Үе үеийн удирдлагууд
ХХЗХ

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо - Үе үеийн удирдлагууд

Лхамсүрэн овогтой Лантуу
 

Л.Лантуу нь 1995-1996 онд Харилцаа Холбооны зохицуулах зөвлөлд даргаар ажиллаж байх хугацаандаа харилцаа холбооны салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх бүтэц зохион байгуулалтын шинэчлэлийн хүрээнд эрх зүйн орчинг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж, харилцаа холбооны тухай хуулийг УИХ-аар батлуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

Салбарын зохицуулах байгууллагыг үүсгэн байгуулж, дүрмийг нь батлуулах, санхүүгийн чадамжийг бий болгох үндэс суурийг тавьсан бөгөөд харилцаа холбооны салбарын мэргэжлийн хяналтын бүтцийг шинэчлэн зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан болно.

 

1995-1996 он
Лувсанцэрэн овогтой Баяраа
 

Л.Баяраа нь 1971-1975 онд Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвд суралцан Радио телевизийн техникч, 1976-1982 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын хуучнаар Ленинград хотын Цахилгаан холбооны дээд сургуулийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Англи,Орос хэлтэй.

Тэрээр 1983-1989 онуудад Хэнтий аймгийн Холбооны газарт инженер, ерөнхий инженер, 1990 оноос Холбооны яаманд ахлах мэргэжилтэн, 1992-1994 онд Холбооны яаманд автомат телефон станц-АТС хариуцсан түшмэл, 1994-1996 онд Монголын цахилгаан холбоо компаний АТС хариуцсан мэргэжилтэн, 1996-1997 онд Харилцаа Холбооны зохицуулах зөвлөлд даргаар тус тус томилогдон ажилласан.

Л.Баяраа нь 1996-1997 онд Харилцаа Холбооны зохицуулах зөвлөлд даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа зохицуулах байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлэх, мэргэжлийн хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан. Ялангуяа, хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарал тавьж Австрали улсад зохицуулалтын чиглэлээр сургалтанд 10 ажилтаныг сургаж бэлтгэсэн юм.

Түүний мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар болон зохицуулах байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмэр, идэвхи зүтгэл, хөдөлмөрийн амжилтыг нь үнэлж Монгол Улсын тэргүүний  инженер цол тэмдэгээр шагнажээ.

 

1996-1997 он
Ухнаа овогтой Тамир
 

У.Тамир нь 1985 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Холбооны Дээд сургуулийг Цахилгаан холбооны Техник мэргэжлээр бакалавр, 1998 онд Монгол Улсын Техникийн Их Сургуулийг Техникийн ухаан мэргэжлээр магистр, 2005 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухаан мэргэжлээр магистр зэргийг тус тус хамгаалсан бөгөөд одоогоор Удирдлагын академд докторантаар суралцаж байна. Англи, Орос хэлтэй.

Тэрээр 1985-1995 онд  Монголын Цахилгаан Холбоо ХК, Телефон радио ашиглалтын хороонд инженер, ахлах инженер, 1995-1997 онд Харилцаа холбооны зохицуулах зөвлөл анх байгуулагдахад мэргэжилтэн, 1997-2000 онд Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийн дарга, Улсын ерөнхий байцаагч, 2000-2002 онд ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан.

2002 оноос Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд Зохицуулалтын албаны даргаар томилогдон ажиллаж байна.

У.Тамир нь 1997-2000 онд Харилцаа Холбооны зохицуулах зөвлөлд даргаар ажиллаж байх хугацаандаа зохицуулах байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэх, олон улсын жишигт нийцүүлэхэд зохих арга хэмжээг авч, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой болон харилцан холболт, үнэ тарифын зохицуулалтын дүрэм журмуудыг боловсруулан батлан хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан болно. Мөн радио давтамжийн төлөвлөлтийг боловсруулах, хяналтын тогтолцоог бий болгох суурийг тавьсан юм.

У.Тамирын мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар, зохицуулах байгууллагын хөгжилд  оруулсан хувь нэмэр, идэвхи зүтгэл, хөдөлмөрийн амжилтыг нь Төр, засгаас өндрөөр үнэлж 2006 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2013 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор тус тус шагнажээ.

1997-2000 он
Осорхүү овогтой Баттогтох
 

О.Баттогтох агсан нь 1989 онд ОХУ /хуучин нэрээр ЗХУ/-ын Новосибирск хотын Цахилгаан холбооны дээд сургуулийг Цахилгаан холбооны  инженер мэргэжлээр бакалавр, 1998 онд ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны сургуулийн магисрт зэргийг тус тус хамгаалсан. Англи,Орос хэлтэй.

Тэрээр 1989 онд Телефон радио ашиглалтын хороо, Автомат телефон станц-6,  Автомат телефон станц-3-д инженер, ахлах инженер, албаны дарга, 1991 онд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер, 1996 онд Монголын цахилгаан холбоо ХК-д Холболтын байгууламжийн газрын ахлах инженер, 1998-1999 онд Шуудан цахилгаан холбооны газрын төслийн нэгжид ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан.

1999-2002 онд Харилцаа холбооны зохицуулах Зөвлөлийн дарга, 2002 оноос Харилцаа холбооны шинэчилсэн хуулийн дагуу Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороог шинээр байгуулагдахад тус хорооны Дэд дарга, хорооны гишүүнээр тус тус томилогдон ажилласан. 

О.Баттогтох агсан нь 1999-2002 онд Зохицуулах зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа салбарын эрх зүйн орчинг шинэчилэх, зохицуулалт, зах зээлийн либеральчлал, өрсөлдөөнийг боловсронгуй болгох,  үнэ тарифын зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулсан юм.             

Түүний мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар, зохицуулах байгууллагын хөгжилд  оруулсан хувь нэмэр, идэвхи зүтгэл, хөдөлмөрийн амжилтыг нь Төр, засгаас өндрөөр үнэлж 2012 онд “Алтан гадас” одонгоор шагнажээ.  

2000-2002 он
Чимиддорж овогтой Энхмэнд
 

Ч.Энхмэнд нь 1976-1982 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын хуучнаар Ленинград Цахилгаан Холбооны Дээд Сургуулийг бакалавр, 1986-1988 онд МУИС-ийн Англи хэлний оройн сургууль, 1998 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын  ( Ленинград) Цахилгаан Холбооны Дээд Сургуулийг магистр, 2003-2004 онд Удирдлагын Академийн Төр бизнесийн удирдлагын ангийг магистрын зэргийг тус тус хамгаалсан. Англи,Орос хэлтэй.

Тэрээр 1982-1990 онд НАХЯ-ны Холбооны газарт техникч, инженер, ахлах инженер, тасгийн дарга, 1990-1994 онд БНСВУ-д суугаа ЭСЯ-нд холбоочин, консул, оюутны асуудал хариуцсан ажилтан, 1994-1999 онд Монком ХХК-д инженер, гүйцэтгэх захирал, 1999-2002 онд Скайтел ХХК-д техникийн захирал тус тус ажиллаж байсан.

2002-2005 онд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга, 2005-2007 онд Дэлхийн Банкны МХХДБС төслийн захирал, 2007 оноос Скайнетворкс ХХК-ны Гүйцэтгэх захиралаар тус тус томилогдон ажилласан.

Ч.Энхмэнд нь 2002-2005 онд тус хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа Харилцаа Хобооны тухай шинэчилсэн хуулийн дагуу байгуулагдсан Хорооны үйл ажиллагааг жигдрүүлэх, зохицуулалтын дүрэм журам нөхцөл шаардлага, салбарын стандартыг боловсруулах  арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулах, зохицуулах хорооны бие даасан хараат бус байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Түүний мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар, зохицуулах байгууллагын хөгжилд  оруулсан хувь нэмэр, идэвхи зүтгэл, хөдөлмөрийн амжилтыг нь Төр, засгаас өндрөөр үнэлж 2006 онд Алтан гадас одон, 2011 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.

2002-2006 он
Бат-Амгалан овогтой Болдбаатар
 

Б.Болдбаатар нь 1993 онд МУИС-ийн физик, электроникийн багш-инженер мэргэжил эзэмшиж, 1999 онд магистрийн зэргийг хамгаалсан. Англи, Орос хэлтэй.

Тэрээр 1993-1995 онд Ховд аймаг дахь МУИС-ийн салбар сургуульд багш, 1994-1995 онд Монголын залуучуудын холбоонд зохион байгуулагч, 1995-1996 онд УИХ-ын тамгын газарт мэргэжилтэн, 1996-1997 онд МСДН-ын ХЭГ-т нарийн бичгийн дарга, 1997-2003 онд АНУ-ын Олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчийн газарт төслийн захирал, 2003-2004 онд “Шинэ эрин” сэтгүүлийн эрхлэгчээр тус тус ажилласан.

2004-2006 онд Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газарт орлогч дарга,2006-2012 онд Харилцаа Холбооны Зохицуулах хорооны Даргаар тус тус томилогдон ажиллаж байсан.

Б.Болдбаатар нь 2006-2012 онд тус хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа салбарын өрсөлдөөн, зах зээлийг өргөжүүлэх, зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, Бүх нийтийн үйлчилгээний сан байгуулах, зохицуулалтын орчинг олон улсын жишигт хүргэх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн бүх нийтийн үйлчилгээг хөдөө орон нутагт нэвтрүүлэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх, шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд чиглэсэн ажлыг санаачлан зохион байгуулж ажилласан болно.

Түүний мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар, зохицуулах байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмэр, идэвхи зүтгэл, хөдөлмөрийн амжилтыг нь Төр, засгаас өндрөөр үнэлж 2011 онд  “Алтан гадас” одонгоор шагнажээ.

2006-2012 он
Батсүх овогтой Балгансүрэн
 

Батсүх овогтой Балгансүрэн нь 1995 онд ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль /КТМС/-д компьютерийн техник хангамжийн инженер мэргэжил эзэмшиж, 2014 онд ШУТИС-д Инженерийн ухааны магистрийн зэргийг хамгаалсан. Монгол Улсын Зөвлөх инженер. Англи, Орос хэлтэй.

Тэрээр 1994-1996 онд Датаком ХХК-д инженер, 1999-2004 онд Монголын цахилгаан холбоо ХК-д инженер, 2004-2005 онд Ньюком технологи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2005-2009 онд Бекагс ХХК-д зөвлөх,  2006-2009 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт Ажлын албаны дарга, 2009-2012 онд Улсын ерөнхий прокурорын газарт Зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны Даргаар 2012 оны 10 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хугацаанд  томилогдон ажилласан болно. 2016 оны  09 дүгээр сараас эхлэн Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Б.Балгансүрэн нь 2012-2016 онд тус хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж,  2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улс тоон телевизийн DVB-T2 системд бүрэн шилжээд байна. Харилцаа холбооны тухай хуульд "Дугаартайгаа шилжих үйлчилгээ"-г нэвтрүүлэхтэй холбогдуулан зохих нэмэлт өөрчлөлтийг оруулах тухай төслийг хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлснээр 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар батлуулан эрх зүйн орчныг бүрдүүлж, Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судлах суурь судалгааг гүйцэтгэх ажлын хэсгийг зохион байгуулж, Монгол Улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажилласан.

Түүнчлэн, Б.Балгансүрэн нь тус хорооны зохицуулалтын баримт бичгийг боловсронгуй болгох, шинэчлэх, телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих, үнэ тарифын шинэчлэлт хийх, өргөн зурвасын интернетийн хэрэглээг нэмэгдүүлэх, Дараа үеийн үүрэн холбооны LTE, Ай-Пи-ТВ /IPTV/, Дугаартайгаа шилжих үйлчилгээ зэрэг шинэ төрлийн технологи, үйлчилгээ ба хэрэглээг нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаанд томоохон өөрчлөлтүүдийг хийсэн юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дотоод үйл ажиллагааг оновчлон, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны ил тод нээлттэй болгох зорилгоор Цахим-ХХЗХ төслийг хэрэгжүүлэн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг онлайн цахим (eCRC) хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар нэврүүлэн, одоогоор хэрэгжүүлэн ажиллаж байна.

Түүний мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар, зохицуулах байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмэр, идэвхи зүтгэл, хөдөлмөрийн амжилтыг нь Төр, засгаас өндрөөр үнэлж 2015 онд  “Алтан гадас” одонгоор шагнажээ.

2012-2016 он
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/11/10
Мэдээ мэдээлэл
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн бүсэд Радио давтамжийн ашиглалтыг зохицуулах II дахь удаагийн уулзалтад оролцлоо
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн бүсэд Радио давтамжийн ашиглалтыг зохицуулах II дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотноо 2017.8.1-2017.8.3-ны хооронд болов
08.10
Харилцаа холбооны салбарын 2016 оны үндсэн үзүүлэлтүүд
Харилцаа холбооны салбарын 2016 оны үндсэн үзүүлэлтүүд
08.07
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
08.04
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 16-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгжид 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийлээ.
08.04
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдэд “Зөрчлийн тухай хууль”-иас...
“Зөрчлийн тухай хууль” 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “Шуудангийн тухай хууль”-д дараах өөрчлөлт орсныг танилцуулж байна.
08.02
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-16-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 07-р сарын 01-16-ны өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
07.18
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 6 дугаар хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав.
07.17
Улаанбаатар хотын үүрэн холбооны сүлжээний чанарын хэмжилт /2017 оны 2 дугаар улирал/
Радио долгионы хяналтын төвөөс үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилтийг улирал тутам хийх ажлын хүрээнд Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилт шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ
07.16
Мэндчилгээ
Мэндчилгээ
07.10
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ (ЗАЛРУУЛГА)
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийн мэдүүлгээ ирүүлэх хугацаа “Ерөнхийлөгчийн сонгууль-2017”- тай холбоотойгоор 2017 оны 07 дугаар сарын 07 -ний өдөр хүлээн авах байсныг 2017 оны 07 дугаар сарын 17-ний 15.00 цагийн дотор болгон хойшлуулсныг мэдэгдье.
07.04