Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагын ерөнхий ассемблейн 14 дүгээр чуулган, удирдлагын хорооны ээлжит 41 дүгээр хуралдаанд оролцлоо.
ХХЗХ

Ази, номхон далайн цахилгаан  холбооны байгууллага-АНДЦХБ (Asia-Pacific Telecommunity)-ын  3 жил тутам зохион байгуулагддаг Ерөнхий Ассемблейн 14 дүгээр чуулган (14-th APT Session of the General Assembly), Удирдлагын хорооны ээлжит 41 дүгээр хуралдаан  (41-th Session of the APT Management Committee) 2017 оны 11 дүгээр сарын 14-23-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо амжилттай зохион байгуулагдлаа.   

Энэхүү чуулган, удирдлагын хорооны хуралдаанд АНЦДХБ-ын байгууллагын гишүүн 32 улс, орноос 28 улс орны албаны Бүрэн эрх бүхий (Credential) төлөөлөгчид, дагалдах гишүүн нийтдээ 110 гаруй мэдээлэл, харилцаа холбооны яамны сайд, орлогч сайд, газар хэлтсийн дарга, зохицуулах байгууллагын удирдлага, гишүүд болон олон улсын байгууллагын /ITU, UNDP, UNESCAP/ зочид төлөөлөгчид ирж оролцсон юм. Монгол Улсын ГХЯ-наас өгсөн удирдамж, бүрэн эрх /кредентиаль/-ийн хүрээнд Монгол Улсаас Тайланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн, АНДНЭЗК-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын 3 дугаар нарийн бичгийн дарга Б.Ану, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Биндэрьяа, Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны нарийн бичгийн дарга Т.Наранмандах нар Монгол Улсын албан ёсны төлөөлөгчөөр томилогдон оролцлоо.

Уг чуулганд гишүүн улс, орнуудын болон олон улсын байгууллагын 18 төлөөлөгчдийн албан ёсны мэдэгдэл хийлээ.  Монгол Улсын төлөөлөгчдийн албан мэдэгдлийг Монголын төлөөлөгчдийн тэргүүн Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн хийлээ. Тус мэдэгдэл, үгэндээ Монгол Улс нь АНДЦХБ-ын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, бүс нутгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус байгууллагын үүрэг роль улам бүр нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэж, Монгол улс нь цаашид ч тус байгууллагын үйл ажиллагаа, Ерөнхий Ассемблейн 14 дүгээр чуулганаар сонгогдох шинэ удирдлагын багийг дэмжин хамтран ажиллах, хоёр талын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургалт семинарт идэвхитэй оролцох байр сууриа илэрхийлэн мэдэгдлээ. Үүнд:

  1. АНДЦХБ-ын Ерөнхий Ассемблейн 14 дүгээр чуулганы хуралдаан (14-th APT Session of the General Assembly), 2017 оны 11 дүгээр сарын 14-17-ны өдрүүд:
  • Ерөнхий Ассемблейн 14 дүгээр чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд ба түүний дараалал, хэлэлцүүлэх баримт бичгийн жагсаалтыг тус тус хэлэлцэн батлав.
  • АНДЦХБ-ын Ерөнхий Ассемблейн 14 дүгээр чуулганы хуралдааны нээлтийн ажиллагаанд тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ареван Хаорангси, Ерөнхий нарийн бичгийн орлогч Масанори Кондо, Тайландын Вант Улсын Тоон эдийн засаг ба нийгмийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Ажарин Патанапанчай, ОУЦХБ-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Хоалин Жао нар оролцож, баяр хүргэж үг хэлэв.
  • Ерөнхий Ассемблейн 14 дүгээр чуулганы даргалагчаар зохион байгуулагч Тайландын Вант Улсын Тоон эдийн засаг ба нийгмийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Ажарин Патанапанчай-г чуулганд оролцогч гишүүн орнуудын саналаар сонголоо.
  • АНДЦХБ-ын Үндсэн хууль, дүрмийн хүрээнд 2018-2020 онд ажиллах Ерөнхий нарийн бичгийн даргын (APT Secretary-General) сонгуульд Тайланд улсын ЗГ-аас нэр дэвшигч Хатагтай Ареван Хаорангси, Ерөнхий нарийн бичгийн орлогч (APT Secretary-General)-ын сонгуульд Япон улсаас нэр дэвшигч Масанори Кондо нарыг бүрэн эрх бүхий гишүүн улс орны төлөөлөл нууц санал хурааж, 100 хувь дэмжиж батлан шийдвэрлэв.
  • АНДЦХБ-ын Ерөнхий Ассемблейн 2015-2017 онд үүрэг гүйцэтгэсэн Ерөнхийлөгч, 2 дэд Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2018-2020 онд үүрэг гүйцэтгэх Ерөнхий Ассемблейн Ерөнхийлөгчөөр хатагтай Тайланд улсын иргэн хатагтай Ажарин Патанапанчай, Дэд ерөнхийлөгчөөр Пакистан улсын иргэн Док.Саид Исмайл Шах, БНХАУ-ын иргэн ноён.Лю Зипинг нарыг тус тус сонгов.
  • Мэдээлэл, харилцаа холбооны дэвшлийг ашиглан Ухаалаг тоон эдийн засгийг байгуулах нь сэдэвт дээд хэмжээний уулзалт зохион байгуулав. Тус нэгдсэн хуралдаанд ОУЦХБ-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Хоалин Жао, Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны дэд сайд Масахико Томинаги, Тайландын Вант Улсын Тоон эдийн засаг ба нийгмийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Ажарин Патанапанчай нар оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлэн туршлагаа хуралдааны үеэр хуваалцав.
  • Ерөнхий Ассемблейн 2014-2016 оны үйл ажиллагааны тайлан ба санхүү зарлагын аудит хийсэн тайлангийн ерөнхий хэлэлцүүлгийг хийж, салбар хуралдаанд нарийвчлан хэлэлцүүлэхээр шилжүүлэв.
  • Тус байгууллагын 2018-2020 онд баримтлах стратеги, зардлын төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл зэргийг хэлэлцэхэд оролцож, холбогдох асуудлаар санал дүгнэлтээ хэлсэн.
  • Тус байгууллагын 2018-2020 оны стратеги, зардлын төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн  ерөнхий хэлэлцүүлгийг хийснээр салбар ажлын хэсгийн хуралдаанд хэлэлцүүлэхээр тохиров.
  • Гишүүн орон болон дагалдах гишүүн, хандивлагч орон, бусад олон улсын байгууллагатай байгуулах Санамж бичгийн төслүүд, төв болон гол дэмжигч оронтой байгуулах гэрээ, Байгууллагын гишүүд болон дагалдах гишүүдтэй байгуулах гэрээ, Олон улсын байгууллагуудтай байгуулсан Санамж бичгийн төслүүдийг хэлэлцэн загварыг баталж, АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга-д гарын үсэг зурах эрх олгохоор тогтоол гаргалаа.
  • Тус байгууллагын 40 жилийн ойн хүрээнд 2019 онд АНДЦХБ-ын Сайд нарын түвшиний форум зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцээд, зохион байгуулахаар тогтов. Тус форумын сэдэв, товыг ивээн тэтгэгч гишүүн оронтой саналыг үндэслэн тохиролцохоор болов.
  • Ерөнхий Ассемблейн 15 дугаар чуулган хуралдаан (15-th APT Session of the General Assembly) 2020 онд зохион байгуулах тов, улс орны ирүүлсэн албан ёсны хүсэлт гаргасны дагуу 2020 онд Пакистан Улсад зохион байгуулахаар урьдчилсан байдлаар тохиролцлоо.

 

  1.  АНДЦХБ-ын Удирдлагын хорооны ээлжит 41 дүгээр хуралдаан (41-th Session of the APT Management Committee), 2017 оны 11 дүгээр сарын 19-22-ны өдрүүд:
  • АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Ареваны 2017 оны ажлын тайлан ба санхүү зарлагын аудит хийсэн тайланг Ерөнхий Ассемблейн суулганаас өгсөн удирдамжийн дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлав.
  • Нэгдсэн хуралдаанаар АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Масанори Кондо нь 2017 оны санхүүгийн жилд тус байгууллагаас зохион байгуулсан бүс нутгийн форум, хурал семинар, бэлтгэх уулзалт, төрөлжсөн чиглэлээр гүйцэтгэсэн ажлын талаар илтгэлүүдийг нарийвчлан авч хэлэлцсэн. Үүнд: Дэлхийн цахилгаан холбооны хөгжлийн их хуралд бэлтгэх цуврал уулзалт (WTDC-2017), ОУЦХБ-ын Бүрэн эрх төлөөлөгчдийн хуралд бэлтгэх цуврал уулзалтууд (APT Preperatory Meeting for ITU PP2018), Дэлхийн Радиогийн их хуралд бэлтгэх цуврал уулзалт (APT WRC-2019), АНДЦХБ-ын Бодлого ба зохицуулалтын форум (APT PRF), Стандартчиллын хөтөлбөр форум(ASTAP), Утасгүй холбооны цуврал уулзалт (APT Wireless Forum), Гамшгаас хамгаалах уулзалт, Судалгааны хэсэг, Ухаалаг хот, Хиймэл оюун ухаан, Хөдөлгөөнт холбооны шинэ үеийг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр хийсэн уулзалт, семинарын ажлын тайланг тус тус хэлэлцэж батлав.
  • Тус байгууллагын 2018-2020 онд баримтлах стратеги, зардлын төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл зэргийг хэлэлцэхэд оролцож, холбогдох асуудлаар санал дүгнэлтээ ХХМТГ-аас илэрхийлэв. Үүнд:
  • Удирдлагын хорооны Хөтөлбөрийн ажлын хорооны (Program Committee) дарга АНДЦХБ-ын Төсөл, хөгжлийн захирал Док.Парк, Санхүү төсвийн ажлын (Budget Committee) хорооны дарга Ерөнхий нарийн бичгийн орлогч М.Кондо нарын даргалсан салбар хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд болон ажлын хороодын тайланг нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэн батлав.
  • АНДЦХБ-ын 2018 оны ажлын хөтөлбөр, төлөвлөгөө, тус байгууллагаас 2018 онд зохион байгуулах бүс нутгийн хурал, уулзалт, семинар, сургалтыг зохион байгуулах улс, тов хугацаа болон холбогдох шаардлагатай төсвийг нэг бүрчлэн арга хэмжээ, сургалт бүрээр хэлэлцэн төсөвтэй уялдуулан эцэслэн шийдвэрлэв. Тухайлбал, АНДЦХБ-ын Сайд нарын дээд хэмжээний уулзалт (APT Ministial Meeting-2019), ОУЦХБ-ын Бүрэн эрх төлөөлөгчдийн хуралд бэлтгэх цуврал уулзалтууд (APT Preperatory Meeting for ITU PP2018), Дэлхийн Радиогийн их хуралд бэлтгэх (APT WRC-2019), АНДЦХБ-ын Бодлого ба зохицуулалтын форум (APT PRF), Стандартчиллын хөтөлбөр (ASTAP), Утасгүй холбооны уулзалтууд (APT Wireless Forum), г.м. 
  • Монгол Улсын хувьд 2018 онд АНДЦХБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хурал семинарыг зохион байгуулахгүй боловч ХХМТГ-аас 2018 онд болох АНДЦХБ-ын Удирдлагын хорооны 42 дугаар хуралдааныг зохион байгуулах саналаа ХХМТГ-ын гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Биндэрьяа албан ёсоор нэгдсэн чуулганд мэдэгдэв.
  • Монгол улсын тус байгууллагын гишүүнчлэлийн татварыг 2018 онд нэмэгдүүлэхгүй, 2017 оны хэмжээнд төлөхөөр ХХМТГ, АНДЦХБ-ын нарийн бичгийн газартай харилцан тохиролцов.
  • ХХМТГ-аас Монголын Цахилгаан холбоо ХК-ийн дагалдах гишүүний 2014-2017 оны хуримтлагдсан татвар болох 19 мян.ам долларыг 5-10 жилийн хугацаатай хуваарийн дагуу төлж барагдуулах хүсэлтийг уламжлав. АНДЦХБ-аас хүсэлтийг судлан үзэхээр тогтов.
  • Гишүүн орнууд болон дагалдах гишүүн байгууллагаас 2017 онд АНДЦХБ-д өгсөн нэмэлт буцалтгүй тусламжийн хэрэгжилтийн тайланг зарим гишүүн орнуудын хүсэлтээр тусгайлан танилцуулав. 2018 онд нэмэлт буцалтгүй тусламжийн хэмжээг Япон, БНСУ, БНХАУ, Австрали, Тайланд улсууд бууруулахгүй хэвээр хадгалахаа илэрхийлэв.
  • АНДЦХБ-ын Үндсэн хууль, дүрмийн хүрээнд 2017-2018 онд ажиллах орон тооны бус Удирдлагын хорооны Ерөнхийлөгчөөр Малдив улсын нэр дэвшигч ноён Илиас, Дэд Ерөнхийлөгчөөр  БНСУ-ын нэр дэвшигч ноён Ли нар тус тус сонголоо.
  • Ирэх 2018 онд болох АНДЦХБ-ын Удирдлагын хорооны 42 дугаар хуралдааныг ХХМТГ-аас албан ёсоор тавьсан хүсэлтийн дагуу Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцов.
  • Ази, номхон далайн цахилгаан  холбооны байгууллага-АНДЦХБ (Asia-Pacific Telecommunity)-ын  3 жил тутам зохион байгуулагддаг Ерөнхий Ассемблейн 14 дүгээр чуулга (Preperatory Meeting 14-th APT General Assembly)-нд бэлтгэх уулзалт,   Ерөнхий Ассемблейн 14 дүгээр чуулган (14-th APT Session of the General Assembly), Удирдлагын хорооны ээлжит 41 дүгээр хуралдаан  (41-th Session of the APT Management Committee)-ны үеэр 2018-2020 онд дахин ажиллахаар сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Ареван Хаорангси (Тайланд), Ерөнхий нарийн бичгийн орлогч Масанори Кондо (Япон) нарт Монгол Улсын төлөөлөгчид болон ХХЗХ-ны удирдлагын өмнөөс баяр хүргэж, дурсгалын бэлэг гардуулахад үеэр АНДЦХБ-ын дахин сонгогдсон удирдлагын багийн өмнөөс Монгол Улсын ХХЗХ-ны удирдлагад чуулганы үйл ажиллагаанд ач холбогдол өгч тус хорооны хуралдааны нарийн бичгийн дарга Т.Наранмандахыг томилон албан ёсоор оролцуулсанд хариу талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
  • Чуулганы үеэр ОУЦХБ-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Хоалин Жао (БНХАУ), Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны дэд сайд Масахико Томинаги, Бутан улсын Мэдээлэл холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Карма Пенжор, Тайландын Вант Улсын Тоон эдийн засаг ба нийгмийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Ажарин Патанапанчай нартай уулзаж, АНДЦХБ-ын тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг ХХЗХ-ны зүгээс хүсэв.
  • Түүнчлэн Тайландын Зохицуулах байгууллагын Гадаад харилцааны газрын дарга хатагтай Бенжамин Анунтасилпа, БНЭУ, Япон, БНСУ, БНАЛАУ, Бутан, Балба, Малдив, Хонг Конгийн зохицуулах байгууллагын төлөөлөгч, БНХАУ-ын Мэдээллийн үйлдвэрлэлийн яамны төлөөлөгч нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.
     
     

харилцаа холбооны зохицуулах хороо

2017.11.29

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/12/25
Мэдээ мэдээлэл
Тендерийн урилга
Тендерийн урилга
06.18
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.14
Шуудангийн хөгжлийн нэгдсэн үзүүлэлт
Шуудангийн хөгжлийн нэгдсэн үзүүлэлт
06.13
Бүсчлэлийн кодын шинэчилсэн жагсаалт батлагдлаа
Бүсчлэлийн кодын шинэчилсэн жагсаалт батлагдлаа
06.12
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 05-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 05-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
06.06
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
06.05
БНСУ-ын RAPA байгууллагаас хэрэгжүүлж байгаа “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн тайланг хүлээн авлаа
БНСУ-ын RAPA байгууллагаас хэрэгжүүлж байгаа “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн тайланг хүлээн авлаа
05.24
Улаанбаатар хотын хэт богино долгионы РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 1-р улиралд хийсэн суурин хяналтын тайлан
Улаанбаатар хотын хэт богино долгионы РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 1-р улиралд хийсэн суурин хяналтын тайлан
05.23
Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж
Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж
05.14
Мониторингийн 2018 оны 3 дугаар сарын тайлан
Мониторингийн 2018 оны 3 дугаар сарын тайлан
05.14