July 2010 August 2010 September 2010
Su Mo Tu We Th Fr Sa
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Гол мэдээ

Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжилд оюун ухаан, хүч хөдөлмөр, мэдлэг чадвараа харамгүй зориулан хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад болон гавъяат холбоочиддоо, салбарын нийт ажилтан ажиллагсад, тусгай зөвшөөрөл эзэмшин үйлчилгээ эрхлэгчид, нийт хэрэглэгчиддээ баярын мэндчилгээ дэвшүүлье.

Өнөө цагт Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийн хандлага нь олон улсын жишигт хүрэхүйц хурдацтайгаар хөгжиж байгаа нь та бидний өнөөдрийн амьдралын алхам тутамд мэдрэгдэж байгаа билээ. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор шинэ технологийг нэвтрүүлэх, шударга өрсөлдөөн, үнэ тарифийн зоицуулалт, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх талаар олон ажил, арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлж байна. 

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээний үр дүнд салбарт оруулах улсын ба хувийн хөрөнгө хөрөнгө оруулалтын хэмжээ өсч, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого жил бүр нэмэгдэж, улс орны нийгэм эдийн засаг, үндэсний хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах болсноор хүн амын өдөр тутмын үйл ажиллагаа, аж амьдралд үзүүлэх ач холбогдол улам бүр чухал болж байна. 

Ингээд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгчид Та бүхэн салбарын түүхэн ойн энэ өдөр өмнө гаргасан амжилтаа улам бататгаж, эх орныхоо ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулах, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна.

Түүнчлэн нийт холбоочиддоо Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн мэндийг дахин хүргэж, амьдралд нь аз жаргал, ажил үйлс тань өөдрөг байхыг хүсэн ерөөе!

 

Дэлхийн банк Харилцаа холбооны зохицуулах хороог өндрөөр үнэлжээ.
Бичсэн Administrator   

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо Дэлхийн банктай хамтран Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх төслийг 2007 оноос хойш амжилттай хэрэгжүүлж, хамтран ажиллаж байна.
Энэхүү төслийн хүрээнд бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан байгуулах, бүх сумдад үүрэн холбооны үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх, хөдөөгийн холбоог сайжруулах зорилгоор 152 багт малчдын нийтийн холбооны үйлчилгээний цэг байгуулах, интернэтийн үйлчилгээг орон нутагт хүргэх зорилгоор 7 аймгийн 34 суманд интернэтийн үйлчилгээг хүргэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн радио давтамжийн хяналтын системийг шинэчлэх зорилгоор хөдөлгөөнт болон суурин, зөөврийн  хяналтын системийг шинээр байгуулах төслийн хэрэгжилтийг амжилттай зохион байгуулсан Харилцаа Холбооны зохицуулах хорооог Дэлхийн Банк өндрөөр үнэлж цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүссэн захидлыг  Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал ирүүлсэн байна.


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр337
mod_vvisit_counterӨчигдөр7917
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт8254
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт60244
mod_vvisit_counterЭнэ сард36473
mod_vvisit_counterӨнгөрсөн сард260751
mod_vvisit_counterБүгд358392

We have: 6 guests, 94 bots online
Таны IP: 38.107.191.80
 , 
Өнөөдөр: 9-р сар 06, 2010

Санал асуулга

Булган аймгийн Сэлэнгэ сумын Скайтел ХХК-ний үйлчилгээний чанар ямар вэ?
 

Чанарын санал асуулга

Булган аймгийн Тэшиг сумын Скайтел ХХК-ний үйлчилгээний чанар ямар вэ?
 

Чанарын санал асуулга

Булган аймгийн Тэшиг сумын Юнител ХХК-ний үйлчилгээний чанар ямар вэ?