Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
ХХЗХ

Тус хорооноос 2013 оны 60 дугаар тогтоолоор “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд тусгай дугаарын үйлчилгээ, түүнтэй холбоотойгоор үүсэх харилцааг зохицуулдаг. Нэмүү өртөгт тусгай дугаар буюу 1900-аар эхэлсэн тусгай дугаар руу холбогдох үнэ тарифын дээд хязгаарыг тус хорооны 2014 оны 38 дугаар тогтоолд 700 төгрөг байхаар зааж өгсөн. Тусгай дугаар руу залгахад хэрэглэгч өөрөө мэдэлгүй өндөр тарифаар ярьж, ярианы нэгж төлбөрөөр хохирох эрсдэлтэй бөгөөд үүнийг “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийн 8.2 “Тусгай дугаар эзэмшигч нь нэмүү өртөгт үйлчилгээ үзүүлэх бол хэрэглэгчид үйлчилгээний үнэ тарифыг үйлчилгээ үзүүлэхийн өмнө заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс зөвхөн тухайн сүлжээний хэрэглэгчийн тарифыг тооцож авдаг байхаар зохион байгуулж, үйлчилгээ эрхлэгчтэй байгуулах гэрээнд тусгана” гэсэн заалтаар зохицуулж, тус хорооноос уг шаардлагын биелэлтэд тогтмол хяналт хийж ажилладаг билээ. Тус ажлын хүрээнд хяналт хийхэд 2017 оны 12 дугаар сарын 07-ны байдлаар нэмүү өртөгт нийт 163 тусгай дугаараас доорх 2 тусгай дугаар хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй, холбогдох зохицуулалтын баримт бичгийг зөрчиж байсан бөгөөд зөрчлөө арилгах талаар албан шаардлага хүргүүлсэн болно.

Хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй байгаа тусгай дугаар эзэмшигчид

2017.12.07-ны байдлаар

Эзэмшигч Тусгай дугаар Зориулалт Үнэ тариф /1 мин/
1 Билэгт дөлгөөн ХХК 1900-1950 Бүх төрлийн лавлах үйлчилгээ 500 төг
2 Юу Эн Пи Эм Жи Эл ХХК 1900-2323 Автомашины гэмтлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх 350 төг
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/12/12
Мэдээ мэдээлэл
2018 оны 3 дугаар улирал
2018 оны 3 дугаар улирал
12.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна
12.05
Хөгжлийн төлөөх "Дижитал Монгол" Харилцаа холбооны салбарынхан дижитал хөгжлийн талаар хэлэлцлээ
Аж үйлдвэрийн IV хувьсгалын хүрээнд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ дижитал хэлбэрт шилжүүлсээр байна.
12.04
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 10 дугаар сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 10 дугаар сарын дүн мэдээ
11.29
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт /Төр хурах СӨХ/
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт /Төр хурах СӨХ/
11.20
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК /
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК /
11.20
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт / Юнител ХХК ирүүлсэн 06/618/

Гадаад сувгийн мэдээлэл
Гадаад сувгийн мэдээлэл
11.20