|
| Тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхийн бичгийн талаар |
| Бичсэн Administrator |
| 2010 оны 4-р сарын 22, Пүрэв гариг, 14:15 |
|
ХХЗХ нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2-д заасны дагуу харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхийн бичиг авах болХэрвээ та тусгай зөвшөөрөл /эсвэл бүртгэлийн гэрчилгээ эсвэл радио давтамж ашиглах эрхийн бичиг/ авахаар ХХЗХ-нд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу.
Та харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй танилцах шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн талаарх хууль, журмыг энэ хуудсын хамгийн дор зааж өгсөн байгаа.
Таны үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа чиглэлд ямар тусгай зөвшөөрөл шаардлагатай болохыг тогтоохын тулд та “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал” –г үзнэ үү.
“Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох, биелэлтэнд нь хяналт тавих журам”, “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгох, сунгах, хүчингүй болгох, биелэлтэнд нь хяналт тавих журам “-ын дагуу өргөдлийн маягтыг бөглөн шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлнэ.
Бүрдүүлсэн материалаа албан бичгийн хамт /хувь хүн бол өргөдөл/ ХХЗХ-нд ирүүлнэ. ХХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх дараалал
Хороо нь дүрмийн дагуу сард нэгээс доошгүй удаа хуралдаж шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. Харилцаа холбооны тухай хуулийн 14.2, Радио долгионы тухай хуулийн 11.2.2-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах ба энэ тохиолдолд хариу тайлбарыг бичгээр өгнө. Тухайн сүлжээ, үйлчилгээнд радио давтамж ашиглах бол сүлжээ, үйлчилгээний тусгай зөвшөөрөл нь радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хамтаар шийдвэрлэгдэнэ.
Та тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр хүлээн авсан бол ХХЗХ-ны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнтэй холбоо барьж, тусгай зөвшөөрлийн гэрээний төсөл, зохицуулалтын үйлчилгээний хөлсний төлбөрийн нэхэмжлэл, радио давтамж ашиглах бол радио давтамжийн ашиглалт үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг холбогдох мэргэжилтэнээс авна. Тусгай зөвшөөрөл авч байгаа тохиолдолд “тэмдэгтийн хураамж” болох 12500 төгрөгийг Татварын албаны дансанд тушаана. Та гэрээний төсөлтэй танилцаад өөрийн саналыг гаргах эрхтэй байна. Тусгай зөвшөөрлийн гэрээг талууд харилцан зөвшилцөж, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсанаар танд тусгай зөвшөөрөл олгогдох болно.
Та гэрээний хугацаанд гэрээ болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангах, ХХЗХ-ны шийдвэр, журмуудыг мөрдөн ажиллах үүрэгтэй. Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3 , Радио долгионы тухай хуулийн 18.1-д тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаагаа эхлэхгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
- Харилцаа холбооны тухай хууль, - Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль - Харилцаа холбооны сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал - Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ - Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагууд
|






![]() | Өнөөдөр | 143 |
![]() | Өчигдөр | 7917 |
![]() | Энэ 7 хоногт | 8060 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 60244 |
![]() | Энэ сард | 36279 |
![]() | Өнгөрсөн сард | 260751 |
![]() | Бүгд | 358198 |