ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН КОНТЕНТИЙН ХӨГЖИЛ
ХХЗХ

“ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН КОНТЕНТИЙН ХӨГЖИЛ” чуулга уулзалт болон “ТООН ТЕЛЕВИЗИЙН СТУДИ БОЛОН ДУУНЫ ГАРАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт сургалт семинарыг зохиох гэж байна

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Өргөн нэвтрүүлгийн контентийн хөгжил” чуулганыг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү чуулган нь Монгол улсын үндэсний бүтээл үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвар бүхий Монгол контентийг дэмжихэд чиглэсэн бөгөөд өргөн нэвтрүүлгийн телевиз, суваг, контент үйлдвэрлэгч, холбогдох талууд нэг дор цугларан, контент үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хувьсан өөрчлөгдөж байгаа контентийн бизнесийн орчин, хөгжлийн чиг хандлага, видео контент хэрхэн бүтээх, хөгжүүлэх талаар олон улсын шилдэг туршлагаас суралцах, харилцан санал солилцох боломжийг олгох арга хэмжээ юм.

Уг арга хэмжээний хүрээнд дараах асуудлаар харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ:

  • Контент үйлдвэрлэл, контентийн бизнесийн орчин
  • Контентийн хөгжлийн чиг хандлага
  • Контент хэрхэн бүтдэг, контент бүтээхэд оролцогч талуудын үүрэг оролцоо
  • Бүх төрлийн сувгуудаар хүлээн авах, дамжуулах  боломж бүхий чанартай контент үйлдвэрлэгч байхад анхаарах
  • Дотоодын контент (бүтээл) үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага, олон улсын стандартыг барьж ажиллах
  • Үндэсний өргөн нэвтрүүлгийн контент үйлдвэрлэлийн бодлого, чанар, агуулгыг сайжруулахталаар сайн туршлага солилцох
  • Дотоодын контентын үнэлэмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг өсгөх арга зам
  • Үндэсний контентийг дэмжин, хөгжүүлэх бодлого, зохицуулалтын орчин бүрдүүлэх асуудлаар холбогдох төрий болон төрий бус байгууллага, хувийн хэвшлийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлыг холбогдох талуудад сонсгох, энэ асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэхэд бүх талуудын идэвхтэй оролцоог хангахад мөн чиглэгдэнэ.

Чуулганд өргөн нэвтрүүлгийн контент үйлдвэрлэл, контентийн маркетингийн чиглэлээр дотоодын болон гадаадын экспертүүд илтгэл тавьж оролцоно.

Түүнчлэн чуулганы хүрээнд “Тоон телевизийн студи болон дууны гаралтын чанарыг сайжруулах нь” сэдэвт сургалт, семинар зохион байгуулах бөгөөд семинар дээр тоон телевизийн студийн тоног төхөөрөмжинд тавигдах стандартыг танилцуулж, тоон телевизийн студийн бүтэц, дуу, дүрсний дохио, дууны түвшний өнөөгийн байдал мөн цаашид авах арга хэмжээг хэлэлцэнэ.

Түүнчлэн БНСУ-ын өргөн нэвтрүүлгийн салбарын мэргэшсэн инженер, техникийн ажилтнууд ирж телевиз, сувгуудын студийн бүтэц, зохион байгуулалт, техник, тоног төхөөрөмжтэй танилцан, дууны түвшинд хэмжилт хийж, харилцан адилгүй, жигд бус байдалд дүн шилжилгээ хийх, техникийн шийдлийг тодорхойлоход туршлага солилцох юм.

Сэдэв

Илтгэгч

1

Контент үйлдвэрлэгчийн сорилт ба шийдэл

"О" телевизийн захирал О.БатОргил

2

MBC кино контент бүтээх процесс

“MBC” телевизийн Ахлах продюсер, Глобал Драм продакшн Ким Гын Хун

3

Контентийг олон улсын зах зээлд гаргах

“Bloomsbery” компаний дэд захирал Ли Жэ Хёг

4

Өргөн нэвтрүүлэг ба зохиогчийн эрх

Н.Ж.Бэнжамин

5

Спортын контент

Н.Наранбат

6

Блүүмбэрг медиа-гийн редакцийн стандарт

Блумберг ТВ Монгол продюсер Ник Эдуардс

7

Контент бүтээх үндсэн элементүүд

“EBS” телевизийн ахлах продюсер О Хан Сэм

8

Телевиз үзэгчдийн зан төлөвийн байдал

“ Максима медиа” гийн Гүйцэтгэх захирал О.Гомбожав

9

KBS телевизийн мэдээний стандарт

Sangmin Park

10

Контент ба бизнес

Интернэт маркетингийн "Баяр Агентлаг"ийн захирал С.Баярсайхан

11

CJ E&M ХХК Телевизийн контентийн хөгжил

“CJ E&M” ХХКийн Контент хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Спенсер Томас

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/03/28
Мэдээ мэдээлэл
Иргэн Н.Бадамхандаас ирүүлсэн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
Иргэн Н.Бадамхандаас ирүүлсэн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
07.18
Юнител ХХК-с ирүүлсэн 06/1140 тоот албан бичгийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
Юнител ХХК-с ирүүлсэн 06/1140 тоот албан бичгийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
07.18
Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
07.18
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 06-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 06-р сард хийсэн мониторингийн дүн
07.10
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
07.09
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтан, ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтан, ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
07.08
Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийгдсэн хэмжилт, шалгалтын тайлан
Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийгдсэн хэмжилт, шалгалтын тайлан
07.05
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх
07.05
Тус хорооны төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сарын 24-28 өдрүүдэд “Ази Номхон Далайн орнуудын Мэдээлэл, Харилцаа Холбооны сайд нарын уулзалт 2019” зөвлөгөөнд оролцож Сингапур болон Малайз улсын зохицуулах байгууллагатай хамтран ажиллах, туршлага солилцох асуудлаар уулзалт, семинарыг зохион байгуулав.

07.01