Зохицуулалт
ХХЗХ

Үндэсний радио давтамжийн хуваарилалт, зохицуулалт нь Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ), Дэлхийн радио холбооны их хурлын шийдвэр, олон улсын болон үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг үндэслэн хийгддэг. Эдгээр радио давтамжийн хуваарилалт, зохицуулалт, техникийн нөхцөл шаардлагын баримт бичгийг боловсруулахдаа радио холбооны үйлчилгээ, түүний хэрэглээний талаар Олон улсын чиг хандлага, техник технологийн хөгжил болон ОУЦХБ-ын зөвлөмжийн дагуу судалгаа, шинжилгээ хийж салбарын мэргэжилтэн, үйлчилгээ эрхлэгчдийн дунд санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр боловсруулагдан Зохицуулах хороогоор батлагддаг болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах төрлийн баримт бичгүүдийг боловсруулан, батлуулж нийтэд мөрдүүлж байна.

1. Зохицуулалт гэж Монгол улсын холбогдох хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрүүд, олон улсын зохицуулалтын жишиг хандлагад нийцүүлэн, төрөөс мэдээлэл харилцаа холбоо технологийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тулгуурлан тухайн үйлчлэх хүрээнд баримтлах зохицуулалтын зарчмуудыг тодорхойлох баримт бичгийг ойлгоно. Зохицуулалт нь Зохицуулах хорооноос тухайн үйлчлэх хүрээнд зориулан боловсруулах бусад баримт бичгүүдийн үндэслэл болно.

2. Нөхцөл шаардлага гэдэг нь харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигчдэд тавигдах шаардлагуудыг тодорхойлсон захиргааны хэм хэмжээний актыг ойлгоно.

3. Журам гэдэг нь  харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой байнга давтагддаг, тодорхой эхлэл төгсгөл бүхий тухайлсан үйл ажиллагааны дараалал, тэдгээрт тавигдах шаардлага, талуудын эрх, үүргийг тодорхойлоход чиглэсэн захиргааны хэм хэмжээний актыг ойлгоно.

 

Радио давтамжийн  зохицуулалтын чиглэлээр тус хорооноос батлагдсан зохицуулалтын баримт бичигтэй дараах линкээр орж танилцана уу.

 

1-303-1.2_Бага оврын сансрын холбооны систем (VSAT)-д ашиглах радио давтамжийн зохицуулалт, нөхцөл шаардлага
1-306-1.1_Сансрын хөдөлгөөнт холбооны радио давтамжийн зурвасын зохицуулалт
1-307-1.1_Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт
2-300-1.0/2017.06.30/_Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага тогтоож, батлах тухай www.legalinfo.mn-ээс харах ->>>
2-301-1.0/2017.06.30/_Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага тогтоож, батлах тухай www.legalinfo.mn-ээс харах ->>>
3-302-2.1_Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг олгох журам
Радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, батлах тухай (Олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага) www.legalinfo.mn-ээс харах ->>>
Радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлагад нэмэлт оруулах тухай (2017 оны 31 тоот тогтоолын хавсралт) www.legalinfo.mn-ээс харах ->>>
Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, батлах тухай www.legalinfo.mn-ээс харах ->>>
Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, батлах тухай (DAB+) www.legalinfo.mn-ээс харах ->>>
 

Радио, телевизийн газарын сүлжээнд ашиглах давтамжийн зурвасын хуваарилалт, зохицуулалт

Радио, телевизийн газрын сүлжээний давтамжийн төлөвлөлт, олон улсын гэрээ:     

Радио өргөн нэвтрүүлгийн  долгион тархалтын хүрээ нь зориулагдсан газар нутгийг бүрэн хамарсан байх ба ажиллах давтамжийн зурвасыг сонгохдоо долгион тархалтын шинж төлөв, газрын гадаргуйн байдал болон бусад хүчин зүйлүүдээс хамааруулан янз бүрээр сонгодог. Монгол улс нь олон улсын 1-р бүсэд хамрагдаж, түүний давтамжийн зурвасын хуваарийг даган баримтладаг. Үүнд:  

Стокгольмын гэрээ (1961 он.) (ST61)

"Хэт богино долгион (ХБД)/Ультра хэт богино долгионы (УХБД) цараанд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд ашиглах давтамжтай холбоотой Европын өргөн нэвтрүүлэгт зориулсан бүс нутгийн гэрээ", Хэт богино долгион (ХБД)/Ультра хэт богино долгионы (УХБД) царааны радио өргөн нэвтрүүлгийг хэлэлцсэн Европын хурал (Стокгольм, 1961 он).

 

Женевийн гэрээ (1975 он.) (GE75)

"1-р бүсэд урт долгионы (УД) болон 1 ба 3 бүсэд дунд долгионы (ДД) цараанд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд ашиглах давтамжийн холбоотой бүс нутгийн төлөвлөлтийн гэрээ”,  радио өргөн нэвтрүүлгийн төлөвлөлтийг хэлэлцсэн бүсийн удирдлагын хурал (Женев, 1975 он).

 

Женевийн гэрээ (1984 он.) (GE84)

"1-р бүсэд ба 3-р бүсэд хэт богино долгионы 87.5-108 МГц царааг дууны өргөн нэвтрүүлгийн FM үйлчилгээнд ашиглах төлөвлөлтийн гэрээ”, дууны өргөн нэвтрүүлгийн төлөвлөлтийг хэлэлцсэн бүсийн удирдлагын хурал (Женев, 1984 он).

 

Женевийн гэрээ (2006 он.) (GE06)

"1-р ба 3-р бүсэд 174-230 МГц, 470-862 МГц цараанд хэт богино долгион (ХБД)/ультра хэт богино долгионы (УХБД) аналоги ба тоон телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний төлөвлөлтийн гэрээ”, Хэт богино долгион (ХБД)/Ультра хэт богино долгионы (УХБД) царааны анилоги ба тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн төлөвлөлтийг хэлэлцсэн бүсийн удирдлагын хурал (Женев, 2006 он.).

 

Монгол Улсын радио, телевизийн газрын сүлжээний төлөвлөлт:

Радио долгионы тухай хууль 1999 онд Улсын их хурлаар батлагдаж, тус хуулийн 5.2.1-д Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулллага нь радио давтамжийн зурвасын ашиглалтын талаархи төрийн бодлогыг боловсруулахаар заасан байдаг. Үүнийг үндэслэн "Монгол улсын үндэсний радио давтамжийн хуваарийн хүснэгт"-ийг Дэд бүтцийн сайдын 2003 оны 303 тоот тушаалаар баталж, 2004 онд шинэчлэн баталсан. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио, телевизийн газрын сүлжээг тоон технологид шилжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд олон улсын стандарт, систем, шилжилтийн үеийн бодлогыг судалж холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргаж байсан байна. Үүнд:

  • Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын даргын 2005 оны 136 тоот тушаалын 2  дугаар хавсралт ”Монгол Улсад телевизийн нэвтрүүлгийн тоон системээр дамжуулахад баримтлах чиглэл”
  • Харилцаа холбооны зохицуулах хорооны “Монгол Улсын хэмжээнд тоон телевизийн газрын сүлжээнд олон улсын тоон телевизийн DVB-T  стандартыг сонгох”  тухай 2006 оны 12-р сарын 48-р тоот тогтоол;
  • Харилцаа холбооны зохицуулах хорооны “Радио, телевизийн давтамжийн зурвас хуваарилах тухай” 2007 оны 62-р тоот тогтоол
  • Харилцаа холбооны зохицуулах хорооны “Монгол Улсын хэмжээнд урт, дунд, богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн газрын сүлжээнд тоон радио өргөн нэвтрүүлгийн DRM стандартыг сонгох” тухай 2007 оны 64-р тоот тогтоол
  • Харилцаа холбооны зохицуулах хорооны “Монгол Улсын хэмжээнд тоон радио өргөн нэвтрүүлгийн сансрын ба газрын сүлжээнд тоон радио өргөн нэвтрүүлгийн DAB-T, DAB-S стандартыг сонгох” тухай 2007 оны 65-р тоот тогтоол

Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 тоот тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан ба Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоолын хэрэгжүүлэх зорилгоор 2011 оны  “Монгол улсад газрын тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээнд ашиглах давтамжийн зурвасын хуваарилалт батлах тухай” 43 тоот, “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт /төлөвлөгөө/-д нэмэлт оруулах тухай” 44 тоот тогтоолуудаар Монгол улсад газрын тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээнд ашиглах давтамжийн зурвас, стандартыг нарийвчлан тодорхойлсон байна.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/11/13
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26