Мэдээлэл холбооны сүлжээ
ХХЗХ

Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либеральчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг УИХ 2005 онд баталсан. Монгол Улсын Засгийн Газар 2006 оны 8 сараас тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэн МЦХ ХК-ийн төрийн өмчийн сүлжээг онцгой эрхтэйгээр түрээслэх эрхийг цуцлаж, зөвхөн сүлжээний үйлчилгээ эрхлэх төрийн өмчийн Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийг байгуулан ажиллаж байна.

Мэдээллийн технологийн шинэ төрлийн үйлчилгээ, хэрэглээг хөгжүүлэх зорилгоор харилцаа холбооны үндсэн сүлжээг хот, аймаг, сум, суурин газруудын түвшинд өндөр хурдны, өргөн зурвасын мэдээлэл дамжуулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр одоогийн байгаа сүлжээгээ өргөтгөн шинэчлэх, түүнд түшиглэн мэдээллийн технологид тулгуурласан хэрэглээнүүдийг хөгжүүлэх тоон технологийн ялгааг хот, хөдөөд арилгах чиглэлийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган Засгийн газрын 2011 оны 145 дугаар тогтоолоор “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр” батлан хэрэгжүүлж байна.

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь харилцаа холбооны үндсэн сүлжээг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх, салбарын эдийн засгийн урт хугацааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, сүлжээний давхардлыг арилгах, бусад сүлжээтэй харилцан холболт хийх, сүлжээний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Монгол Улсын Мэдээлэл, холбооны сүлжээний зохицуулалт”-ын баримт бичгийг тус хорооны 2013 оны 26 дугаар тогтоолоор батлан, шинээр сүлжээ байгуулах, ашиглах, өргөтгөх үйл ажиллагаанд зохицуулалт хийн ажиллаж байна.

Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц байгуулах, эзэмших, ашиглахтай холбоотой “А” ангиллын тусгай зөвшөөрлийг дараахь төрлөөр олгоно.

  • Мэдээлэл холбооны сүлжээ

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нийтийн үйлчилгээнд зориулан мэдээлэл, холбооны үндсэн сүлжээ (улс, хот хоорондын дамжуулах болон орон нутгийн сүлжээ) байгуулж, түрээслүүлэх, ашиглалт үйлчилгээг үзүүлэх  

  • Радио, телевизийн газрын дахин дамжуулах сүлжээ

Радио, телевизийг нэвтрүүлэх, орон нутагт дахин дамжуулан нэвтрүүлэх сүлжээ, дэд бүтэц байгуулж, ашиглалт үйлчилгээ үзүүлэх

  • Сансрын холбооны сүлжээ

Сансрын хиймэл дагуулын газрын станц бүхий сүлжээ, дэд бүтэц байгуулж, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэхМонгол Улсад мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах, хөгжүүлэх болон түүнийг ашиглан үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг Монгол Улсын Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль, эрхзүйн баримт бичгүүдэд нийцүүлэн зохицуулна.

Зохицуулалтын баримт бичиг, нөхцөл шаардлагууд:

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/01/30
Мэдээ мэдээлэл
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
11.14
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
11.13
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
11.13
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
11.12
Шуудангийн салбарын зөвлөгөөн
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд
11.12
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
11.08
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
11.08
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
11.07
Санал хүсэлт шийдвэрлэлтийн байдал
Шийдвэрлэлтийн байдал
11.07
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны III-р улирлын дүн мэдээ
Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээ
11.06