Эрхэм зорилго
ХХЗХ

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийг дэмжсэн харилцаа холбооны салбарын зохицуулалтын таатай орчинг бүрдүүлэхэд бидний эрхэм зорилго оршино. 

Харилцаа холбооны салбар гэдэгт Харилцаа холбооны тухай хуулинд зааснаар цахилгаан холбоо, радио телевиз, шуудан, мэдээллийн технологийн (интернэт, интернэт протоколд суурилсан үйлчилгээний төрлүүд) салбарууд хамаарна.

 

Стратегийн зорилтууд

Монгол Улсын харилцаа холбооны салбарын зохицуулалтын таатай орчинг бүрдүүлснээр эх орныхоо хөгжил цэцэглэлтийг түргэтгэх, үндэсний хөгжлийн хөшүүрэг хэрэгсэл болгох, иргэдийг орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурласан цахим хэрэглээ, үйлчилгээгээр хангах, шинэ эдийн засаг, “Мэдээлэлжсэн нийгэм”-ийн суурь үндсийг бүрдүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар харилцаа холбооны технологийн ололтыг нийгэм, эдийн засгийн бүх салбар, хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ, шаардлага болгоход үйл ажиллагааны стратегийн зорилт оршино. 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь үйл ажиллагааны эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ.

  • Харилцаа холбооны салбарын зохицуулалтыг олон улсын жишигт хүргэж, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих
  • Мэдээлэлжсэн нийгмийн үндэс суурь болсон орчин үеийн, аюулгүй мэдээллийн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх
  • Хөгжил дэвшилд чиглэсэн шинэ санаа, шинэлэг бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт, хэрэгцээг хангахуйц үйлчилгээг хүргэх нөхцлийг бүрдүүлэх

 

Бидний үнэт зүйлс

Харилцаа холбооны зохицуулах хороо нь үйл ажиллагааны эрхэм зорилго, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан үнэт зүйлсийг баримтална.

  • Шударга ёсыг эрхэмлэх
  • Ил тод, тунгалаг байх
  • Хариуцлагатай, чадварлаг, шуурхай ажиллах
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
HAPS системийн радио давтамжийн хэрэглээ, хөгжлийн тухай судалгааны тайлан
3.3.8 ДРИХ-15-ийн тогтоол 160 HAPS-ын судалгааг үргэлжлүүлэн ДРИХ-19-ийн хэлэлцэх асуудал 1.14-д заасан "Радио давтамжийн 6 ГГц-ээс доош зурваст HAPS-ыг өргөн зурвасын холбоонд ашиглах тухай" асуудлыг судалж, дүгнэлт гаргах
03.26
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч Мобиком Корпораци ХХК-иас ирүүлсэн 12/198 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорхойлох хэмжилтийг хийж, дүгнэлт гаргах
03.26
Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж эхлээд байна.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж эхлээд байна.
03.22
Орон нутагт сургалт зохион байгуулав.
Орон нутагт сургалт зохион байгуулав.
03.22
Харилцаа холбооны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшин улсын хэмжээнд 78 хувьтай байна.
Харилцаа холбооны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшин улсын хэмжээнд 78 хувьтай байна.
03.22
Зарлал: "MNS 5594:2015 радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кгц-ээс 300 ггц хүртэл)" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"MNS 5594:2015 радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кгц-ээс 300 ггц хүртэл)" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "MNS 5640:2006 цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын формат, түүнд тавих ерөнхий шаардлага" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"MNS 5640:2006 цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын формат, түүнд тавих ерөнхий шаардлага" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "MNS ITU-R R 573-3:2004 радио холбоо-тайлбар толь" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"MNS ITU-R R 573-3:2004 радио холбоо-тайлбар толь" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "MNS 5596:2006 цахилгаан холбооны сүлжээнд ажиллахад тавих аюулгүй ажиллагааны шаардлага" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"MNS 5596:2006 цахилгаан холбооны сүлжээнд ажиллахад тавих аюулгүй ажиллагааны шаардлага" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20
Зарлал: "MNS 4932:2000 монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
"MNS 4932:2000 монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.20