Монгол Улсад үүрэн холбооны 4G LTE/LTE-A үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой боллоо
ХХЗХ

Тус хорооны 2016 оны ээлжит 1 дүгээр хуралдаанаар Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйл, МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбоо (ДҮХХ)-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл” болон тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл” зэрэг баримт бичгийн дагуу Монгол Улсад үүрэн холбооны 4G LTE/LTE-A үйлчилгээг эрхлэх хүсэлт ирүүлсэн үйлчилгээ эрхлэгчид болох Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК-д тус тус олголоо.

4G LTE технологи нь хэрэглэгчдэд бодит, өндөр хурдтай хөдөлгөөнт өргөн зурвасын интернетийг 4G үйлчилгээ дэмждэг гар утас, таблет болон зөөврийн компьютерээр авах боломжийг бүрдүүлнэ. 4G LTE үйлчилгээ нь одоогийн 3G үйлчилгээнээс хамгийн багадаа 5-7 дахин илүү хурдтай юм

Одоогоор Жи-Мобайл ХХК нь уг үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зөвшөөрлийн хүсэлт ирүүлээгүй байгаа бөгөөд хүсэлт ирүүлсэн тохиолдолд шийдвэрлэх боломжтой юм. 

Дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем 4G LTE/LTE-A үйлчилгээнд радио давтамж ашиглах зөвшөөрлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд олгосон байдал:

Зөвшөөрөл эзэмшигч

Олгосон зурвас

LTE радио давтамжийн зурвас

1

Мобиком корпораци ХХК

1735-1745 / 1830-1840 МГц өргөнтэй 10МГц х 2 зурвас

Band 3

733-743 / 788-798 МГц өргөнтэй 10 МГц х 2 зурвас

Band 28

2

Юнител ХХК

1725-1735 / 1820-1830 МГц өргөнтэй 10 МГц х 2 зурвас

Band 3

723-733 / 778-788 МГц өргөнтэй 10 МГц х 2 зурвас 

Band 28

3

Скайтел ХХК

1760-1770 / 1855-1865 МГц өргөнтэй 10МГц х 2 зурвас

Band 3

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/02/16
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-нээс 09-р сарын 30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын мэдээ
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгжид 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд суурин хяналт хийснээс 6 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөн стандарт хэмжээнээс их, 25 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байна
10.17
“ITU World Telecom 2017” зөвлөгөөнд оролцлоо
Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулсан “ITU Telecom World 2017” зөвлөгөөний арга хэмжээ нь БНСУ-ын Пусан хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд хөтөлбөрийн дагуу мэтгэлцээн, ярилцлага, чуулган, үзэсгэлэн, шагнал гардуулах ёслолын ажиллагаатай болж өнгөрлөө.
10.16
2017 оны 2 дугаар улирал
2017 оны 2 дугаар улирал
10.16
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 09-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 09-р сарын 01-30-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
10.11
“Харилцаа холбооны хөгжил-2017” Бүсийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдав
“Харилцаа холбооны хөгжил-2017” Бүсийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдав
10.09
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2017 оны 1-8 дугаар сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2017 оны 1-8 дугаар сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
10.04
Мониторингийн 2017 оны 7,8 дугаар сарын тайлан
Мониторингийн 2017 оны 7,8 дугаар сарын тайлан
10.04
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 9 дүгээр хуралдаан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болов. Уг хуралдаанаар нийт 6 асуудлыг авч хэлэлцсэн ба хорооны 6 тогтоолыг баталж шийдвэрлэн, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр удирдамж чиглэлийг өгөв.
10.03
Стандартын сургалт зохион байгуулагдлаа
Өргөн нэвтрүүлгийн чиглэлээр 2016-2017 онд батлагдсан дараах стандартуудын сургалт 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус хороон дээр амжилттай болж өнгөрлөө.
09.29
Улаанбаатар хотын үүрэн холбооны сүлжээний чанарын хэмжилт /2017 оны 3 дугаар улирал/
Улаанбаатар хотын үүрэн холбооны сүлжээний чанарын хэмжилт /2017 оны 3 дугаар улирал/
09.28