Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 11 дугаар хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан. Энэхүү хорооны хуралдаанаар “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн батлах тухай; Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Хорооны 2017 оны 19 тоот тогтоол: “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”); “ХХЗХ-ны дарга С.Адъяасүрэн буюу Төсвийн шууд захирагчийн Бүтээгдэхүүн нийлүүлэх 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт болон Байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тайлан, төсвийн гүйцэтгэл”-ийн тухай танилцуулга; “ХХЗХ-ны дарга С.Адъяасүрэн буюу Төсвийн шууд захирагчийн Бүтээгдэхүүн нийлүүлэх 2018 оны үр дүнгийн гэрээний төсөл болон Байгууллагын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн төсөл”-ийн тухай танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тус хуралдаанаас нийтдээ 7 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 3 тэмдэглэлийг тус тус гарган асуудлыг шийдвэрлэсэн болно.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Радио долгионы тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасан бүрэн эрхийн дагуу Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалаар батлагдсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам”-ыг үндэслэн Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоодог.  “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г тогтоосон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017  оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 08 тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянуулан, захиргааны хэм хэмжээний актын  улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн юм.  Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тус хороо нь Радио долгионы тухай хуулийн 5.2.3 дах заалтаар өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.3, 60.1.7 дахь заалтыг хангахгүй байгаа мөн 64.1 дэх заалттай нийцээгүй тул бүртгэхээс татгалзсан 1-1/4112  тоот дүгнэлтийг тус хороонд ирүүлсэн болно. Иймээс тус хорооны холбогдох газар хамтран ХЗДХЯ-наас ирүүлсэн зөвлөмж, дүгнэлтэд нийцүүлэн ХХЗХ-ны 2017  оны 08 тоот тогтоолыг хүчингүй болгох, “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г зөвлөмжийг тусган шинэчлэн тогтоож батлах тухай тогтоолын төсөл, хавсралт баримт бичгийг боловсруулж, энэхүү хуралдаанд хэлэлцүүлсэн болно. Хуралдаанаар Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасан бүрэн эрхийн дагуу Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалаар батлагдсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам”, Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны  зохицуулах хорооны дүрэм”-ийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг баталж, тогтоолын хавсралтаар “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн тогтоож байна. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 08 дүгээр тогтоолыг хүчингүй болгов.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.11-д заасан эрхийнхээ дагуу Дэд бүтцийн сайдын 2003 оны 39 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ыг үндэслэн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоож байсан. “Харилцаа холбооны тухай” хуулийн 6.1.4-д заасан бүрэн эрхийнхээ дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны А/42 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ыг баталсан юм.  Уг журмын дагуу тус хорооны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 19 тоот тогтоолоор “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-г шинэчлэн тогтоож баталсан юм. Захиргааны ерөнхий хуулийн дагуу хорооны хуралдаанаар шинэчлэн батлагдсан энэхүү “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-г захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд хүргүүлэхэд тус яамнаас Зохицуулах хороо нь төрийн захиргааны байгууллагаас тогтоосон журмыг үндэслэн зөвхөн үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоох зохицуулалттай бөгөөд тус тогтоолоор хувь хэмжээг тогтоохтой холбоотой тодорхой журам тогтоосон байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 3.1.2-т “Тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” шаардлагыг хангаагүй гэж үзсэн болно. Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ нь журамласан байдалтай байгаа тул зөвхөн хөлсний хэмжээг илэрхийлсэн хүснэгт байх ёстой гэсэн зөвлөмж ирүүлсэн. Иймд ХЗДХЯ-наас ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжид нийцүүлэн “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-г шинэчлэн батлах тухай танилцуулга, хорооны тогтоолын төсөл, тогтоолын хавсралт баримт бичгийн шинэчилсэн төслийг тус хорооны хуралдаанаар хэлэлцэв. Тус хорооны хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 тоот тогтоолыг Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.11 болон тус хуулийн 6.1.4-д заасан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны А/42 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ыг тус тус үндэслэн батлав. Тогтоолын хавсралтаар “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-г шинэчлэн тогтоож баталсан болно. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон.

Хуралдаанаас ХЗДХЯ-ны дүгнэлт, зөвлөмжид нийцүүлэн баталсан хорооны 2017 оны 57 болон 58 тоот тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай” “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлаар дараах тогтоолыг батлан шийдвэрлэв. Үүнд:

  • 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 52 тоот тогтоолын хавсралтаар нийт 13 хуулийн этгээдэд 14 тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 53 тоот тогтоолын хавсралтаар 3 хуулийн этгээдийн 4 тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулсан;
  • 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 54 тоот тогтоолын хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн;
  • 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 55 тоот тогтоолын хавсралтаар 1 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг түдгүлзүүлсэн;
  • 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 56 тоот тогтоолын хавсралтаар нийт 15 хуулийн этгээдийн 24 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Энэхүү ээлжит хорооны хуралдаанаар Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас нэгтгэн боловсруулсан “Монгол Улсын Ерөнхий сайд буюу Төсвийн ерөнхийлөн захирагч болон ХХЗХ-ны дарга С.Адъяасүрэн буюу Төсвийн шууд захирагчийн Бүтээгдэхүүн нийлүүлэх 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт” болон “Байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тайлан, төсвийн гүйцэтгэл”-ийн талаар тайланг авч хэлэлцээд, хорооны хуралдаанаас хэлэлцсэн дээрх асуудлаар хуралдааны 2017 оны 18 дугаар тэмдэглэлээр холбогдох заалт бүхий санал, дүгнэлтийг батлав. Бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн 2017 оны гэрээний биелэлтийн тайлан, Хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд загвар, маягтын дагуу боловсруулж, Ерөнхий сайд (буюу Төсвийн ерөнхийлөн захирагч) болон Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга нарт 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор албан тоотоор тус тус хүргүүлэх ажлыг зохион байгуулахыг Хорооны даргад үүрэг болгов.

Тус хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас нэгтгэн боловсруулсан “ХХЗХ-ны дарга С.Адъяасүрэн буюу Төсвийн шууд захирагчийн Бүтээгдэхүүн нийлүүлэх 2018 оны үр дүнгийн гэрээний төсөл болон Байгууллагын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн төсөл”-ийн тухай танилцуулгыг тус тус хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн ба үр дүнгийн гэрэээний төсөл, төлөвлөгөөний төсөл, төсвийн төлөвлөгөөний төсөл зэрэг баримт бичгийг хорооны гишүүдийн санал зөвлөмжийг тусган зарчмын хувьд дэмжиж, холбогдох дээд байгууллагад хүргүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хорооны дарга //С.Адъяасүрэн/-д хорооны 2017 оны 19 дүгээр тэмдэглэлээр үүрэг болгохоор тогтов. Төсвийн шууд захирагчийн Бүтээгдэхүүн нийлүүлэх 2018 оны үр дүнгийн гэрээг Төсвийн ерөнхийлөн захирагчаас батламжилсаны дараа Хорооны даргын тушаалаар “Байгууллагын 2018 оны үйл ажиллагааны Бизнес төлөвлөгөө”-г батлах нь зүйтэй гэж үзэв. 

Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/12/08
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
Хорооны даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/113 тоот тушаалын дагуу Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуй нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаандаа болон өргөгч цамхаг, тэдгээрийн харуул хамгаалалт, мөн хяналт хийх бүсэд орших дүүргүүдийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглаж байгаа радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.
09.07
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын уул уурхайд хийсэн хэмжилт шалгалтын ажлын тайлан
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон хувь хүмүүсийн ашигладаг радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах.
09.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 08-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна.
09.07
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
09.05
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдаан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болов.
09.05
Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
09.03
ХХЗХ-ны урилгаар Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Монголд ирнэ
Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Файсбүүк компаны Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчид 9-р сарын 4-7-ны хооронд Монгол улсан ажлын айлчлал хийх гэж байна
08.30
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
08.24