Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 12 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав. Тус хорооны хуралдаанаар Радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх талаар  цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай танилцуулга (Улаанбаатар хотод тоон радиогийн өргөн нэвтрүүлгийн олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээ); Дансны авлагын дүнг шийдвэрлэх тухай; Тусгай зөвшөөрлийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Энэхүү хуралдаанаас дээрх хэлэлцсэн асуудлаар 4 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 2 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай даалгаварыг хорооны дарга болон холбогдох газар, хэлтэст өглөө.

Харилцаа холбооны салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас 2017 оны 7 сард “Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийн тоог технологид шилжүүлэхэд баримтлах чиглэл”-ийг шинэчлэн баталсан. Энэ баримт бичигт “хот, сум, суурин газрыг хамарсан тоон радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ байгуулахад DAB+ технологийг ашиглана (3.1.2)”; “Харилцаа холбооны зохицуулах хороо нь аналог радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг хийж, тоон радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээний тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг шинээр боловсруулж, олгох ажлыг зохион байгуулна (6.6)”; “Аналоги радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээний нэвтрүүлэгчийг 2021 оны 10 сарын 15 өдөр унтраана. Тоон системд шилжих нөхцөл байдлаас шалтгаалан уг хугацаа өөрчлөгдөж болно (6.10)” гэж тус тус заасан билээ. Зохицуулах хорооны 2017 оны ээлжит 12 дугаар хуралдаанаар Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар, Захиргааны удирдлага хамтын ажиллагааны газраас хамтран боловсруулсан Радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын танилцуулга (Улаанбаатар хотод тоон радиогийн өргөн нэвтрүүлгийн олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээ), хуралдааны тэмдэглэлийн төслийг авч хэлэлцээд, хорооны хуралдааны “Радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 21 дүгээр тэмдэглэлээр удирдамж чиглэл өгч, хугацаатай даалгаварыг холбогдох газар, хэлтэст өглөө. Үүнд: ХХМТГ-ын Даргын 2017 оны А/71 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийн тоон технологид шилжүүлэхэд баримтлах чиглэл”, МШХХТГ-ын Даргын 2016 оны А/49 тоот тушаалаар баталсан “Үндэсний радио давтамжийн зурвасын хүснэгт” зэрэг баримт бичгийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотод тоон радиогийн өргөн нэвтрүүлгийн олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээ” эрхлэх хүсэлт ирүүлсэн нэр бүхий хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллахаар тогтов. Энэхүү тэмдэглэлээр ажлын хэсгийн үйл ажиллагааны баримтлах үндсэн зарчим, тусгай зөвшөөрлийн гэрээнд тусгах шаардлагатай асуудлын талаар удирдамж, чиглэл өгч, ажлын хэсгээс гүйцэтгэсэн ажил, гэрээний баримт бичгийн төслийг боловсруулан тусгай зөвшөөрөл олгох асуудлыг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан хорооны хуралдаанд танилцуулахыг Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар /З.Амгалан/, Захиргааны удирдлага хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/-т  тус тус үүрэг болгов.

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.2 болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1.2 дах хэсгийг үндэслэн “Харилцаа холбооны зохицуулах хорооны нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийг Хорооны Даргын 2017 оны А/203  тоот тушаалын хавсралтаар батлан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс мөрдөж байна. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын хууль, тогтоомж болон Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын стандарт, Сангийн яамны сайд, ХХЗХ-ны Даргын тушаалаар баталсан журам, заавар, аргчлалын шаардлагад бүрэн нийцсэн бөгөөд тус хорооны нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэхэд баримтлах ажлын бодлого, зарчим, горим, агуулга, удирдлага зохион байгуулалт, аргачлалыг тогтоож өгсөн чухал ач холбогдолтой юм. Энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас “Дансны авлагын дүнг шийдвэрлэх саналын тухай” танилцуулга, тогтоол ба хуралдааны тэмдэглэлийн төслийг боловсруулан хуралдаанд хэлэлцүүлэв. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох тухай Зохицуулах хорооны тогтоол гарсан боловч тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулаагүй, гэрчилгээгээ аваагүй нэр бүхий иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох тухай тогтоолын тухайн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэсгийг цуцалсан “Тогтоолын холбогдох хэсгийг цуцлах тухай” 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 62 тоот тогтоолыг батлав. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл олгох тухай тогтоолын дагуу үүсгэсэн авлагыг залруулах арга хэмжээг зохион байгуулж шийдвэрлэх, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /С.Адъяасүрэн/-д үүрэг болголоо. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах талаар “Тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” хорооны хуралдааны 22 дугаар тэмдэглэлийг гаргаж, тус хорооны 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10 тоот тогтоолоор батлагдсан Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын дагуу төрөл нь байхгүй болж цуцлагдсан “Барилгын дотор холбооны монтаж, угсралт суурилуулалт”, “Дотоод холбооны сүлжээний суурилуулалт, засвар”-ын үйлчилгээ эрхлэх хуралдааны тэмдэглэлийн хавсралтад заасан нэр бүхий 84 иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлийн 64,1 сая төгрөгийн авлагыг санхүүгийн тайлангийн урд оны үр дүнгээс хасч, залруулах арга хэмжээг авах; тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр цуцлагдсантай холбоотойгоор тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулаагүй, гэрчилгээ аваагүй иргэн, аж ахуйн нэгжийг тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигчээр бүртгэсэн тусгай зөвшөөрлийн программын хүчинтэй төлвийг өөрчлөх, үүсгэсэн авлагыг залруулах арга хэмжээ авах зэрэг болно. Тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга  /С.Адъяасүрэн/-д даалгав.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлаар дараах тогтоолыг батлан шийдвэрлэв:

  • 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 59 тоот тогтоолын хавсралтаар нийт 9 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 60 тоот тогтоолын хавсралтаар 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулсан;
  • 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 61 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/01/12
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
01.08
Улаанбаатар хотын тоон телевизийн хамрах хүрээний 2017 оны 4-р улирлын хэмжилтийн тайлан
Улаанбаатар хотын тоон телевизийн хамрах хүрээний 2017 оны 4-р улирлын хэмжилтийн тайлан
01.03
Увс, Архангай аймагт ажилласан ажлын тайлан
Увс, Архангай аймагт ажилласан ажлын тайлан
01.03
Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагын ерөнхий ассемблейн 14 дүгээр чуулган, удирдлагын хорооны ээлжит 41 дүгээр хуралдаанд оролцлоо.
Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага-АНДЦХБ (Asia-Pacific Telecommunity)-ын 3 жил тутам зохион байгуулагддаг Ерөнхий Ассемблейн 14 дүгээр чуулган (14-th APT Session of the General Assembly), Удирдлагын хорооны ээлжит 41 дүгээр хуралдаан (41-th Session of the APT Management Committee) 2017 оны 11 дүгээр сарын 14-23-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
12.25
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын хүрээнд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хийсэн судалгаа
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын хүрээнд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хийсэн судалгаа
12.19
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА” нээлттэй хэлэлцүүлэг, хурлын зөвлөмж
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА” нээлттэй хэлэлцүүлэг, хурлын зөвлөмж
12.18
Баталгаажуулалтын үнэлгээний хорооны 2017 оны ээлжит 9,10,11,12 дугаар хуралдааны шийдвэр
Баталгаажуулалтын үнэлгээний хорооны 2017 оны ээлжит 9,10,11,12 дугаар хуралдааны шийдвэр
12.18
2017 оны 3 дугаар улирал
2017 оны 3 дугаар улирал
12.12
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тус хорооноос 2013 оны 60 дугаар тогтоолоор “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд тусгай дугаарын үйлчилгээ, түүнтэй холбоотойгоор үүсэх харилцааг зохицуулдаг.
12.12
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
12.08