Мэдээлэл, харилцаа холбооны салбарын стандартчилал
ХХЗХ

ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Өнөөдрийн байдлаар Мэдээлэл, харилцаа холбооны технологи, шуудангийн чиглэлээр 200 гаруй стандарт мөрдөгдөж байна. Үүнээс зарим стандартууд нь 1973-1989 оны хооронд хуучин нэрээр Холбооны үйлдвэрлэл, шинжилгээний институтэд боловсруулагдсан юм. Гэвч эдгээр стандартуудын ихэнх нь хуучирсан бөгөөд шинэчлэх болон хугацааг нь сунгах шаардлагатай байгаа юм. 1992 оноос хойш 1999 он хүртэл харилцаа холбооны салбарт шинээр нэг ч стандарт боловсруулж батлуулаагүй байсан байна.

Монгол улсын мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт сүүлийн жилүүдэд шинээр стандартыг боловсруулахаас гадна олон улсын стандартыг өөрийн орны нөхцөлд тохируулан үндэсний стандарт болгон нутагшуулах асуудал сүүлийн жилүүдэд нэлээд эрчимжиж байна.

Шинэчлэгдсэн Харилцаа холбооны тухай хуулиар салбарын стандартыг боловсруулах, түүний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ХХЗХ-нд үүрэг болгосон билээ. Тус хороо нь энэхүү стандарт боловсруулах ажлыг харилцаа холбооны байгууллагууд, эрдэмтэд, ИТА-уудын хүрээнд зохион байгуулж, хамтран ажиллаж байгаа бөгөөд 2003 оноос эхлэн ХХЗХ-ны төсвөөр 100 гаруй стандартыг шинээр боловсруулан батлуулаад байна.

Стандарт боловсруулах ажлыг дараахи үе шаттайгаар зохион байгуулж байна.Үүнд Мэдээлэл, харилцаа холбооны салбарын байгууллагуудаас санал авч, нэн тэргүүнд шаардлагатай байгаа стандартуудыг тодорхойлж, стандарт боловсруулагчаар тухайн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд, ИТА-ыг сонгон мэргэжлийн болон стандарт бичлэгийн экспертээр шүүмжлүүлж, дүгнэлт гаргуулах, холбогдох байгууллагуудаас санал зөвлөмж авах зэргээр гаргаж буй стандартыг аль болох бодитой, Монголын нөхцөлд тохирсон байдлаар боловсруулах талаар анхааран ажиллаж байна.

 
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/04/30
Мэдээ мэдээлэл
БНСУ-ын RAPA байгууллагаас хэрэгжүүлж байгаа “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн тайланг хүлээн авлаа
БНСУ-ын RAPA байгууллагаас хэрэгжүүлж байгаа “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн тайланг хүлээн авлаа
05.24
Улаанбаатар хотын хэт богино долгионы РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 1-р улиралд хийсэн суурин хяналтын тайлан
Улаанбаатар хотын хэт богино долгионы РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 1-р улиралд хийсэн суурин хяналтын тайлан
05.23
Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж
Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж
05.14
Мониторингийн 2018 оны 3 дугаар сарын тайлан
Мониторингийн 2018 оны 3 дугаар сарын тайлан
05.14
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨРТ ХҮҮХЭД ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨРТ ХҮҮХЭД ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ
05.10
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 4 дүгээр дугаар хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болов.
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 4 дүгээр дугаар хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болов.
05.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 04-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 04-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
05.03
Олон улсын охид эмэгтэйчүүд - Харилцаа холбооны салбарт
Олон улсын охид эмэгтэйчүүд - Харилцаа холбооны салбарт
04.27
Мониторингийн 2018 оны 1,2 дугаар сарын тайлан
Мониторингийн 2018 оны 1,2 дугаар сарын тайлан
04.24
2017 оны 4 дүгээр улирал
2017 оны 4 дүгээр улирал
04.23