Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит бус 1 дүгээр хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит бус 1 дүгээр хуралдааныг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав. Уг хуралдаанаар нийтдээ 12 гаруй асуудлыг авч хэлэлцэж, хорооны хуралдааны 5 тогтоолыг батлан шийдвэрлэв. Хорооны хуралдааны 3 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай үүрэг даалгаврыг хорооны даргад өгсөн болно.

Хорооны 2016 оны ээлжит 5 дугаар хуралдааны 09 дугаар тэмдэглэлээр, хуралдааны үеэр дарга, хорооны гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийн дагуу тусгай ажлын хэсэг байгуулан Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийг тус хорооны дэргэд байгуулах, үйл ажиллагааг эрхлэх, хэрэгжүүлэхэд одоо мөрдөж байгаа зарим дүрэм журмыг нийцүүлэн шинэчлэх, “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-д холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тул Хорооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, төвийг байгуулах шаардлагатай төсөв, эдийн засгийн тооцоо, судалгааны талаар танилцуулга, саналаа боловсруулан ЗГХЭГ-т хүргүүлж шийдвэрлүүлэх үүрэг өгсөн.  Тус хорооны ээлжит бус 1 дүгээр хуралдаанаар ажлын хэсгээс боловсруулсан Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай систем нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтын тухай, хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх талаар гүйцэтгэсэн ажлын танилцуулга, тогтоолын төслийг авч хэлэлцэв. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3 дах заалтыг үндэслэн Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, холбогдох нөхцөл шаардлагад өөрчлөлт оруулсан, баталсан хорооны тогтоолуудад өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 28 тоот тогтоолыг батлав. Энэ тогтоолоор хорооны 2015 оны 40 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”, 2014 оны 06 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал”, 2014 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд өөрчлөлтийг оруулсан. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2015 оны 64 дүгээр тогтоол, 2016 оны 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон.  Мөн тус хорооны хуралдаанаар Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 тоот тогтоолоор шинэчлэн баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийг ЗГХЭГ-аас албажуулж авах, төвийг байгуулахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт холбогдох өөрчлөлт оруулсаны дараа “Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай систем нийлүүлэгчийн сонгон шалгаруулалт”-ын талаархи асуудлыг дахин авч хэлэлцэхээр шийдвэрлэв.

Зохицуулах хорооны 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанаар  “Улаанбаатар хотод телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах /АйПиТв/ үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл олгох уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэж, хорооны 2016 оны 24 тоот тогтоолыг баталсан билээ. Тус хуралдаанаар энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотод телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах /IPTV/ үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын баримт бичгийн төслийг хэлэлцэж, сонгон шалгаруулалтыг зарлан зохион байгуулахыг хуралдааны тэмдэглэлээр дарга-д үүрэг болгов.

Ажлын албадаас боловсруулсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, “Нэвтрүүлгийн ангилал, төрөл жанарыг тодорхойлоход баримтлах зарчим” зөвлөмжийн төслийг тус тус хуралдаанд авч хэлэлцээд,  Хорооны хуралдаанаар 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 29 тоот тогтоолыг Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3 дах заалтыг үндэслэн баталж, хорооны 2015 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д нэмэлт, өөрчлөлт оруулав. Түүнчлэн тогтоолын хавсралтаар сувгийн төрөлжсөн чиглэлийн ерөнхий ангиллыг батлав. Хорооны хуралдааны тэмдэглэлээр сувгийн төрөлжсөн чиглэлд хамааруулж тооцох нэвтрүүлгийн төрөл, ангиллын талаар зөвлөмжийг гаргах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг хорооны дарга-д даалгалаа.

Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.10, “Радио долгионы тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 4.7, 7.2 дэх хэсгийг тус тус үндэслэн “Радио өргөн нэвтрүүлгийн аналог системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт”-ыг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 30 тоот тогтоолын хавсралтаар баталсан. Энэ зохицуулалтын баримт бичгийг баталснаар радио өргөн нэвтрүүлгийн аналог  системийг  тоон  технологид шилжүүлэхэд радио давтамжийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж ашиглах, олон нийтэд хүргэх нэвтрүүлгийн дамжууллын  чанарыг  сайжруулах,  радио сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, үйлчилгээ  эрхлэгч  болон олон нийтэд радио өргөн нэвтрүүлгийг үе шаттай тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалтын орчинг бүрдүүлж байна.

Тус хуралдаанаар “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Гэр хорооллын интернет үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг тус тус авч хэлэлцлээ. Хуралдаанаас эдгээр асуудлаар шийдвэр гаргахын тулд үйлчилгээ эрхлэгч нарын саналыг авах, холбогдох тооцоо судалгаа, үндэслэлийг нарийвчлан боловсруулж, хорооны дараагийн хуралдаанд хэлэлцүүлэхийг хорооны дарга-д үүрэг болголоо.    

Тус зохицуулах хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, түдгэлзүүлэх тухай” 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 32 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 1 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 10 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3 дах заалтыг үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 6 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 заалтыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр тус тус шийдвэрлэв.

“Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг хуралдаанаар авч хэлэлцээд, уг асуудлыг нарийвчлан судлах, үйлчилгээ эрхлэгч нартай уулзалт зохион байгуулах, санал авах шаардлагатай гэж үзээд хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүргийг хорооны дарга-д өглөө.

Зохицуулах хорооны Даргын тушаалаар байгуулсан ажлын хэсгээс “Телевизийн өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн зурвасыг утасгүй интернеттэй хамтран ашиглах зохицуулалтын судалгаа”-ны танилцуулгыг хуралдаанд хэлэлцүүлэв. Хуралдааны тэмдэглэлээр ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг дэмжиж, хэрэгжүүлэх талаар цаашид ажиллахыг үүрэг болгов.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү)

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/06/16
Мэдээ мэдээлэл
ДЭЛХИЙН РАДИО ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРАЛ - 2019 ЭХЭЛЛЭЭ
Ээлжит Дэлхийн Радио Холбооны Их Хурал нь 2019 оны 10 сарын 27-11 сарын 22-ны хооронд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Шарим-эл-Шейх хотноо зохион байгуулагдах бөгөөд ОУЦХБ-ын гишүүн 193 орны 3000 гаруй төлөөлөгч оролцоно.
10.23
2019 оны 9 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
2019 оны 9 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
10.21
“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно
Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал” форумыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна
10.18
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 10-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 10-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
10.17
Зүүн бүсийн аймгуудад үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийлээ
Улаанбаатар хотын алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд болон Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумд, Говьсүмбэр, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад үйл ажиллагаа явуулж буй тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, холбогдох хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасанжурам, нөхцөл шаардлагын биелэлт болон тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилтийн байдалд хэмжилт, шалгалтыг хийж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах, таслан зогсоох, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилгоор шалгалтыг 2019 оны 08-р сарын 21-нээс 31-ний өдрүүд, 09-р сарын 4-нөөс 16-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
10.16
MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна
Харилцаа холбооны зохицуулах хорооны баталгаажуулалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх ажлын чиглэлийг тодорхойлох MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна
10.16
Монгол Улс БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ байгууллаа
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын хүрээнд III уулзалт 2019 оны 10 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо болж өнгөрлөө.
10.16
Бусдад зөв мэдээллийг түгээе
Цахим орчин, нийгмийн сүлжээнд нийтэлсэн аливаа худал хуурмаг мэдээлэл нь өвсөнд гал тавихтай адил хурдан тархаж, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, төөрөлдүүлэх, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүртэл хор уршигтай. Тиймээс та аливаа мэдээллийг бусдад түгээхээсээ өмнө fake news буюу худал мэдээлэл мөн эсэхийг нягтлан шалгаж сураарай. Зөвхөн зөв мэдээллийг л бусдад түгээцгээе.
10.14
Сургалт зохион байгуулах тухай
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалтыг тус сургууль дээр 2019 оны 10-р сарын 30-ээс 12 сарын 5-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалтаар зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ.
10.14
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
10.11