Харилцаа холбооны зохицуулалтын талаарх сургалтад оролцлоо
ХХЗХ
F448a6 ustti photo intelsat july 2017 x800

Энэхүү сургалтад нийт 18 орны харилцаа холбооны бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн байгууллагын 26 төлөөлөгчид оролцож, нэгдэн нийлэлтийн үеийн харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтад тулгарч буй асуудлаар санал солилцов. Америкийн Нэгдсэн Улсын Цахилгаан холбооны Институт (USTTI)-иас сургалтад АНУ-ын харилцаа холбооны голлох үйлчилгээ эрхлэгчид болох АТ&T, Интелсат болон Веризон компаниудын удирдах ажилтнуудыг оролцуулж, техник, технологийн нэгдэн нийлэлтийн үед тулгарч буй асуудлууд болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, бодлого зохицуулалтын хувьд тулгарч буй асуудлын талаар танилцуулж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн нь сургалтыг улам сонирхолтой болгож, сургалтад оролцогчдын талархлыг хүлээв.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Харилцаа холбооны зохицуулах байгууллага (FCC), GSM ассосаци болон Майкрософт компаниас дараах сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, тухай бүр хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо. Үүнд:

  • Цахилгаан холбооны өрсөлдөөний бодлого /Seminar in Competition Policy for Telecommunications/

Уг асуудлаар АНУ-ын харилцаа холбооны салбарын өрсөлдөөний байдал, хууль эрхзүйн орчин, сүүлийн үеийн бодлого зохицуулалтын шийдвэрүүдийн талаар АНУ-ын зохицуулах байгууллага танилцуулсан. Тус байгууллага (FCC) нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд харилцаа холбооны салбарын өрсөлдөөнтэй холбоотой асуудлыг зохицуулах үүргийг хэрэгжүүлдэг. Зохицуулалтын арга механизмыг хэрэгжүүлэхдээ “нийтийн эрх ашиг, тааламжтай байдал, хэрэгцээ шаардлага” гэсэн үндсэн стандартыг мөрдлөг болгодог бөгөөд энэ асуудлаар тус улсын Хууль эрхзүйн дээд байгууллага (Department of Justice) болон Худалдааны асуудал эрхэлсэн байгууллагатай (Federal Trade Commission) нягт хамтран ажилладаг.

  • Цахилгаан холбооны хувьчлалын болон зохицуулалтын асуудлууд /Regulatory and Privatization Issues in Telecommunications/;

АНУ-ын зохицуулах байгууллага зохицуулалтын үйл ажиллагаандаа мөрдөж буй хууль эрхзүйн баримт бичгүүд, утастай болон утасгүй сүлжээ, интернет, өргөн нэвтрүүлэг, харилцан холболт, үнэ тарифын зохицуулалтын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан. Тус байгууллагын хувьд контентын талаар зохицуулалт хийдэггүй бөгөөд интернет болон өргөн нэвтрүүлгийн хувьд техникийн зохицуулалт хийдэг байна. АНУ-ын харилцаа холбооны зах зээл нь өрсөлдөөн бүрэн нэвтэрсэн, чөлөөт өрсөлдөөнт зах зээл бөгөөд голлон үндсэн болон аксес сүлжээний хувьд зохицуулалтын арга хэмжээг авч ажилладаг.

  • Бодлого боловсруулагч нарт зориулсан далай доогуурх кабелийн угсралт, суурилуулалт, ашиглалтын асуудлууд /Subsea Cable Construction and Maintenance for Senior Policy Makers/;

Далайд гарцтай улс орнуудын хувьд далай доогуурх тив, улс орнуудыг холбосон далай доорх кабелийн угсралт суурилуулалт, ашиглалтын асуудал нь нэлээн маргаантай болоод анхаарлын төвд байдаг. АНУ-ын голлох үйлчилгээ эрхлэгчид болох AT&T болон Verizon зэрэг компаниуд нь далай доорх кабель шугам эзэмшдэг дэлхийн хэмжээний томоохон компаниуд бөгөөд уг дэд бүтцийн ашиглалт, хамтран ашиглахтай холбоотой асуудлууд санал солилцов.  

  • Өргөн зурвасын өндөр хурдны сүлжээний суурилуулалт болон конвержэд үйлчилгээг дэмжих тухай /Fostering the Deployment of Broadband Networks and Converged Services/;

Энэ асуудлаар АНУ-ын Verizon компани өөрийн компанийн авч хэрэгжүүлж арга хэмжээний талаар танилцуулга хийсэн. Тус компанийн хувьд ирэх 3 жилд 5G үйлчилгээг нэвтрүүлэх, үүнтэй холбогдуулан хэрэглэгчдэд шинэ төрлийн үйлчилгээнүүдийг хүргэх, төрөл бүрийн багцалсан үйлчилгээг хямд үнээр санал болгох, зүйлсийн интернетийн хүрээнд өөр бусад төрлийн шинэ соргог үйлчилгээнүүдийг хүргэхээр төлөвлөж байна. Технологийн болоод үйлчилгээний хувьд нэгдэн нийлж буй энэ үед технологийн хөгжил дэвшилтэй бодлого, зохицуулалтын орчинг нийцүүлэх, шинэ санаа, шинэ үйлчилгээ, инновацийг дэмжих бодлого баримтлах зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байгааг онцолж байлаа.

  • Клауд үйлчилгээний хувьд зохицуулалтын орчинг бүрдүүлэх тухай /Creating an Enabling Regulatory Environment for Cloud Services/;

Майкрософт компани тоон шилжилт гэж юу болох, клауд технологи нь энэ шилжилтэд ямар үүрэгтэй болох, тоон шилжилтийн үед нууцлал, аюулгүй байдлыг хэрхэн хангах, төрийн зүгээс бодлого, зохицуулалтын хувьд анхаарвал зохих асуудлуудын талаар танилцуулсан.

  • Зүйлсийн интернет /Internet of Things/

GSM ассосаци нь зүйлсийн интернетийн ерөнхий ухагдахуун, тодорхойлолт, үүнд ашиглагдаж буй технологи, зүйлсийн интернетийн ажиллах зарчим, бизнесийн модель нь юу болох, зүйлсийн интернет нь бодлого, зохицуулалтын орчинд авчрах үр дагавар, нөлөөллийн талаар танилцуулсан. 

Э.Дөлгөөн
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/09/22
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
Хорооны даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/113 тоот тушаалын дагуу Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуй нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаандаа болон өргөгч цамхаг, тэдгээрийн харуул хамгаалалт, мөн хяналт хийх бүсэд орших дүүргүүдийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглаж байгаа радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.
09.07
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын уул уурхайд хийсэн хэмжилт шалгалтын ажлын тайлан
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон хувь хүмүүсийн ашигладаг радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах.
09.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 08-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна.
09.07
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
09.05
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдаан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болов.
09.05
Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
09.03
ХХЗХ-ны урилгаар Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Монголд ирнэ
Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Файсбүүк компаны Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчид 9-р сарын 4-7-ны хооронд Монгол улсан ажлын айлчлал хийх гэж байна
08.30
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
08.24