Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллагын (APT) утасгүй холбооны ажлын хэсгийн 21-р уулзалтанд оролцлоо
ХХЗХ
3673c3   x800

Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллагын (APT) Утасгүй Холбооны Ажлын Хэсгийн 21-р уулзалт (AWG-21) 2017 оны 4 сарын 3-7-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа. Ажлын хэсгүүдийн уулзалтын зорилго нь Ази номхон далайн бүс нутгийн утасгүй холбооны технологийн хөгжлийг дэмжих, техникийн шийдлийг боловсруулах, радио долгионы харилцан нөлөөллөөс зайлсхийхэд туслалцаа үзүүлэх зорилготойгоор байнгын бүтэцтэйгээр ажилладаг. Түүнчлэн Дэлхийн Радиогийн Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази Номхон Далайн бүсийн ажлын хэсэгт (APG) техник технологийн судалгааны тайлан ирүүлж, бүс нутгийн орнуудын ба бүсийн байгууллагын нэгдсэн санал бэлтгэхэд дэмжлэг үзүүлдэг. Одоогийн AWG нь радио спектрийн, технологийн, утасгүй холбооны хэрэглээний асуудлуудад чиглэсэн  үндсэн гурван ажлын хэсэгт хуваагдаж ажилладаг бөгөөд тэдгээр нь  дэд ажлын хэсэг, зорилтот ажлын хэсгүүдээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг APT-ийн томоохон бүтэц юм.

Энэ удаагийн AWG-21 уулзалтад тус хорооноос технологийн асуудлуудад (WG-Tech) гол анхаарал хандуулан оролцлоо.  Уг ажлын хэсэг нь дараа үеийн хөдөлгөөнт холбооны (ДҮХХ), богино зайн утасгүй холбооны систем, ухаалаг тээврийн холбооны систем, утасгүй цахилгаан дамжууллын гэсэн асуудлууд хариуцсан зорилтот ажлын хэсгүүдэд хуваагдаж судалгааны тайлангуудыг хэлэлцэж, бүс нутгийн орнуудын нэгдсэн дүгнэлт боловсруулдаг.

Тухайлбал энэ удаагийн хуралдааны үеэр AWG-19 уулзалтаар бүс нутгийн орнуудад асуулга байдлаар зарласан “ДРИХ-19-ийн хэлэлцэх асуудал 1.13-д заагдсан ДҮХХ-ны системд ашиглахаар дэвшигдэж байгаа радио давтамжийн шинэ зурвасуудын өнөөгийн хэрэглээ цаашдын төлөвлөлт” гэсэн асуулгад гишүүн орнуудаас ирүүлсэн баримт бичгүүдийг хэлэлцэж, хариулт ирүүлсэн гишүүн орнуудын тоо хангалтгүй байгаа тул AWG-23 уулзалт хүртэл асуулгын хариулт авах хугацааг 2018 оны нэгдүгээр улирал хүртэл сунгав.  Мөн “5G ба ДҮХХ-2020” сэдвээр хийгдсэн илтгэлүүд APT/AWG (INP-30(CHN), INP-39 (KDDI), ба INF-13 (Qualcomm))  нь олон улсад хөдөлгөөнт холбооны хөгжлийн талаар хийгдэж байгаа судалгаануудын чиглэлийг товч тодорхойлж байлаа. 

Э.Дөлгөөн
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/05/02
Мэдээ мэдээлэл
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1.1, 47.1.2.-д заасан нам, эвсэл, нэр дэвшигчдийн аймаг, нийслэлийн сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлсэн цахим хуудасны жасгаалт
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1.1, 47.1.2.-д заасан нам, эвсэл, нэр дэвшигчдийн аймаг, нийслэлийн сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлсэн цахим хуудасны жасгаалт
06.06
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн үзүүлэлтүүд инфографик
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн үзүүлэлтүүд
06.04
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж
06.04
2020 он 04 дүгээр сард тус хороонд ирсэн санал, гомдлын мэдээ
2020 он 04 дүгээр сард тус хороонд ирсэн санал, гомдлын мэдээ
06.04
Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлээд байна.
Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлээд байна.
06.04
Зөвлөмж хүргүүлэх тухай
Зөвлөмж хүргүүлэх тухай
06.04
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
06.02
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
06.02
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
06.02
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29