Үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зөвлөмж
ХХЗХ

Салбарын /МХХ/ үйлчлэгч, үйлдвэрлэгчид юу хийх вэ?

    Авч үзэх үндсэн асуудлууд
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын зохицуулалт а.

Он-лайнаас хүүхдийг хамгаалах асуудлаар хамтарсан стандарт болон холбогдох зөвлөмжийг боловсруулах

Гол зорилго нь бүхий л салбарыг хамарсан өргөн хүрээтэй аргыг боловсруулахад оршино.

  б. Онлайн буюу интернэтэд холбогдсон виртуаль орчинд хүүхдийг хамгаалахад  дэс дараалалтай, харилцан холбоотой бодит глобал арга хэмжээнүүдэд зориулагдсан  ямар  боломжууд байгааг үнэлж цэгнэх Болзошгүй аюулыг багцлан цуглуулж  төрөл бүрийг оролцогчдын хооронд мэдээлэл солилцоог идэвхжүүлэх боломжуудыг боловсруулахад анхаарлаа хандуулах
  в. ОУЦХБ(ITU)-ын гишүүн орнуудад мэдээлэл, харилцаа холбооны салбарын хувийн хэвшлийнхэнтэйгээ илүү үр өгөөжтэй хамтран ажиллахад нь туслахуйц  үйл ажиллагааны эсхүл  ёс зүйн дүрмийг боловсруулах зорилго бүхий төрөл бүрийн сектор/ өргөн нэвтрүүлгийн компаниуд, интернэт , үүрэн телефоны компаниуд/-ын ерөнхий төлөөллийг бий болгох
  г. Эрсдлийг багасгах,  хүүхдүүдийн МХХ–ны хэрэглээний чадамжийг  нэмэгдүүлэхэд  чиглэгдсэн, тодорхой боломжуудыг бий болгох болон мэдээлэл солилцоход зориулагдсан Засгийн Газар болон салбарын хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмыг бий болгох
Өргөн нэвтрүүлгийнхэн (Broadcasters) а. Гомдол барагдуулах ерөнхий аргыг боловсруулах Зорилго нь:  өргөн нэвтрүүлэгчдэд гадны гомдлыг барагдуулах үүрэг функц дээр радио өргөн нэвтрүүлгийн байгууллагын өөрийнх нь дотоод  системийн үйл ажиллагаанд гадны үүрэг функцтэй холбоотой  гомдол  нэмэгдэн  ашиглагч/ хэрэглэгчид  андуурал үүсэх эсхүл цагдаагийн болон бусад байгууллагыг тэдэнд  хамааралгүй үйлчилгээгээр эсхүл түүнийг шийдвэрлэх боломжгүй асуулгаар хэт ачаалахаас сэргийлэхэд  оршино.
  б. Ерөнхий стандарт болон зөвлөмжүүдийг боловсруулан гаргах Хамтран ашиглах өргөн боломжтой онлайн орчинд хүүхдийг хамгаалах арга замыг бий болгоход  гол зорилго оршино.Эдгээр аргууд нь бүхий л салбарын хүрээнд ашиглагддаг байх.
  в. Салбарын хэмжээнд эцэг эхээс тэдний хүүхдийг наснаас нь хамааруулж  агуулгад ханддаг байх  зөвшөөрлийг авах аргачлалыг боловсруулах төслийг наад зах нь бүс нутгийн хэмжэээнд  бий болгох Интернэтийн салбарын онлайн орчинд  хүүхдийг хамгаалах стратегийн бодлого нь  аюултай болон хууль бус агуулга болон үйлдэлтэй сайтын хандалтыг багасгах ба  хориглоход оршино. Интернэтийн Үйлчилгээ эрхлэгч ISP/ нь хүүхэд болон тэдний эцэг эхэд мэдээлэл, ашиглахад хялбар хэрэгслийг хүргэх, ингэснээр интернэт дэх үйлдлийг удирдаж гол аюулыг багасгах боломж бүрдэнэ.
Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид а.

Интернет-сайт болон веб 2.0 үйлчилгээний  хэл, терминологи нь  бүхий л хэрэглэгчдийн хувьд түүний дотор  хүүхэд, залуучууд,эцэг эхчүүд болон  халамжлагчдад сайтыг ашиглахтай холбоотой нөхцөл,  мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах  бодлого, тайлагнах механизм нь  хүртээмжтэй, ойлгомжтой бөгөөд утга төгөлдөр байх ёстой. Хууль бус үйлдэл, эсхүл  урвуулан ашигласан үйлдэлтэй зэрэг  хүндрэлтэй асуудлыг тайлагнах: үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд гомдлыг барагдуулах найдвартай дэс дараалалтай үйлдэлтэй байх нь туйлын чухал. Тухайлбал, зэрлэг эсхүл хориотой сайтын талаархи гомдлыг авч шийдвэрлэн  асуудал үүсгэдэг контентуудыг  боломжоороо аль болох хурдан зайлуулах шаардлагатай. Үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн боломжоороо доорхи механизмыг бий болгох боломжийг авч үзэх шаардлагатай. Үүнд: хүүхэд эсхүл өсвөр насныхан өртөх эрсдэлтэй  эсхүл хориотой профайлийн тэмдэглэл, буруугаар ашигласан тухай  тайланд иш татан хавсаргах ба зайлшгүй шаардлагатай бол аль ч тайланг хууль журам сахиулах байгууллагад өгөх боломжтой байх Үйлчилгээ эрхлэгч нь өөрийн вэб хуудас болон үйлчилгээндээ хэрэв боломжтой бол “урвуулан хэрэглэсэн “ гэсэн кнопын тусламжтайгаар  тайланг үзэх боломжийг бий болгох Энэ нь дэлгэцний нэг хэсэгт тогтмол  нэг байранд байрладаг танигдахуйц ерөнхий кноп байж болно. Тайлагнах механизм нь тайланг илгээж буй хэрэглэгчийн санал болгосон техникийн шийдлийн тусламжтайгаар өргөтгөгдөн тэлж болно. Жишээ нь: скриншот, холболтын тухай статистик мэдээллүүд, хийгдсэн үйлдлүүдийн жагсаалтыг нэмэх боломжууд, түүнчлэн тайланг яаж үр дүнтэй хийхэд хэрэглэгчид хэрэгцээтэй мэдээллүүд зэрэг байж болно.

  б. Үйлчилгээ эрхлэгч нь хялбар ойлгогдохуйц, хүртээмжтэй хэлээр “ямар үйлдлийг үйлчилгээнд оруулж болох/ болохгүй талаар  ялангуяа өсвөр насны хэрэглэгчид, тэдний эцэг эх, халамжлагчдад үзүүлэх  боломжийг судлах шаардлагатай. Энэ  мэдээлэл нь нэмэлт байдлаар үйлчилгээний гэрээний нөхцөлд орох ёстой. Үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчдийн насжилтыг тодорхойлж баталгаажуудлаг технологийн үр өгөөжийг үргэлж дээшлүүлэх ёстой. Зорилго нь тэдний тодорхой нэг үйлчилгээнд зориулагдсан эрх зүйн болон техникийн хувьд уян хатан хамгийн гол нь илүү аюулгүй бөгөөд интернэтийн найдвартай үйлчилгээг бий болгоход харгалзсан шийдлийг боловсруулах  /энэ нь уг  үйлчилгээ  тодорхой насны хязгаартай хүмүүст хуулиар хориотой бол / Тэдгээр шийдэл нь тодорхой насны заагт хүрээгүй хүмүүсийн хүртээмжийг хязгаарлах, насны ангиллаар контент болон үйлчилгээг хориглох, эсхүл эцэг эхгүй хүүхдүүдэд зөвхөн зориулсан үйлчилгээг үзүүлэх үйлдэлд  янз бүрээр хэрэглэгддэг.
  в. Үйлчилгээ эрхлэгч нь орон нутгийн болон үндэсний хууль сахиулах байгууллагатай хүүхдийг ашигласан хууль бус үйлдлийг мэдсэн тухай бүртээ  аль болох хурдан илтгэдэг идэвхтэй харьцаатай байх  Тэд  өөрсдийн байугууллагын хүрээнд хууль бус контенттэй орон нутгийн болон олон улсын хуулийн хүрээндэх үүргийн гүйцэтгэлийг хянадаг нэмэлт дотоод журамтай байх Тэд бас өөрийнх нь сервер дээр хост хийсэн арилжааны чанартай контентийг идэвх гарган тогтмол хугацаанд дүгнэж  хууль бус ихээхэн аюултай контентийг сүлжээндээ нэвтрүүлэхгүй байх боломтой бүхий л  зүйлийг хийх Үүнд: хаш скани хийх, дүрс таних  програм хангамж орно.
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД МЭДЭГДЭХ НЬ
Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь холбогдох хууль тогтоомж, журам, гэрээнд зааснаар шинээр зөвшөөрөл авч байгаа тохиолдолд эхний жилийн төлбөрийг шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө төлсөн байх үүрэгтэй бөгөөд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг нийлүүлэх болсныг мэдэгдэж байна.
01.15
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 11 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 11 сар
01.15
Телевиз, сувгийн дууны түвшний зөрчлийг арилгах чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа
Телевиз, сувгийн дууны түвшний зөрчлийг арилгах чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа
12.26
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны 10, 11-р сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны 10, 11-р сарын дүн мэдээ
12.26
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
12.26
Мессежний тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл
Мессежний тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл
12.26
МЭДЭГДЭЛ
Иргэний нисэхийн ерөнхий газар-ын дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг 1128хххх телефон дугаарлалт нь 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 22:00 цагаас 7128хххх болж өөрчлөгдөх болсныг мэдэгдье!
12.18
Гадаад сувгийн мэдээлэл
Гадаад сувгийн мэдээлэл
12.17
2019 оны 11 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
2019 оны 11 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
12.16