|
| Баталгаажуулалт гэж юу вэ? |
|
|
|
| Бичсэн Administrator |
| 2010 оны 4-р сарын 13, Мягмар гариг, 23:07 |
|
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа Холбооны тухай хуулийн 9.1.3-д заасны дагуу “Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл шаардлагыг тогтоох, баталгаажуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. ХХЗХ-ноос баримтлах бодлого болон хэрэгжүүлж буй ажилХХЗХ нь эхний ээлжинд радио долгион цацруулдаг болон харилцаа холбооны нийтийн сүлжээнд холбогдох хэрэглэгчийн болон сүлжээний тоног төхөөрөмжинд баталгаажуулалт хийх бодлого баримталж байна. Уг бодлогыг хэрэгжүүлэх үүднээс ХХЗХ-ноос баталгаажуулалтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хөтөлбөрийг 2009 онд батлан хөтөлбөрийн дагуу ажиллаж байна. ХХЗХ-ноос 2010 оны 1-р сарын 5-д хөдөлгөөнт холбооны хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн гэрээт баталгаажуулалтын лаборатори байгуулах төслийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нээлттэй зарласан. Одоогоор ХХЗХ-ны зүгээс баталгаажуулалтыг хэрэгжүүлэхэд баримтлах журмыг боловсруулж байна. Баталгаажуулалт гэж юу вэ?Олон улсад тодорхойлсноор аливаа тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн нь хамгийн бага техникийн болон аюулгүй байдлын нөхцөл шаардлага хангасаныг зөвшөөрч, баталгаажуулахыг тоног төхөөрөмжийн баталгаажилт гэнэ. Тухайн нэг улсад тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг худалдаалахаар оруулахад тоног төхөөрөмжийн баталгаажилтыг шаарддаг ба тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн бүрийн нөхцөл шаардлага нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Баталгаажилт хийгдсэн бүтээгдэхүүн нь ихэвчлэн ямар нэг баталгаажилтын тэмдэгтэй байдаг. Жишээлбэл: Европын холбооны баталгаажилт бүхий электрон тоног төхөөрөмж “CE”, Хятадынх “ССС” гэсэн тэмдэгтэй байдаг байна. Баталгаажуулалт хийхийн ач холбогдол- Бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зөв сонголт хийхэд туслах - Хуурамч бүтээгдэхүүнээс хэрэглэгчийг хамгаалах - Бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх - Стандартад нийцсэн байгаль орчинд хор хөнөөлгүй - Хүний биед сөрөг нөлөөгүй чанартай бүтээгдэхүүн - Компаниудад Монгол улсад ажиллах боломжтой мэдээлэл технологи, харилцаа холбооны төхөөрөмжүүдийг зөв сонгоход туслах - Стандартын дагуу тоног төхөөрөмжүүдийг сонгох - Стандартын дагуу радио долгионы цацаргалтын хэм хэмжээг тогтоох
|
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 13, Мягмар гариг, 23:13 |






![]() | Өнөөдөр | 391 |
![]() | Өчигдөр | 7917 |
![]() | Энэ 7 хоногт | 8308 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 60244 |
![]() | Энэ сард | 36527 |
![]() | Өнгөрсөн сард | 260751 |
![]() | Бүгд | 358446 |