУСЯ, “Монгол шуудан” ХК-тай хамтран цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох зорилго бүхий бяцхан ном урлах болон төслийн уралдааныг зарлаж, 3 үе шаттайгаар шалгаруулалтыг хийж, гүйцэтгэлээ.
03.18
“ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ 2019” өдөрлөгийн үеэр Санамж бичгийг байгууллаа
“ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ 2019” өдөрлөгийн үеэр Санамж бичгийг байгууллаа
03.15
Малайз Улсын Куала Лумпур хотноо Ази Номхон Далайн Орнуудын Өргөн Нэвтрүүлгийн Холбооноос (ABU) зохион байгуулсан “DIGITAL BROADCASTING SYMPOSIUM 2019”-д оролцсон тухай
Малайз Улсын Куала Лумпур хотноо Ази Номхон Далайн Орнуудын Өргөн Нэвтрүүлгийн Холбооноос (ABU) зохион байгуулсан “DIGITAL BROADCASTING SYMPOSIUM 2019”-д оролцсон тухай
03.15
Мониторингийн 2019 оны 1,2 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 1,2 дугаар сарын тайлан
03.14
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн захирал, удирдах албан тушаалтнуудтай уулзаж, санал бодлыг нь сонсов
Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн захирал, удирдах албан тушаалтнуудтай уулзаж, санал бодлыг нь сонсов
03.07
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд сургалтад хамрагдав
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд буюу Харилцаа холбооны хяналтын улсын байцаагчдад сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өглөө
03.07
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл
03.07
Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ
Статистик тайлан мэдээг хүлээн авах, нэгтгэх ажиллагааг цахим хэлбэрт оруулж байгаатай холбогдуулан програмын танилцуулга, сургалтыг Зах зээл, үнэ тарифын үнэлгээ судалгааны газар /ЗЗҮТҮСГ/-аас 2019 оны 02-р сарын 28-ний өдөр зохион байгуулав.
03.07
“Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал авах тухай
“Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”–т нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна
03.01