Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 9 дүгээр хуралдаан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болов. Уг хуралдаанаар нийт 6 асуудлыг авч хэлэлцсэн ба хорооны 6 тогтоолыг баталж шийдвэрлэн, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр удирдамж чиглэлийг өгөв.

Тус ээлжит хуралдаанаар, хорооны холбогдох газар хэлтсээс боловсруулсан “Харилцаа холбооны стандартчиллын баримт бичиг боловсруулах аргачлал”-ын төсөл; “Утасгүй холболтын технологийн (Wi-Fi)  радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл  шаардлага”-ыг шинэчлэн батлах тухай;  “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг шинэчлэн батлах тухай;  “Нэвтрүүлэх болон хүлээн авах антенны төхөөрөмжийг бүртгэлжүүлэх нөхцөл, шаардлага”-ыг  шинэчлэн батлах тухай;  “Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжийн радио давтамжийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг шинэчлэн батлах тухай;  Тусгай зөвшөөрлийн тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Тус хорооны хуралдаанаас хэлэлцсэн асуудлаар 6 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр удирдамж чиглэлийг өгсөн болно.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэж, дээрх хэлэлцсэн 2 үндсэн асуудлаар дараах тогтоолыг батлан шийдвэрлэв. Үүнд:

  • 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 45 тогтоолын хавсралтаар 9 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг тус тус шинээр олгосон;
  • 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 46 тоот тогтоолын хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд тус тус өөрчлөлт оруулсан болно.

Тус хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар болон Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар хамтран хүчин төгөлдөр мөрдөж буй радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл  шаардлагын баримт бичгүүдэд зөвлөх үйлчилгээний хүрээнд үнэлгээ хийж, Захиргааны Ерөнхий хуульд нийцүүлэх талаар саналаа боловсруулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн болно. ХЗДХЯ-наас радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл  шаардлагын баримт бичгүүдийн талаар хууль эрх зүйн зөвлөмжийг тус хороонд албан тоотоор ирүүлсэн. Эдгээр зөвлөмжид хорооны тогтоол баталсан үндэслэлийг холбогдох хууль, тогтоомжууд ба Захиргааны Ерөнхий хуульд нийцүүлэн найруулж, хуралдаанаар батлуулах арга хэмжээг үе шаттай авч байна. Энэ ажлын хүрээнд “Утасгүй холболтын технологийн (Wi-Fi)  радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл  шаардлага”-ыг шинэчлэн батлах тухай;  “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг шинэчлэн батлах тухай;  “Нэвтрүүлэх болон хүлээн авах антенны төхөөрөмжийг бүртгэлжүүлэх нөхцөл, шаардлага”-ыг  шинэчлэн батлах тухай; “Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжийн радио давтамжийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг шинэчлэн батлах тухай асуудлыг боловсруулан хуралдаанд хэлэлцүүлэв. Хэлэлцсэн 4 асуудлаар дараах хорооны тогтоолыг батлан шийдвэрлэсэн. Үүнд:

  • Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт, 9.1.10 дах заалтыг тус тус үндэслэн хорооны 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 41 тоот тогтоолын хавсралтаар “Утасгүй холболтын технологийн (Wi-Fi) радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг шинэчлэн тогтоож батлав. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 44 дүгээр тогтоол,  2013 оны 45 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгов.
  • Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт, 9.1.10 дах заалтыг тус тус үндэслэн хорооны 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот тогтоолын хавсралтаар “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг шинэчлэн баталсан. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар тогтоол, 2015 оны 58 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгов.
  • Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалтыг үндэслэн хорооны 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 43 тоот тогтоолын хавсралтаар “Нэвтрүүлэх болон хүлээн авах антенны төхөөрөмжийг бүртгэлжүүлэх нөхцөл, шаардлага”-ыг шинэчлэн баталсан. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 12 тоот тогтоолыг  хүчингүй болгов.
  • Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт, 9.1.10 дах заалтыг тус тус үндэслэн хорооны 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 44 тоот тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны богино зайн радио холбооны тоног төхөөрөмжинд ашиглах радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг шинэчлэн тогтоож батлав. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 33 дугаар тогтоолыг хүчингүй болгов.

Хорооны хуралдаанаар 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр баталсан 41, 42, 43, 44 тоот тогтоолууд, холбогдох хавсралтын радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл  шаардлагыг ХЗДХЯ-д албан тоотоор хүргүүлж, нийтээр даган мөрдөх хэм хэмжээнд  хянуулан бүртгүүлэхээр тогтов.  

Хуралдаанаар “Харилцаа холбооны стандартчиллын баримт бичиг боловсруулах аргачлал”-ын төслийн танилцуулгыг хэлэлцээд, хорооны дарга, зарим гишүүдээс гарсан гэрээ байгуулах, төлбөрийн хэмжээ, холбогдох хуультай нийцүүлэн аргачлалыг боловсруулж, хорооны Даргын тушаалаар батлан хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хариуцсан газарт хуралдааны тэмдэглэлээр даалгав.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/10/03
Мэдээ мэдээлэл
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА” нээлттэй хэлэлцүүлэг, хурлын зөвлөмж
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА” нээлттэй хэлэлцүүлэг, хурлын зөвлөмж
12.18
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тус хорооноос 2013 оны 60 дугаар тогтоолоор “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд тусгай дугаарын үйлчилгээ, түүнтэй холбоотойгоор үүсэх харилцааг зохицуулдаг.
12.12
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
12.08
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 11-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 11-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
12.06
“Радио долгион-эрүүл мэнд, мастер төлөвлөгөө, сүлжээний оновчлол” семинар амжилттай болж өндөрлөлөө
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нд Туушин зочид буудлын Сүлд танхимд “Радио долгион-Эрүүл мэнд, Радио давтамжийн мастер төлөвлөгөө, Радио сүлжээний оновчлол” сэдэвт семинар зохион байгууллаа.
12.06
Мониторингийн 2017 оны 9,10 дугаар сарын тайлан
Мониторингийн 2017 оны 9,10 дугаар сарын тайлан
12.04
Тоон телевизийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал
Тоон телевизийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал
12.01
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА
11.27
Харилцаа холбооны хөгжил, шуудангийн зохицуулалт 2017” зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил, шуудангийн зохицуулалт 2017” зөвлөгөөнийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд нийт 95 төлөөлөгчтэйгөөр хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.
11.23
Цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөллийн хэмжилт
Цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөллийн хэмжилт
11.22