Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн бүсэд Радио давтамжийн ашиглалтыг зохицуулах II дахь удаагийн уулзалтад оролцлоо
ХХЗХ
2685d4 dsc 0158 x800

Монгол улс болон БНХАУ-ын хилийн бүсэд Радио давтамжийн ашиглалтыг зохицуулах II дахь удаагийн уулзалтад БНХАУ-ын төлөөлөгчдийг БНХАУ-ын Мэдээлэл технологийн аж үйлдвэрийн яамны зөвлөх Рунтянь Кан,  Монголын төлөөлөгчдийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нарын тэргүүлсэн албаны хүмүүс уулзалтад оролцоо.

Уулзалтад БНХАУ болон Монгол Улсын хооронд 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, технологи болон дэд бүтцийн хүрээнд байнга тогтвортой хөгжиж байгааг онцлон тэмдэглэж, улмаар Харилцаа холбооны салбарын хоёр талын уулзалтууд нь хамтын ажиллагааны шинэ эхлэл болж буйг тэмдэглээд, хил орчмын бүс нутагт радио давтамжийн зохицуулалт, ашиглалтын үр ашигтай механизмыг нэн даруй бий болгох шаардлагатай байгааг онцлов.

Уулзалтын үеэр өмнөд хөрштэй хийсэн анхны уулзалтын үр дүн болон радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт, ашиглалтын үндэсний бодлого зохицуулалтын талаарх танилцуулгыг харилцан хийсэн ба үүрэн холбооны 2G, 3G, 4G системүүдийн радио давтамжийн ашиглалтыг зохицуулах механизмыг бүрдүүлэх, мөн 2019 онд Дэлхийн Радиогийн их хурлаар хэлэлцэх асуудлуудаар санал солилцлоо.

            Харилцан санал, мэдээлэл солилцсоны үр дүнд Өмнөд хөрштэй хилийн бүсэд радио давтамжийн ашиглалтыг зохицуулах протоколд гарын үсэг зурлаа. Протоколд тус хоёр орны хилийн бүсэд үүрэн холбооны зурвасаас эхлэн зохицуулалт хийх шаардлагатайг тодорхойлж нэн тэргүүнд GSM 900 МГц болон CDMA 850 МГц-ийн давтамжийн зурваст гэрээ байгуулах, 2018 оны эхний хагас жилд багтаан БНХАУ-аас CDMA 850 МГц-ийн гэрээний төслийг бэлтгэн ирүүлэх, хоёр талт богино долгионы (HF) хяналтыг Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Радио спектрийн дүрмийг баримтлан хамтран ажиллах асуудлууд тусгагдсан юм.

            Уулзалтад Монголын талаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийг газар, Харилцаа Холбооны Зохицуулах хороо болон үүрэн холбооны 4 оператор (Mobicom, Skytel, Unitel, G-Mobile), БНХАУ-ын талаас Мэдээлэл технологийн аж үйлдвэрийн яам, Өвөрмонгол, Шинжаан-Уйгарын өөртөө засах орон болон Саньсу мужын Радио долгион хяналтын улсын төв мөн Үүрэн холбооны China Mobile,China Telecom,China Unicom-ын төлөөлөгчид оролцлоо.

Э.Дөлгөөн
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/10/23
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
12.12
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
12.11
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
12.10
Дэлхийн Радио Холбооны Их Хурал-2019
Ээлжит 38 дах Дэлхийн Радио Холбооны Их Хурал (ДРИХ) нь 2019 оны 10 сарын 27-аас 11 сарын 22-ны хооронд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Шарим-эл-Шейх хотноо зохион байгуулагдаж
12.10
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн индикатор үзүүлэлтийн шинэчлэлт, 2019 оны тайлан мэдээлэл (Digital Development Index-IDI)
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал (4-th Industrial Revolution: 4th-IR), технологийн тоон шилжилтийн 3 дахь давалгааны (Digital transformation-Digitalization wave: 3-rd Wave of Digitalization) орчинд дэлхийн өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан холбооны хөгжил өдөр хоногоор бус цаг хормоор шинэчлэгдэж байна.
12.09
“Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим-Засаглалын академитай хамтран “Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд 2019 оны 12 сарын 04-ны өдөр зохион байгууллаа.
12.06
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
12.05