Аудитын тайлан, Зөвлөмж 2014 он
ХХЗХ

 

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны 2014 оны санхүүгийн тайлангийн менежментийн захидал 

д/д Зөвлөмж Хариу
1 Төсвийн тухай хуулийн 7.3 дах заалт (төрийн байгууллага, албан газар, ТУҮГ-г санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэнэ)-ын дагуу Сангийн Яаманд бүртгүүлэх. Монгол Улс 1997 онд гишүүнээр нь элссэн Дэлхийн Худалдааны Байгууллагаас Харилцаа холбооны зохицуулах байгууллагын үйл ажиллагааны талаар  улс орнуудад тавих үндсэн 6 нөхцөл нь  2001 онд шинэчлэгдсэн Харилцаа холбооны тухай хуулийн үндэс болсон. Харилцаа холбооны байгууллагын бие даасан байдлыг хангах үндсэн нөхцлийг бүрдүүлэх, үйл ажиллагааны түвшинг тодорхой болгох, санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулах, олон улсын жишигт нийцүүлэх зорилгын үүднээс Монгол Улсын Их Хурлаас 2001 онд баталсан Харилцаа холбооны тухай  хуулиар одоогийн бүтэц зохион байгуулалт, чиг үүргийг бүрдүүлэн Харилцаа холбооны зохицуулах хороо байгуулагдах хууль зүйн үндэс тавигдсан. Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцаа холбооны тухай хуулийн 5.1.2 дахь заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 15 дугаар тогтоолоор байгуулагдсан. Тус хороо нь харилцаа холбооны тухай хуулийн 8.10-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалтын төлбөрөөс санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүр санхүүгийн тайландаа аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан ажилладаг. Төсвийн тухай хууль тогтоомжийн дагуу төсвөөс аливаа төрлийн санхүүжилт авдаггүй, харилцаа холбооны салбарт тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хяналт тавих, харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх чиг үүргийг өргөн хүрээнд хийж ажилладаг бие даасан зохицуулах байгууллага юм. ХХЗХороо нь бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг нийлүүлэхдээ батлагдсан төсвийн хүрээнд өөрийн санхүүгийн  эх үүсвэр, хүний нөөцөд тулгуурлан зохион байгуулан ажиллаж байна. Мөн төрийн үйлчилгээний байгууллага, төрийн үйлчилгээг төлөөлөн гүйцэтгэж байгаа байгууллагууд нь үйл ажиллагаандаа аутсорсинг, зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгийг авч ажиллах нь Монгол улс болон олон улсын нийтлэг жишиг юм. Тус хороо нь Ерөнхий сайдаар батлуулсан төсвийн хүрээнд өөрийн санхүүгийн  эх үүсвэр, хүний нөөцийг ашиглан зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Ингэхдээ төрийн бусад байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлж байгаа нийтлэг жишиг, холбогдох хууль, ХХЗХорооны Дүрмийн бусад холбогдох заалтуудыг үндэслэн шаардлагатай тохиолдолд гадаад дотоодын мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид салбарын шинжээчидтэй гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг.
2 Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх "Б энд С-Аудит" ХХК  нь 2015 оны 1 дүгээр сарын 05-наас 25-нд тус хорооны 2014 оны санхүүгийн тайлан тэнцэлдд аудит хийснээр бэлтгэн нийлүүлэгчдийн авлага, өглөгийн үлдэгдлийн баталгааг хийх зөвлөмж өгсөн. Энэхүү зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагууд тайлан тэнцлээ гаргаж баталгаажуулсны дараа үлдэгдлийн баталгааг гүйцээж 2015 оны 2-р сарын 10-ны дотор ҮАГ-т хүргүүлж танилцуулсан.
3 Төрийн болон, орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны 8-р зүйлийн 1.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллах Монгол улсын "Төрийн болон, орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай" болон  "Шилэн дансны тухай"  хуулийг хэрэгжүүлэн ажиллаж, хуульд заасан үзүүлэлтийг цаг тухайд нь мэдээлж хяналт тавин эрх бүхий байгууллагад тайлагнан ажиллаж байна.
4 Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.2,  9.1    Гадаадын байгуулагуудын цахим хуудаснаас онлайнаар төлбөртэй мэдээлэл авах эрх болон ном худалдаж авсан зардал зэргийг 2014 оны санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөгөө, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт заасны дагуу үйл ажиллагааны зардалд бүртгэсэн.

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/11/13
Мэдээ мэдээлэл
БНСУ-ын RAPA байгууллагаас хэрэгжүүлж байгаа “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн тайланг хүлээн авлаа
БНСУ-ын RAPA байгууллагаас хэрэгжүүлж байгаа “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн тайланг хүлээн авлаа
05.24
Улаанбаатар хотын хэт богино долгионы РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 1-р улиралд хийсэн суурин хяналтын тайлан
Улаанбаатар хотын хэт богино долгионы РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 1-р улиралд хийсэн суурин хяналтын тайлан
05.23
Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж
Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж
05.14
Мониторингийн 2018 оны 3 дугаар сарын тайлан
Мониторингийн 2018 оны 3 дугаар сарын тайлан
05.14
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨРТ ХҮҮХЭД ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨРТ ХҮҮХЭД ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ
05.10
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 4 дүгээр дугаар хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болов.
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 4 дүгээр дугаар хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болов.
05.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 04-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 04-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
05.03
Олон улсын охид эмэгтэйчүүд - Харилцаа холбооны салбарт
Олон улсын охид эмэгтэйчүүд - Харилцаа холбооны салбарт
04.27
Мониторингийн 2018 оны 1,2 дугаар сарын тайлан
Мониторингийн 2018 оны 1,2 дугаар сарын тайлан
04.24
2017 оны 4 дүгээр улирал
2017 оны 4 дүгээр улирал
04.23