Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулав.  Уг хуралдаанаар нийт 10 асуудлыг хэлэлцэн хорооны 4 тогтоолыг баталж шийдвэрлэсэн. Түүнчлэн хэлэлцсэн асуудлаар холбогдох хуралдааны тэмдэглэл гаргалаа.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Цахим гарын үсгийн тухай” хуулийн 34 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд “Монгол  Улсын Цахим гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийн багц журам”-ыг 2014 оны 45 дугаар тогтоолоор баталсан.  Тус багц журамд Монгол Улсын “Цахим гарын үсгийн тухай” хуулийн 34.1 дэх заалт, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын Даргын 2015 оны 71 дүгээр тушаал, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйлийг үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 36 тоот тогтоолын хавсралтаар нэмэлт, өөрчлөлт оруулав. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үндэсний суурь гэрчилгээжүүлэх байгууллагын чиг үүрэг, гэрчилгээжүүлэх үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг Үндэсний Дата Төв УТҮГ хариуцах, гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тоон гарын үсгийн гэрчилгээг олгох зэрэг асуудлыг тусгасан байна.

ХХЗХ-ны тус хуралдаанаар “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн бүртгэл, төлбөрийг цахим тооцооллоор нэхэмжлэх аргачлал”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд, гишүүдийн зөвлөмж саналыг тусган 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаар тогтоолоор батлав. Энэхүү аргачлалд тусгай зөвшөөрлийн төлбөр, тооцооны програмыг ашиглах, цахим хэлбэрээр тооцоолох, цахим төлбөрийн бүртгэл тооцооллыг нэвтрүүлэх, холбогдох үйл ажиллагааг боловсронгуй болгохоор нэмэлт өөрчлөлт оруулсан болно.

Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 2 дугаар бүлэг, “Харилцаа холбооны тухай” хуулийн 8 дугаар зүйл, 9.1.2 дахь заалт, “Радио долгионы тухай” хуулийн 9 дүгээр зүйл,  “Шуудангийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн холбогдох заалт, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 дугаар зүйлийг тус тус үндэслэн “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ыг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоолын хавсралтаар шинэчлэн батлав. Журмыг шинэчилснээр мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, техник, технологийн дэвшил, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, эрх ашигт нийцүүлэн зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулах, хялбаршуулах боломжийг бүрдүүлж байна. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2013 оны 37 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.

Хуралдааны  2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох, сэргээх, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай” 39 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн 7 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, , Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2,2 дахь заалтыг тус тус үндэслэн 10 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  14.1, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 8.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн 1 хуулийн этгээдийн эзэмшиж байсан  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.

Хорооны хуралдааны 2015 оны 27 тоот тогтоолоор Монгол Улсад үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тус хуралдаанаар ажлын хэсгээс боловсруулсан “Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах гүйцэтгэгч”-ийг шалгаруулах сонгон шалгаруулалтын баримт бичгийн төслийн танилцуулгыг хэлэлцээд, гишүүдээс гарсан санал зөвлөмжийг тусган эцслэн боловсруулж, хорооны хуралдаанд  танилцуулахыг хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгов.

Түүнчлэн хуралдаанаар “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгч”-ийг шалгаруулах сонгон шалгаруулалтын баримт бичгийн төслийн танилцуулгыг хэлэлцэв. Баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, хорооны дараагийн хуралдаанд хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт даалгалаа.

 

Тус хуралдаанаар “Цахим гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийн адилгагч хосгүй дугаар олгох (OID) төлөвлөгөө”-ний танилцуулгыг хэлэлцээд, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг зарчмын хувьд дэмжиж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Зүүн бүсийн аймгууд болон Эрдэнэт, Дархан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлан, цаашид хэрэгжүүлэх  арга хэмжээний санал дүгнэлтийг хэлэлцээд, нэр бүхий хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн болно. Түдгэлзүүлсэн кабелийн сувгуудын үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн шалгалтын тайланг авч хэлэлцээд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтов.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/07/31
Мэдээ мэдээлэл
“ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дахь хэсэгт заасны дагуу “ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.
02.17
Вэб контентийн хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
Вэб контентийн хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
02.17
IPTV системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
IPTV системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
02.17
Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
02.17
“РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.20 дахь хэсэгт заасны дагуу “РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Сонгуулийн Ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батлана.
02.14
Дэлхийн радиогийн өдөр
Өнөөдөр 2020 оны 02 дугаар сарын 13 ны өдөр ЮНЕСКО-с тунхагласан “Дэлхийн радиогийн өдөр” тохиож байгааг тохиолдуулан Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон нийт сонсогчиддоо Дэлхийн радиогийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье.
02.13
2020 он 1 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
2020 он 1 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
02.13
Шуудангийн шинэчлэгдсэн стандартын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-нд батлагдсанаар тус хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн, салбарын нийт 43 стандартыг дахин хянаж, 27 стандартыг хүчингүй болгож, нэгтгэн шинэчлэх ажил хийгдсэн.
02.13
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 12/232 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжийн харилцан нөлөөлөл тогтоох хэмжилт
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 12/232 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжийн харилцан нөлөөлөл тогтоох хэмжилт
02.12
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 03/79 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорйлох хэмжилт
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 03/79 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорйлох хэмжилт
02.12