Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 02 дугаар сарын 01-22-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 32 ФМ аж ахуйн нэгжид 2017 оны 02 дугаар сарын 01-22-ны өдрүүдэд суурин хяналт хийснээс 8 ФМ радио давтамжийн хазайлттай, 1 ФМ радио эзэлсэн зурвасын өргөн стандарт хэмжээнээс их, 24 ФМ радио хэвийн ажиллаж байна.

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц гэсэн шаардлагад нийцсэн дараах ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн байв. Үүнд:

- ФМ 88.8, ФМ 89.7, ФМ 90.5, ФМ 91.1, ФМ  91.7, ФМ 92.1, ФМ 92.5, ФМ 95.1, ФМ 95.7;

- ФМ 96.9, ФМ 98.1, ФМ 98.5, ФМ 98.9, ФМ 100.5, ФМ 100.9, ФМ 101.7, ФМ 102.1;

- ФМ 102.5, ФМ 103.1, ФМ 104.5, ФМ 105.5, ФМ 106.0, ФМ 106.6, ФМ 107.5;

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад шаардлагад нийцээгүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  1. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэг” ТББ-ын Авто радио ФМ 96.3;
  2. “Гандантэгчинлэн хийд шашны байгууллага”-ын Лавайн эгшиг радио ФМ 97.5;
  3. “Нью Медиа” ХХК-ийн Инээмсэглэл радио ФМ 99.3;
  4. “Билигт Дөлгөөн” ХХК-ийн Их Монгол радио ФМ 99.7;
  5. “РФ” ХХК-ийн Кисс радио ФМ 100.1;
  6. “Медиа холдинг” ХХК-ийн Тэнгэрлэг радио ФМ 103.6;
  7. “Ви Өү Эм” ХХК-ийн Монголын дуу хоолой радио ФМ 104.0;
  8. “И Зэт Эф Эм” ХХК-ийн Смарт радио ФМ 107.0;

Мөн MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад шаардлагад нийцээгүй хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтэрсэн “И Зэт Эф Эм” ХХК-ийн Смарт радио ФМ 107.0 радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжид тохиргоо хийх шаардлагатай байна.

Тайлант хугацаанд хийгдсэн 20794 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан үзүүлэв. Хэмжилтийг тус хорооны төв оффис дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар хэмжив.

ФМ радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.

Хэрхэн тохиргоо хийх заавар зөвлөгөөг Харилцаа холбооны зохицуулах хорооны  Радио давтамж, зохицуулалт хяналтын газар, Радио долгион хяналтын төвийн  304257 дугаарын утсаар суурин хяналтын инженертэй холбогдож авна уу.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/02/22
Мэдээ мэдээлэл
БНСУ-ын RAPA байгууллагаас хэрэгжүүлж байгаа “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн тайланг хүлээн авлаа
БНСУ-ын RAPA байгууллагаас хэрэгжүүлж байгаа “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн тайланг хүлээн авлаа
05.24
Улаанбаатар хотын хэт богино долгионы РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 1-р улиралд хийсэн суурин хяналтын тайлан
Улаанбаатар хотын хэт богино долгионы РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 1-р улиралд хийсэн суурин хяналтын тайлан
05.23
Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж
Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж
05.14
Мониторингийн 2018 оны 3 дугаар сарын тайлан
Мониторингийн 2018 оны 3 дугаар сарын тайлан
05.14
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨРТ ХҮҮХЭД ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨРТ ХҮҮХЭД ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ
05.10
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 4 дүгээр дугаар хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болов.
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 4 дүгээр дугаар хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болов.
05.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 04-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 04-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
05.03
Олон улсын охид эмэгтэйчүүд - Харилцаа холбооны салбарт
Олон улсын охид эмэгтэйчүүд - Харилцаа холбооны салбарт
04.27
Мониторингийн 2018 оны 1,2 дугаар сарын тайлан
Мониторингийн 2018 оны 1,2 дугаар сарын тайлан
04.24
2017 оны 4 дүгээр улирал
2017 оны 4 дүгээр улирал
04.23