September 2010 October 2010
Su Mo Tu We Th Fr Sa
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

Гол мэдээ

Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжилд оюун ухаан, хүч хөдөлмөр, мэдлэг чадвараа харамгүй зориулан хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад болон гавъяат холбоочиддоо, салбарын нийт ажилтан ажиллагсад, тусгай зөвшөөрөл эзэмшин үйлчилгээ эрхлэгчид, нийт хэрэглэгчиддээ баярын мэндчилгээ дэвшүүлье.

Өнөө цагт Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийн хандлага нь олон улсын жишигт хүрэхүйц хурдацтайгаар хөгжиж байгаа нь та бидний өнөөдрийн амьдралын алхам тутамд мэдрэгдэж байгаа билээ. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор шинэ технологийг нэвтрүүлэх, шударга өрсөлдөөн, үнэ тарифийн зоицуулалт, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх талаар олон ажил, арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлж байна. 

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээний үр дүнд салбарт оруулах улсын ба хувийн хөрөнгө хөрөнгө оруулалтын хэмжээ өсч, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого жил бүр нэмэгдэж, улс орны нийгэм эдийн засаг, үндэсний хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах болсноор хүн амын өдөр тутмын үйл ажиллагаа, аж амьдралд үзүүлэх ач холбогдол улам бүр чухал болж байна. 

Ингээд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгчид Та бүхэн салбарын түүхэн ойн энэ өдөр өмнө гаргасан амжилтаа улам бататгаж, эх орныхоо ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулах, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна.

Түүнчлэн нийт холбоочиддоо Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн мэндийг дахин хүргэж, амьдралд нь аз жаргал, ажил үйлс тань өөдрөг байхыг хүсэн ерөөе!

 

Дугаарлалт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 4-р сарын 14, Лхагва гариг, 00:27

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай Монгол Улсын хуулийн 9.1.9.-д заасны дагуу “Сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2000 оны 159 тоот тушаалаар батлагдсан “Цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-г үндэслэл болгож, “Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журам”-ын дагуу цахилгаан холбооны сүлжээний бүх төрлийн / суурин, утасгүй суурин, үүрэн телефон холбооны сүлжээний дугаарлалт, бүсийн болон аймаг, сумдын дугаарлалт, тусгай дугаар / дугаарлалтанд зохицуулалт хийж, хуваарилж байна.

Дугаар нь хязгаарлагдмал нөөцөд тооцогддог тул түүнийг зөв, үр ашигтай, оновчтой төлөвлөж, хуваарилах нь чухал байдаг. Харилцаа холбооны технологи хурдтай хөгжсөнөөр олон төрлийн үйлчилгээ шинээр бий болж, 2000 онд батлагдсан Цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэх шаардлагатай болсон тул ХХЗХ-ноос дугаарлалтын төлөвлөгөөг 2010 онд шинэчлэн батлуулахаар ажиллаж байна. 

Харилцаа холбооны тухай хуулийн 6.1.5-д заасны дагуу Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, МШХХТГ сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг батална. 

Үйлчлэгчид дугаарын төлбөрийг ХХЗХ-ноос баталсан “Зохицуулалтын үйлчилгээний хөлс”-д заасны дагуу төлнө.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 14, Лхагва гариг, 00:29
 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр22
mod_vvisit_counterӨчигдөр7917
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт7939
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт60244
mod_vvisit_counterЭнэ сард36158
mod_vvisit_counterӨнгөрсөн сард260751
mod_vvisit_counterБүгд358077

We have: 1 guests, 93 bots online
Таны IP: 38.107.191.81
 , 
Өнөөдөр: 9-р сар 06, 2010