“ҮЗЭЛ БОДОЛ, ТҮҮНИЙГЭЭ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ” сургалт зохион байгууллаа
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Глоб интернэшл ТББ-тай хамтран “Үзэл бодол, түүнийгээ илэрхийлэх эрх, эрх чөлөө” сэдэв сургалт семинарыг 2016 оны 11 дүгээр сарын 23 болон 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад яам, агентлагийн хуулийн зөвлөхүүд, интернетийн үйлчилгээ, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх болон веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн нийт 60 орчин төлөөлөгчид оролцлоо.

Сургалтаар НҮБ-ны Хүний Эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдал (UPR буюу Universal Periodic Review)-ын үндэсний илтгэлийг хэлэлцээд хүргүүлсэн зөвлөмжийн талаар болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар олон улсын хэм, хэмжээ, өргөн нэвтрүүлгийн зохицуулалт ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө сэдвийн хүрээнд илтгэл тавигдаж санал бодлоо солилцоо.

            Илтгэгч

Сэдэв

Татаж авах холбоос

Б.Хишигсайхан  

/Нээлттэй Нийгэм Форум/

Хүний эрхийн дүгнэлт хэлэлцүүлэг гэж юу вэ? Засгийн газар ямар үүрэг амлалт авсан бэ

Татаж авах

Х.Наранжаргал

/Глоб Интернэшнл төвийн тэргүүн/

Үзэл бодол, түүнээ илэрхийлэх эрх, эрх чөлөө: Олон улсын хэм хэмжээ

Татаж авах

Д.Мөнхбүрэн,

/Глоб Интернэшнл Төвийн хуульч/

Үзэл бодол, түүнээ илэрхийлэх эрх, эрх чөлөө: Монгол улсын хууль тогтоомж

Татаж авах

Х.Наранжаргал

/Глоб Интернэшнл төвийн тэргүүн/

Цахим эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх

Татаж авах

 Ц.Энхбаяр

/ ХХЗХ хэлтсийн дарга/

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө

Татаж авах

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/12/02
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26