Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 12 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав. Тус хорооны хуралдаанаар Радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх талаар  цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай танилцуулга (Улаанбаатар хотод тоон радиогийн өргөн нэвтрүүлгийн олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээ); Дансны авлагын дүнг шийдвэрлэх тухай; Тусгай зөвшөөрлийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Энэхүү хуралдаанаас дээрх хэлэлцсэн асуудлаар 4 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 2 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай даалгаварыг хорооны дарга болон холбогдох газар, хэлтэст өглөө.

Харилцаа холбооны салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас 2017 оны 7 сард “Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийн тоог технологид шилжүүлэхэд баримтлах чиглэл”-ийг шинэчлэн баталсан. Энэ баримт бичигт “хот, сум, суурин газрыг хамарсан тоон радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ байгуулахад DAB+ технологийг ашиглана (3.1.2)”; “Харилцаа холбооны зохицуулах хороо нь аналог радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг хийж, тоон радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээний тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг шинээр боловсруулж, олгох ажлыг зохион байгуулна (6.6)”; “Аналоги радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээний нэвтрүүлэгчийг 2021 оны 10 сарын 15 өдөр унтраана. Тоон системд шилжих нөхцөл байдлаас шалтгаалан уг хугацаа өөрчлөгдөж болно (6.10)” гэж тус тус заасан билээ. Зохицуулах хорооны 2017 оны ээлжит 12 дугаар хуралдаанаар Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар, Захиргааны удирдлага хамтын ажиллагааны газраас хамтран боловсруулсан Радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын танилцуулга (Улаанбаатар хотод тоон радиогийн өргөн нэвтрүүлгийн олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээ), хуралдааны тэмдэглэлийн төслийг авч хэлэлцээд, хорооны хуралдааны “Радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 21 дүгээр тэмдэглэлээр удирдамж чиглэл өгч, хугацаатай даалгаварыг холбогдох газар, хэлтэст өглөө. Үүнд: ХХМТГ-ын Даргын 2017 оны А/71 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийн тоон технологид шилжүүлэхэд баримтлах чиглэл”, МШХХТГ-ын Даргын 2016 оны А/49 тоот тушаалаар баталсан “Үндэсний радио давтамжийн зурвасын хүснэгт” зэрэг баримт бичгийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотод тоон радиогийн өргөн нэвтрүүлгийн олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээ” эрхлэх хүсэлт ирүүлсэн нэр бүхий хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллахаар тогтов. Энэхүү тэмдэглэлээр ажлын хэсгийн үйл ажиллагааны баримтлах үндсэн зарчим, тусгай зөвшөөрлийн гэрээнд тусгах шаардлагатай асуудлын талаар удирдамж, чиглэл өгч, ажлын хэсгээс гүйцэтгэсэн ажил, гэрээний баримт бичгийн төслийг боловсруулан тусгай зөвшөөрөл олгох асуудлыг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан хорооны хуралдаанд танилцуулахыг Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар /З.Амгалан/, Захиргааны удирдлага хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/-т  тус тус үүрэг болгов.

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.2 болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1.2 дах хэсгийг үндэслэн “Харилцаа холбооны зохицуулах хорооны нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийг Хорооны Даргын 2017 оны А/203  тоот тушаалын хавсралтаар батлан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс мөрдөж байна. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын хууль, тогтоомж болон Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын стандарт, Сангийн яамны сайд, ХХЗХ-ны Даргын тушаалаар баталсан журам, заавар, аргчлалын шаардлагад бүрэн нийцсэн бөгөөд тус хорооны нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэхэд баримтлах ажлын бодлого, зарчим, горим, агуулга, удирдлага зохион байгуулалт, аргачлалыг тогтоож өгсөн чухал ач холбогдолтой юм. Энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас “Дансны авлагын дүнг шийдвэрлэх саналын тухай” танилцуулга, тогтоол ба хуралдааны тэмдэглэлийн төслийг боловсруулан хуралдаанд хэлэлцүүлэв. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох тухай Зохицуулах хорооны тогтоол гарсан боловч тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулаагүй, гэрчилгээгээ аваагүй нэр бүхий иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох тухай тогтоолын тухайн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэсгийг цуцалсан “Тогтоолын холбогдох хэсгийг цуцлах тухай” 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 62 тоот тогтоолыг батлав. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл олгох тухай тогтоолын дагуу үүсгэсэн авлагыг залруулах арга хэмжээг зохион байгуулж шийдвэрлэх, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /С.Адъяасүрэн/-д үүрэг болголоо. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах талаар “Тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” хорооны хуралдааны 22 дугаар тэмдэглэлийг гаргаж, тус хорооны 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10 тоот тогтоолоор батлагдсан Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын дагуу төрөл нь байхгүй болж цуцлагдсан “Барилгын дотор холбооны монтаж, угсралт суурилуулалт”, “Дотоод холбооны сүлжээний суурилуулалт, засвар”-ын үйлчилгээ эрхлэх хуралдааны тэмдэглэлийн хавсралтад заасан нэр бүхий 84 иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлийн 64,1 сая төгрөгийн авлагыг санхүүгийн тайлангийн урд оны үр дүнгээс хасч, залруулах арга хэмжээг авах; тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр цуцлагдсантай холбоотойгоор тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулаагүй, гэрчилгээ аваагүй иргэн, аж ахуйн нэгжийг тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигчээр бүртгэсэн тусгай зөвшөөрлийн программын хүчинтэй төлвийг өөрчлөх, үүсгэсэн авлагыг залруулах арга хэмжээ авах зэрэг болно. Тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга  /С.Адъяасүрэн/-д даалгав.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлаар дараах тогтоолыг батлан шийдвэрлэв:

  • 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 59 тоот тогтоолын хавсралтаар нийт 9 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 60 тоот тогтоолын хавсралтаар 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулсан;
  • 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 61 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/01/12
Мэдээ мэдээлэл
ДРИХ19-д бэлтгэх Ази Номхон Далайн бүс нутгийн (APG-4) дөрөвдүгээр хуралдаанд оролцсон тухай
ДРИХ19-д (Дэлхийн радиогийн их хурал 19) бэлтгэх Ази Номхон Далайн бүс нутгийн дөрөвдүгээр хуралдаан 2019 оны 1-р сарын 07-13-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдаанд Монгол Улсыг төлөөлж ХХЗХ-ны РДЗХГ-ын дарга З.Амгалан, ХХМТГ-ын мэргэжилтэн Онончимэг, ХХЗХ-ны РДЗХГ-ын төлөвлөлт судалгаа хариуцсан мэргэжилтэн Ч.Тэрбиш нар оролцлоо.
02.21
Хиймэл дагуулын холбооны радио давтамжийн хуваарилалт, үйлчилгээний ерөнхий нөхцөл шаардлагын төсөл
Энэхүү баримт бичгийн зорилго нь хиймэл дагуулын хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус сүлжээг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахад мөрдөх радио давтамжийн хуваарилалт, үйлчилгээний ерөнхий нөхцөл шаардлагыг тодорхойлоход оршино.
02.21
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг өнөөдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Аэ энд Жааг (ТВ-25)-ийн удирдлагатай уулзалт зохион байгуулав.
02.20
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, ХХЗХ дарга Г. Чинзориг, МҮДТөв УТҮГ-ын захирал Б. Батжаргал нарын төлөөлөгчид Израйлын Тел-Авив хотноо айлчлал хийлээ
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, ХХЗХ дарга Г. Чинзориг, МҮДТөв УТҮГ-ын захирал Б. Батжаргал нарын төлөөлөгчид Израйлын Тел-Авив хотноо айлчлал хийлээ
02.15
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг ОУЦХБ-ын Ази Номхон Далайн бүсийн салбар, Ази номхон далайн Цахилгаан Холбооны Байгууллага(АНДЦХБ), Ази Номхон Далайн Шуудан Холбооны Байгууллагын (АНДШХБ) удирдлагатай уулзалт хийлээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага(АНДЦХБ), Ази Номхон Далайн Шуудан Холбооны Байгууллагын (АНДШХБ) удирдлагатай уулзалт хийлээ.
02.15
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг өнөөдөр Улаанбаатар телевиз ХХК /UBS телевиз/, Форчун глобал ХХК /Глобал телевиз/-ийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа
02.14
“Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй”
Харилцаа холбооны зохицуулах хороо, Дэлхийн шуудангийн байгууллагаас жил бүр уламжлал болгон зарладаг өсвөр насны буюу 11-15 настай хүүхдүүдийн захидал бичлэгийн олон улсын уралдааныг зарлаж байна.
02.14
Дэлхийн радиогийн өдөр
Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон нийт сонсогчиддоо Дэлхийн радиогийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье
02.13
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд тохирлын баталгаанд заавал хамрагдана
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд тохирлын баталгаанд заавал хамрагдана
02.13
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
02.04