Интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн статистик (хэрэглэгчийн) судалгаа
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 59 аж ахуйн нэгж 2015 оны 01 сарын байдлаар үйл ажиллагаа явуулж байгаагаас 12 үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт, мөн 12 үйлчилгээ эрхлэгч нь Улаанбаатар хотод,  35 үйлчилгээ эрхлэгч нь хөдөө орон нутагт интернетийн үйлчилгээ хүргэж байна.

Тус хороо нь Мэдээлэл, харилцаа холбооны салбарын статистик мэдээ, мэдээллийг нэгтгэх ажлын хүрээнд интернэтийн үйлчилгээ эрхлэгчдээс бүртгэлтэй гэрээ бүхий интернет хэрэглэгчийн тоог 2014 оны жилийн эцсийн байдлаар нэгтгэж үзэхэд 227,735 хүрээд байна (Интернет хэрэглэгчийн тооны судалгаанд үүрэн телефон холбооны 3G сүлжээ ашиглан интернет ашиглаж буй хэрэглэгчийн тоо ороогүй болно). Өнөөдрийн байдлаар үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-иудын 3G (GPRS, EDG, EVDO) сүлжээнд нийт хэрэглэгчийн тоо 2014 оны жилийн эцсийн байдлаар 1,734,414 хүрээд байна. Нийт интернет хэрэглэгчдийн 83.51 хувь нь Улаанбаатар хотод, 12.69 хувь нь аймгийн төвүүдэд, 3.80 хувь сумдын төвүүдэд байна. Харин интернетийн үйлчилгээний гадаад урсгалын хэмжээ 2014 оны жилийн эцсийн байдлаар 42 Gbps, дотоод урсгалын хэмжээ 29.5 Gbps байна. Мэдээлэл, харилцаа холбооны статистик мэдээ, мэдээллийн дүнгийн нэгтгэлээс харахад орон нутгийн интернет хэрэглэгчид хамгийн багадаа 128Kбит/сек буюу түүнээс дээш хурдтай, Улаанбаатар хотын интернет хэрэглэгчид хамгийн багадаа 512Кбит/с-ээс дээш хурдтай интернетийн үйлчилгээг ашиглаж  байна.

Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл бүхий интернетийн үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн 2014 оны жилийн эцсийн статистик тайлан мэдээ, мэдээллээс идэвхтэй интернет хэрэглэгчийн тоог Улаанбаатар хотод дүүрэг, хороогоор, орон нутгийн интернет хэрэглэгчийн тоог  аймаг, сумаар тус тус гарган танилцуулж байна.

Улаанбаатар хотын интернет хэрэглэгчдийн тоо 2014 он /дүүрэг, хороо/

Орон нутгийн интернет хэрэглэгчдийн тоо 2014 он /аймаг,сумаар/

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/05/14
Мэдээ мэдээлэл
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02
Олон улсын стандартуудыг орчуулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг орчуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
07.02
Мэдэгдэл
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
07.01
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
06.26
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.25