Харилцаа холбооны зохицуулах хорооноос Дэлхийн болон бүс нутгийн олон улсын байгууллагуудтай хөгжүүлсэн хамтын ажиллагаа
ХХЗХ

The International Telecommunication Union (ITU) - Олон улсын цахилгаан холбооны байгууллага

Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь 1865 онд байгуулагдсан ба  Нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн анхны төрөлжсөн байгууллагуудын нэг юм. 1992 оноос Радио, Цахилгаан холбоо, Хөгжилийн гэсэн 3 секторт хуваагдан олон улсад ашиглагдаж буй радио давтамж, хиймэл дагуулын орбит, асар хурдтай өргөжин тэлж буй мэдээлэл, цахилгаан холбооны дэд бүтэц, системүүд мөн тэдгээрийн аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт гэх мэт олон чиглэлээр дэлхийн улс орнуудтай идэвхтэй хамтын үйл ажиллагаа явуулдаг салбарын тэргүүлэгч байгууллага юм.
Монгол Улс нь 1964 онд ОУЦХБ-ын гишүүн орон болсон. Тус байгууллага нь 2012 оны байдлаар нийт 192 гишүүн орон, 700 гаруй салбар гишүүдтэй болоод байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2006 онд ОУЦХБ-ын Хөгжилийн секторын (ITU-D) гишүүнээр элсээд байна.

ОУЦХБ-ын секторын гишүүн болсноор тус байгууллагаар дамжуулан дэлхий дахинд өөрийн байгууллагын үйл ажиллагаа ач холбогдолыг таниулж дэлхийн бусад орнуудтай ойр хамтран ажиллах боломж бүрддэг.

ОУЦХБ-ын Ази, номхон далайн орнуудын олон талт, онц байдал, гамшгийн үеийн харилцаа холбооны  форумыг 2011 онд МШХХТГ-тай, ОУЦХБ-тай хамтран зохион байгуулсан. Форумд НҮБ-ын АЗНЭЗНК, ОУЦХБ-ын ЕНБД-ын орлогч дарга ноён Хоулин Зао, ОУЦХБ-ын АНД бүсийн дарга хадагтай Ким тэргүүтэй ази, номхон далайн бүсийн 20 орны 50 гаруй гадаадын төлөөлөгчид, дотоодын 30 гаруй байгууллагын 80 гаруй төлөөлөгч оролцсон.


Universal Postal Union (UPU) - Дэлхийн шуудан холбооны байгууллага нь анх 1874 онд байгуулагдсан, төв байгууллага нь Швейцарь улсын Берн хотод байрладаг. ДШХ нь шуудангийн салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шуудангийн нэгдсэн сүлжээгээр найдвартай үйлчилгээ үзүүлэхэд туслах үүрэг бүхий эгнээндээ 191 гишүүн орныг нэгтнэсэн Нэгдсэн үндэсний байгууллагын мэргэжлийн төрөлжсөн байгууллага юм.
Дэлхийн шуудан холбооны байгууллага нь улс хоорондын шуудан солилцооны дүрмийг боловсруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд техникийн технологийн туслалцааг үзүүлэх, солилцооны тоог нэмэгдүүлэх, хөгжлийн өөр өөр түвшинтэй улс орнуудын шуудангийн үйлчилгээний чанарыг нэг түвшинд хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.

 
Asia-Pacific Telecommunity (APT) - Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага  

Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага  нь тус бүс нутгийн олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт, стандардчилалын талаар хамтран ажиллагааг хөгжүүлэх, хөхүүлэн дэмжих, бүс нутгийн хэмжээнд уялдуулах чиглэлээр ажилладаг.
Тус  байгууллага нь 1979 онд  анх Зүүн өмнөд Азийн 10 гаруй орны санаачлагаар байгуулагдаж   байсан байна.  АНДЦХБ-ын төв нь Тайландын вант улсын нийслэл Бангкок хот, Номхон далайн бүс нутгийн салбар нь Индонези улсын нийслэлд байрладаг болно.
Өнөөдрийн байдлаар тус байгууллагад бүс нутгийн 32 орон гишүүнээр Member, 92 байгууллага, компаниуд дагалдах гишүүн Affiliate member статусаар элссэн байна.
Монгол улс 1991 онд тус байгууллагад Засгийн газрыг төлөөлсөн “Гишүүн” (Member) статустай. Манай улс тус байгууллагын шугамаар зохион байгуулдаг мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны чиглэлийн  олон улсын болон Ази, номхон далайн бүс нутгийн хурал, зөвлөлгөөн, курс, сургалтанд тогтмол идэвхтэй оролцож ирлээ.
АНДЦХБ-аас  зохион байгуулж буй  Бүс нутгийн болон олон улсын хурал, зөвлөгөөнд  тогтмол оролцох замаар өөрсдийн үйл ажиллагаагаа уялдуулах, хувьчлал, зохицуулалтын туршлага судлах, мэдээллийн хоцрогдлын ялгааг арилгах, хүний нөөцийг хөгжүүлэх, эксперт авах,  курс сургалтанд өргөн хамруулдаг.
Тус байгууллагын зардлаар жил бүр мэдээлэл, холбооны технологийн чиглэлээр 20 шахам мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудыг Монгол Улсаас  Ази, номхон далайн орнуудад сургаж байна.
 

Asian-Pacific Postal Union (APPU) - Ази Номхон далайн шуудан холбооны байгууллага (АНДШХБ).

Ази Номхон далайн шуудан холбооны байгууллага нь  Ази Номхон далайн бүсд байрладаг улс хоорондын 31 шуудангийн байгууллагыг нэгтгэдэг. Тус байгууллага нь Нэгдсэн үндэсний байгууллагын тусгай төлөөлөгч Universal Postal Union – Дэлхийн шуудан холбооны байгууллагын салбар юм. АНДШХБ нь шуудангийн салбарт гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайжруулах, дэмжих зорилготой. Монгол Улс нь 2002 онд АНДШХБ -ын гишүүн орон болсон.

Ази, номхон далайн бүсийн шуудангийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал-2011 Монгол Улсад зохион байгуулагдсан бөгөөд Дэлхийн шуудан холбооны Олон улсын товчооны ерөнхий захирал Эдуард Даяан, Дэлхийн шуудан холбооны Олон улсын товчооны дэд захирал Гуажон Хуан, Ази номхон далайн бүсийн шуудангийн холбооны захирал Сомчай Реопаничкул тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн болно.  


 
Asia-Pacific Broadcasting Union (ABU) - Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (АНДӨНХ)

Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо нь ашгийн бус байгууллага бөгөөд өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын мэргэжлийн холбоо юм. Ази, номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, гишүүдийн хамтын үйл ажиллагааг зохицуулахаар 1964 онд байгуулагдсан. Одоогоор бүс нутгийн 58 орны 200 гаруй бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллага, компани иргэд гишүүнээр элссэн бөгөөд 3 тэрбум орчим хүнд хүрч үйлчилж байна. Тус холбоо нь телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэгчдийн хамтын ашиг сонирхолыг нэгтгэх зорилгоор жил тутмын чуулга уулзалтыг зохион байгуулдаг. АНДӨНХ-ны гишүүд нь Ази номхон далайн бүс нутагт өргөн нэвтрүүлгийг үнэгүй дамжуулдаг. Холбооны үйл ажиллагаанд өдөр тутмын телевизийн мэдээ солилцох, хөтөлбөр солилцох, хамтран ажиллах, спортын арга хэмжээг нэвтрүүлэх, техникийн болон удирдлагын зөвлөх үйлчилгээ, эрх зүйн, зохиогчын эрхийн зөвлөмж, хөгжиж буй орнуудын контентын мэдээлэл, олон улсын уулзалтуудад гишүүдийг төлөөлөх, сургалт семинар зохион байгуулах, жил бүрийн радио телевизийн уралдаан, роботын тэмцээн, холбооны мэдээ, техникийн хэлэлцүүлгийг нийтэд мэдээлэх зэрэг үйл ажиллагааг эрхэлдэг.

 

World Bank –Дэлхийн банктай 2004 оноос хамтран ажиллаж эхэлсэн.
•    Мэдээлэл харилцааны эринд манай орны хөдөөгийн болон хотын хэрэглэгчийн хооронд мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээг хүртэх байдалд ихээхэн ялгаа үүсч үүнийг шийдвэрлэхэд болон харилцаа холбооны бүх нийтийн үүргийн стратеги, хөгжлийн хүрээг тодорхойлоход нь МУ-ын засгийн газарт Дэлхийн Банкнаас туслалцаа үзүүлэн эхлэлтийн төслийг Архангай , Баянхонгор аймгуудад 2004-2005 онд хэрэгжүүлэн бүх нийтийн үүргийн сангийн анхдагч эх үүсвэрийг бий болгосон. Туршилтын төслөөр 2 аймгийн 6 суманд үүрэн холбооны үйлчилгээ нэвтрүүлж, Архангай, Баянхонгор аймгийн 6 сумын 27 багийн  нийт 36 цэгт  малчны холбоог нэвтрүүлсэн.
•    2007 оноос “Монгол улсын МХХ-ны дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан байгуулах, бүх сумдад үүрэн холбооны үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх, хөдөөгийн холбоог сайжруулах зорилгоор 152 багт малчдын нийтийн холбооны үйлчилгээний цэг байгуулах төслүүдийг тус тус хэрэгжүүлээд байгаа.
Эдгээр төслийн хүрээнд нийт 90 сумдад Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК тус тус холбооны үйлчилгээ хүргэж хувийн болон нийтийн хэрэглээний дуут телефон үйлчилгээг сумын төв болон зарим багийн иргэдэд үзүүлж байна. Багийн холбооны төслийг Инкомнэт ХХК хэрэгжүүлж 152 багт нийтийн хэрэглээний телефон цэгийг ажиллуулж байна.Уг төслийн хүрээнд  34 сумдад интернэтийн үйлчилгээг хүргээд байна.
USAID тэй хамтран   “Last mile initiate” төслийг 2005 онд хэрэгжүүлсэн.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-аас хамтран Хүний аюулгүй байдлыг хангах итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын Хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах” төслийг хэрэгжүүлэн 10 суманд FM радио өргөн нэвтрүүлгийн станц байгуулахад хамтран оролцож ажилласан.
 

International Multilateral Partnership against Cyber Threats (IMPACT) - Цахим аюулын эсрэг олон улсын түншлэлийн байгууллага (ЦАЭОУTБ)

ЦАЭОУTБ нь цахим аюулын эсрэг нэгдсэн олон улсын анхны байгууллага бөгөөд дэлхийн мэдээлэл, харилцаа холбоог цахим заналхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Засгийн газар, бодлого зохицуулалтын байгууллагууд, компани, мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэжээ. Тус байгууллага нь ОУЦХБ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, дэлхийн хэмжээнд цахим аюулгүй байдлын хөтөлбөрийн бодит үйлчилгээг 192 оронд үзүүлж байна. 2011 оноос байгууллагын гишүүн болсноор судалгаа шинжилгээний ажлыг хамтран явуулах, аюулгүй байдлаа баталгаажуулах, олон улсын бодлого, хамтын ажиллагаатай холбоотой өргөн хүрээтэй үйлчилгээг авах,  мэргэжлийн чадвараа дээшлүүлэх боломжтой. ОУЦХБ нь гишүүн орны мэргэжилтнүүдэд зориулсан электрон хамгаалалттай хамтарсан хэрэглээний хөтөлбөртэй (ESCAPE) байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд  найдвартай орчинд зайнаас мэдээлэл солилцох, нэгтгэх боломжоор хангагдах бөгөөд олон улсын харилцаа холбоог цахим халдлагаас шуурхай сэргийлэх боломж бүрдсэн.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
2019 оны 9 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
2019 оны 9 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
10.21
“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно
Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал” форумыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна
10.18
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 10-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 10-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
10.17
Зүүн бүсийн аймгуудад үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийлээ
Улаанбаатар хотын алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд болон Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумд, Говьсүмбэр, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад үйл ажиллагаа явуулж буй тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, холбогдох хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасанжурам, нөхцөл шаардлагын биелэлт болон тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилтийн байдалд хэмжилт, шалгалтыг хийж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах, таслан зогсоох, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилгоор шалгалтыг 2019 оны 08-р сарын 21-нээс 31-ний өдрүүд, 09-р сарын 4-нөөс 16-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
10.16
MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна
Харилцаа холбооны зохицуулах хорооны баталгаажуулалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх ажлын чиглэлийг тодорхойлох MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна
10.16
Монгол Улс БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ байгууллаа
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын хүрээнд III уулзалт 2019 оны 10 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо болж өнгөрлөө.
10.16
Бусдад зөв мэдээллийг түгээе
Цахим орчин, нийгмийн сүлжээнд нийтэлсэн аливаа худал хуурмаг мэдээлэл нь өвсөнд гал тавихтай адил хурдан тархаж, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, төөрөлдүүлэх, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүртэл хор уршигтай. Тиймээс та аливаа мэдээллийг бусдад түгээхээсээ өмнө fake news буюу худал мэдээлэл мөн эсэхийг нягтлан шалгаж сураарай. Зөвхөн зөв мэдээллийг л бусдад түгээцгээе.
10.14
Сургалт зохион байгуулах тухай
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалтыг тус сургууль дээр 2019 оны 10-р сарын 30-ээс 12 сарын 5-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалтаар зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ.
10.14
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
10.11
Санал асуулга явагдаж байна. Та бүхэн идэвхитэй оролцохыг урьж байна
Энэхүү санал асуулга нь тусгай дугаарын үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний чанар болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлох, үнэ тарифын зохистой байдлыг илрүүлэх зорилготой юм.
10.11