Өнөөдөр дэлхийн телевиз өдөр тохиож байна
ХХЗХ
1e2277 tv day x800

Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 11 дүгээр сарын 21-ны өдрийг Дэлхийн телевизийн өдөр болгон тэмдэглэж, энэ өдрийг тохиолдуулан улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллагууд хэвлэл мэдээллийн гол хэрэгсэл болсон телевизийн нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, ардчиллын суурь зарчмыг хангах, улс үндэстний соёлын олон талт, ялгаатай онцлог байдлыг дэмжин, хамгаалахад гүйцэтгэж байгаа үүрэг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг сурталчлан таниулах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.

Монгол Улсын Гадаад хэргийн сайдын 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн А/18 тоот тушаалаар шинэчлэн байгуулагдсан “ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр”-ийн Монголын үндэсний хороо нь 2017 оны ажлын төлөвлөгөөндөө тусгаж, Дэлхийн радиогийн өдөр, Телевизийн өдрийг тохиолдуулан тодорхой арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөсөн байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь дээрх Монголын үндэсний хорооны бүрэлдэхүүний нэг гишүүний хувьд Монгол улсад Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан “ Радио бол таны дуу хоолой” сэдэвт семинарыг 2-р сарын 13-ны өдөр  зохион байгуулж ажилласан бөгөөд Дэлхийн телевизийн өдрийг тэмдэглэх ажлыг мөн дэмжиж, цаашид энэ чиглэлээр телевизийн үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллагуудтай тодорхой ажлууд зохион байгуулах, телевизийн өргөн нэвтрүүлгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, нийгмийн төлөвшил, сайн сайханд оруулах хувь нэмрийг ойлгуулах, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжих чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.

Дэлхийн телевизийн өдрийг тэмдэглэх болсон түүхээс сөхвөл:

Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас улс орнуудын энхтайван, аюулгүй байдалд учирч буй заналхийлэл, зөрчилдөөний асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах замаар шийдвэр гаргах түвшинд телевизийн нөлөөлөл өсөн нэмэгдэж, дэлхийн улс орнуудын эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудад анхаарлаа хандуулахад телевиз томоохон үүрэг гүйцэтгэж байгааг хүлээн зөвшөөрч 1996 оны 12-р сарын 17-ны 51/205-р тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 21-ны өдрийг Дэлхийн Телевизийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг анх баталж байжээ.

Телевиз гэдэг бол орчин үеийн даяаршлал, технологийн хөгжлийн ертөнцөд ч олон нийтийг мэдээллээр хангах томоохон суваг, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх чухал мэдээлэх хэрэгсэл хэвээр байгаа гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Телевизийн дэлхийн улс төрийн үйл амьдралд үзүүлж байгаа нөлөөлөл, оролцоог ч үгүйсгэж чадахгүй юм.

Иймд Дэлхийн телевизийн өдрөөр телевизийн тухайн улс үндэстэн, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, ач холбогдлыг сурталчлан таниулснаар телевизийн өргөн нэвтрүүлгийн зөв хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх, төр засгийн болон төрийн бус байгууллагуудын зүгээс  нийгэмд нөлөө үзүүлэхүйц чухал асуудал, арга хэмжээний талаарх аливаа ашиг сонирхолгүй, үнэн бодит мэдээллээр хангах үүргээ ухамсарлах, нөгөө талаар телевизүүд ч өөрийн үүрэг хариуцлагаа эргэн харах, энэ чиглэлээр холбогдох талуудтай хамтран ажиллах нь ач холбогдолтой байна.

Тус хорооны зүгээс  мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжил, чиг хандлага, бусад салбар дахь үйл ажиллагааны харилцан уялдааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор төрийн байгууллагууд, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулсан “Монгол улсын хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайлал, чиг хандлага” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг, хурлыг 2017 оны 11-р сарын 29-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээгээр телевиз, телевизийн өргөн нэвтрүүлгийн контентийн асуудлыг хөндөж байгаа нь Дэлхийн телевизийн өдрийн хүрээнд хэлэлцэх сэдэвтэй нийцсэн, тодорхой үр дүнгээ өгсөн арга хэмжээ болно гэж үзэж байна.

Тус хурлаар телевизийн өргөн нэвтрүүлгийн зохистой хөгжил, контентийг дэмжих чиглэлээр хэлэлцүүлэг өрнөх бөгөөд тухайн чиглэлээр өргөн хүрээтэй асуудал хөндөж, шийдвэр гаргах түвшний бүх талуудад тодорхой хэмжээнд таниулж, хэлэлцүүлгээс гарах зөвлөмжинд тодорхой асуудлыг тусгах бөгөөд цаашид бодлого, зохицуулалтандаа мөн анхаарч ажиллах болно.

Телевизийн үйлчилгээ эрхлэгчид та бүхэнд Дэлхийн Телевизийн өдрийн мэнд хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/11/21
Мэдээ мэдээлэл
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА” нээлттэй хэлэлцүүлэг, хурлын зөвлөмж
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА” нээлттэй хэлэлцүүлэг, хурлын зөвлөмж
12.18
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тус хорооноос 2013 оны 60 дугаар тогтоолоор “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд тусгай дугаарын үйлчилгээ, түүнтэй холбоотойгоор үүсэх харилцааг зохицуулдаг.
12.12
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
12.08
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 11-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 11-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
12.06
“Радио долгион-эрүүл мэнд, мастер төлөвлөгөө, сүлжээний оновчлол” семинар амжилттай болж өндөрлөлөө
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нд Туушин зочид буудлын Сүлд танхимд “Радио долгион-Эрүүл мэнд, Радио давтамжийн мастер төлөвлөгөө, Радио сүлжээний оновчлол” сэдэвт семинар зохион байгууллаа.
12.06
Мониторингийн 2017 оны 9,10 дугаар сарын тайлан
Мониторингийн 2017 оны 9,10 дугаар сарын тайлан
12.04
Тоон телевизийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал
Тоон телевизийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал
12.01
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА
11.27
Харилцаа холбооны хөгжил, шуудангийн зохицуулалт 2017” зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил, шуудангийн зохицуулалт 2017” зөвлөгөөнийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд нийт 95 төлөөлөгчтэйгөөр хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.
11.23
Цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөллийн хэмжилт
Цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөллийн хэмжилт
11.22