Дугаарлалт
ХХЗХ

Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн дагуу сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан дараах дугаарлалтын зохицуулалтыг хийж байна. Үүнд:

  • Улсын дугаар
  • Угтвар дугаарлалт
  • Тусгай дугаарлалт
  • Суурин холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт
  • Интернэт протоколд суурилсан ярианы үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт
  • Үүрэн холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт

Тус хорооноос тусгай дугаарлалтын зарим төрөлд бүртгэлийн гэрчилгээ олгодог бөгөөд Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсанаар тусгай дугаарлалтыг зориулалтаар нь дараах байдлаар ангилна. Үүнд:

Тусгай дугаар ашиглах үйлчилгээний төрөл Ашиглагдах тусгай дугаарын багц
Яаралтай тусламжийн зориулалттай тусгай дугаарлалт 10х
Сүлжээ бүхий үйлчилгээ эрхлэгчдийн ашиглалт үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарлалт

11-х

11-хх
Мессежний тусгай дугаарлалт

13-х-ххх

14-х-ххх

15-х-ххх
Олон Улсын Интернэт телефон ярианы үйлчилгээнд зориулсан угтвар тусгай дугаарлалт 16хх
Сүлжээ бүхий үйлчилгээ эрхлэгчид нэмэлт үйлчилгээнд зориулан ашиглах тусгай дугаарлалт 17ххxx
Төлбөргүй /хэрэглэгчийн тарифт үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарлалт 1800хххх
Төлбөртэй үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарлалт 1900хххх

Яаралтай тусламжийн зориулалттай тусгай дугаарлалт

Яаралтай тусламж үйлчилгээнд хэрэглэгчид тухайн орон нутгийн цахилгаан холбооны сүлжээнээс үнэ төлбөргүй холбогдох хязгаарлагдмал нөөц бүхий 3 цифрээс бүрдсэн багц дугаарлалт байна.

Яаралтай тусламжийн тусгай дугаарлалтын хуваарилалтын байдал:

100 – Гоц халдварт, 101- Гал команд, 102- Цагдаа, 103- Эмнэлэгийн түргэн тусламж, 105- Онцгой байдал

101, 102, 103, 105 дугааруудын үйлчилгээг  ЦЕГ-ын дэргэдэх Мэдээлэл шуурхай удирдлагын төв үзүүлж байна.  http://www.eincenter.mn/

Мессежний тусгай дугаарлалт

Мессежний тусгай дугаарлалт нь контентийн үйлчилгээг мессежээр хүргэх зориулалтаар ашиглагдах 6 цифрийн бүрдэл бүхий багц дугаарлалт байна.

Мессежний тусгай дугаарыг үүрэн холбооны оператор компаниудын аль нэгэнд хүсэлт гарган авах боломжтой ба мэдээллийг www.smsnumber.mn хаягаар орж авах боломтой.

Төлбөргүй үйлчилгээний зориулалт бүхий 1-800-хххх тусгай дугаарлалт (Toll Free Service)

1-800-хххх дугаарлалт нь үүрэн болон суурин сүлжээнд ярьдаг энгийн тарифын жишгээр эсвэл хэрэглэгчээс залгахад төлбөргүй байх ба аливаа бизнес, үйлчилгээний сурталчилгаа, лавлагаа, мэдээлэл өгөхөд зориулагдана. Тус хорооноос бүртгэлийн гэрчилгээ олгогдоно.

Төлбөртэй үйлчилгээний зориулалт бүхий 1-900-хххх тусгай дугаарлалт (Premium  Rate Service)

1-900-хххх дугаарлалт нь энгийн тарифын жишгээс өндөр төлбөртэй, өртөг нэмэгдүүлсэн үйлчилгээнд буюу хэрэглэгчид тодорхой төлбөртэйгээр төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээнд зориулагдана. Тус хорооноос бүртгэлийн гэрчилгээ олгогдоно.

Зохицуулалтын баримт бичиг, нөхцөл шаардлагууд:

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/11/04
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.20
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
11.14
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
11.13
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
11.13
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
11.12
Шуудангийн салбарын зөвлөгөөн
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд
11.12
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
11.08
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
11.08
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
11.07
Санал хүсэлт шийдвэрлэлтийн байдал
Шийдвэрлэлтийн байдал
11.07