Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 16-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
ХХЗХ
A22b00 999 x800

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгжид 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 8 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 3 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөн болон төвийн давтамжийн шилжилт нь стандарт хэмжээнээс их, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулаагүй, 21 радиогийн  үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

 

Давтамж

Эзэмшигч

Тусгай зөвшөөрлийн дугаар

1

88.8

Икод ХХК

540/FM 172

2

89.7

Жавзандамба хутагт төв ТББ

589 /FM 210

3

90.5

Улаанбаатар телевиз ХХК

560/FM 191

4

91.7

Хэмнэлт долгион ХХК

491/FM160

5

95.1

Шүхэр ТББ

408/FM138

6

95.7

"Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ

356/FM121

7

96.9

Эх элгэн нутаг ХХК

396/FM133

8

97.5

Гандантэгчинлэн хийд шашны байгууллага

291/FM101

9

98.1

Радиоком Монгол ХХК

148/FM57

10

98.5

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ

160/FM61

11

99.7

Билэгт дөлгөөн ХХК

268/FM93

12

100.1

РФ ХХК

051/FM37

13

100.9

Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар

005/FM01

14

102.1

Эм эс жи эм ХХК

555/FM 186

15

102.5

Бадруун ХХК

008/FM02

16

103.1

Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар

005/FM01

17

104.0

Ви Өү Эм ХХК

253/FM73

18

104.5

Салхи Энтертэйнмэнт ХХК

023/FM06

19

105.5

Чугу ХХК

022/FM05

20

106.0

Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар

005/FM01

21

106.6

Стандарт Ви Оү Эй ХХК

011/FM03

 

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

 

Давтамж

Эзэмшигч

Тусгай зөвшөөрлийн дугаар

1

92.1

Смарт коммуникэйшн ХХК

508 /FM 166

2

96.3

"Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ

294/FM102

3

98.9

Монголиан Мьюзик Медиа ХХК

146/FM55

4

99.3

Ньюмедиа ХХК

147/FM56

5

100.5

НС Холбоо ХХК

039/FM14

6

101.7

Аггрегатор ХХК

061/FM39

7

103.6

Медиа холдинг ХХК

025/FM07

8

107.5

Билэг санаа ХХК

017/FM04

 

Түүнчлэн MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангаагүй хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтэрсэн, төвийн давтамжийн шилжилт 2 кГц-ээс хэтэрсэн  “Смарт коммуникэйшн” ХХК-ийн 92.1 МГц радио, “Монголиан Мьюзик Медиа” ХХК-ийн 98.9 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжид тохиргоо хийх шаардлагатай байна. Тайлант хугацаанд “Ньюс аженси” ХХК-ийн радио 91.1 МГц, “И Зэт Эф Эм” ХХК-ийн радио  107.0 МГц радио станцууд тоног төхөөрөмжөөс хамаарсан асуудалтай байгаа тул үйл ажиллагаагаа түр зогсоосон байгаа болно.

Тайлант хугацаанд хийгдсэн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан үзүүлэв. Хэмжилтийг тус хорооны төв оффис дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар хэмжив.

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.

Э.Дөлгөөн
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/08/07
Мэдээ мэдээлэл
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА” нээлттэй хэлэлцүүлэг, хурлын зөвлөмж
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА” нээлттэй хэлэлцүүлэг, хурлын зөвлөмж
12.18
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тус хорооноос 2013 оны 60 дугаар тогтоолоор “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд тусгай дугаарын үйлчилгээ, түүнтэй холбоотойгоор үүсэх харилцааг зохицуулдаг.
12.12
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
12.08
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 11-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 11-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
12.06
“Радио долгион-эрүүл мэнд, мастер төлөвлөгөө, сүлжээний оновчлол” семинар амжилттай болж өндөрлөлөө
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нд Туушин зочид буудлын Сүлд танхимд “Радио долгион-Эрүүл мэнд, Радио давтамжийн мастер төлөвлөгөө, Радио сүлжээний оновчлол” сэдэвт семинар зохион байгууллаа.
12.06
Мониторингийн 2017 оны 9,10 дугаар сарын тайлан
Мониторингийн 2017 оны 9,10 дугаар сарын тайлан
12.04
Тоон телевизийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал
Тоон телевизийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал
12.01
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МАНЛАЙЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА
11.27
Харилцаа холбооны хөгжил, шуудангийн зохицуулалт 2017” зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил, шуудангийн зохицуулалт 2017” зөвлөгөөнийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд нийт 95 төлөөлөгчтэйгөөр хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.
11.23
Цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөллийн хэмжилт
Цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөллийн хэмжилт
11.22