September 2010 October 2010
Su Mo Tu We Th Fr Sa
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

Гол мэдээ

Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжилд оюун ухаан, хүч хөдөлмөр, мэдлэг чадвараа харамгүй зориулан хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад болон гавъяат холбоочиддоо, салбарын нийт ажилтан ажиллагсад, тусгай зөвшөөрөл эзэмшин үйлчилгээ эрхлэгчид, нийт хэрэглэгчиддээ баярын мэндчилгээ дэвшүүлье.

Өнөө цагт Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийн хандлага нь олон улсын жишигт хүрэхүйц хурдацтайгаар хөгжиж байгаа нь та бидний өнөөдрийн амьдралын алхам тутамд мэдрэгдэж байгаа билээ. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор шинэ технологийг нэвтрүүлэх, шударга өрсөлдөөн, үнэ тарифийн зоицуулалт, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх талаар олон ажил, арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлж байна. 

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээний үр дүнд салбарт оруулах улсын ба хувийн хөрөнгө хөрөнгө оруулалтын хэмжээ өсч, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого жил бүр нэмэгдэж, улс орны нийгэм эдийн засаг, үндэсний хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах болсноор хүн амын өдөр тутмын үйл ажиллагаа, аж амьдралд үзүүлэх ач холбогдол улам бүр чухал болж байна. 

Ингээд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгчид Та бүхэн салбарын түүхэн ойн энэ өдөр өмнө гаргасан амжилтаа улам бататгаж, эх орныхоо ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулах, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна.

Түүнчлэн нийт холбоочиддоо Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн мэндийг дахин хүргэж, амьдралд нь аз жаргал, ажил үйлс тань өөдрөг байхыг хүсэн ерөөе!

 

Цахилгаан холбооны үйлчилгээний зөвлөмж PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 4-р сарын 13, Мягмар гариг, 22:30

А.Цахилгаан холбоо

1. Төлбөр тооцооны талаархи гомдол санал

Хэрэв таны харилцаа холбооны үйлчилгээний төлбөр тогтмол хугацаандаа гардаггүй, зарим сард алдаатай бодогдож гардаг бол яах вэ?

Хэрэглэгчийн төлбөр тооцоо нь маш товч бөгөөд тодорхой байхыг үйлчлэгчээс шаардах эрх танд бий. Үйлчлэгч нь хэрэглэгч танд үзүүлсэн үйлчилгээнийхээ үнэн зөв тооцоог хугацаанд нь тогтмол гаргаж өгөх үүрэг хүлээсэн байдаг. Иймд энэ асуудлаар эхлээд та үйлчлэгч оператортоо хандах нь зөв. Асуудлыг шийдвэрлэж өгөхөөс татгалзсан эсхүл шийдвэр нь эргэлзээтэй гэж үзвэл ХХЗХороонд хандаж болно.

Харилцах утас:
Утас: 976 11 300205 e-mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний төлбөрийн талаархи санал гомддлоо ХХЗХороонд гаргаж болох уу?.

Хэрэв та урьдчилсан төлбөрт үйлчилгээний карт худалдан авсан бол картыг идэвхжүүлсэн өдрөөс хойш картан дээрх хүчинтэй байх хугацаанд үйлчлэгч компанидаа санал гомдлоо гаргана.

2. Олон улсын ярианы картын үйлчилгээ

Худалдан авсан олон улсын ярианы карт ашиглагдахгүй бол яах вэ?

Тухайн картын үйлчилгээг эрхлэгч компанидаа хандана. Картан дээр байгаа харилцах утас,хаягаар хандаж үйлчилгээ нь яагаад боломжгүй байгаа талаар лавлана. Хэрэв асуудал шийдэгдэхгүй бол ХХЗХ-нд хандаж болно.

харилцах утас: 976 11 300205

е-mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. .

Зарим тохиолдолд зарласан үнэ тариф нь картын үйлчилгээнд мөрдөгдөхгүй байдаг. Энэ талаар хаана хандах вэ?

Зар сурталчилгаан дээрээс мөрдөгдөх хугацааг нь сайтар харах нь зөв.

Дуудлага хийхээсээ өмнө үйлчлэгчтэй холбогдож эсхүл веб сайтаас нь ямар үнэ тариф мөрдөгдөж байгаа талаар лавлаж байхыг зөвлөе.

3. Үйлчилгээгээ буруу тайлбарлаж сурталчилсан тухай

Би харилцаа холбооны үйлчилгээний талаархи зар сурталчилгаанд төөрөлдсөн бол хаашаа хандах вэ?

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар: (линкүүдийг оруулах )

Оюуны өмчийн газар: (линкүүдийг оруулах ) хандаж болно. 

4. Үүрэн холбооны үйлчилгээний тухай

Хэрэв таны ашиглах гэсэн үүрэн холбооны сүлжээний хамрах хүрээ муу байгаа бол яах вэ?

Та өөрийн үйлчлэгч компанидаа хандах нь зүйтэй. Хэрэв таны үйлчлэгч энэхүү шаардлагыг хангаж ажиллахгүй, удаа дараагийн хүсэлтийг үйлчлэгч шийдэхгүй байгаа бол ХХЗХороонд хандаж болно.

Харилцах утас:
Утас: 976 11 300205 #271

ХХЗХороо нь хөдөө орон нутагт үүрэн холбооны хамрах хүрээг баталгаажуулах зорилгоор бүх нийтийн үүрэг хүлээсэн үүрэн холбооны үйлчлэгчдэд үүрэн холбооны чанарын хамгийн доод түвшний стандартын шаардлагыг (сүлжээний байдал, сүлжээний хэт ачааллын түвшин зэрэг ) мөрдүүлэн ажилладаг. Жишээ нь:

Бүх нийтийн үүрэгт үйлчилгээ эрхлэгч үүүрэн холбооны операторууд нь үүрэн телефон холбооны сүлжээний бэлэн байдлын түвшинг сумын төвд нийтийн зорулалттай үйлчилгээний цэгт үйлчилгээ эхэлсэн жилдээ 99 %, дараагийн 5 жилд 99.9 %-иас багагүй , малчны (багийн) холбооны цэгт үйлчилгээ эхэлсэн жилд 95 %, дараагийн 5 жилд 99%-иас багагүй байлгах үүрэг хүлээсэн.

Радио долгионы нөлөөллийн талаархи мэдээллийг хаанаас авч болох вэ?

Энэ талаархи мэдээллийг интернэтээс хайж олж болно. Доорхи сайтууд хамгийн үнэн бөгөөд найдвартай эх сурвалжууд болно.

http://www.fcc.gov./cgb/cellular.html
http://www.arpansa.gov.au/mobilephones/index.cfm
http://www.who.int/peh-emf/publications/facts/factsheets/en/index.html

http://www.icnirp.de/what.htm

5. Үйлчилгээний чанарын тухай

Хэрэв таны авсан үйлчилгээний чанар нь хүлээж байсан түвшингээс доогуур бол яах вэ? 

Мэдээлэл харилцаа холбооны өрсөлдөөнт орчинд ХХЗХороо үйлчлэгч бүрт үйлчилгээний нэр төрлөөр нь стандарт тогтоох бус, бүх нийтийн үүрэгт үйлчилгээний заавал биелүүлэх стандарт шалгууруудыг тогтоож ажилладаг. Харин мэдээлэл харилцаа холбооны үйлчлэгч бүрт өөрийн хэрэглэгчид үйлчлэх журам, стандартаа боловсруулан мөрдөж ил тод байлгахыг үүрэг болгодог.

ХХЗХХороо, үйлчлэгч нарт зах зээл дээр шударга өрсөлдөөний нөхцлийг нь бүрдүүлж өгвөл үйлчлэгч бүр өөрийн хэрэглэгчээ хадгалахын тулд илүү чанартай олон талт үйлчилгээг нэвтрүүлэх арга замыг байнга эрэлхийлж хэрэгжүүлнэ гэсэн чиглэлийг баримталж ажилладаг.

Иймд та үйлчлэгчдээ эхэлж хандах эсхүл илүү чанартай үйлчилгээ санал болгож буй компанийг судалж сонгохыг зөвлөе.

Хэрэв үйлчлэгч компани таны гаргасан санал гомдлыг барагдуулахаас татгалзсан эсхүл гаргасан шийдвэрийг нь та хангалтгүй гэж үзвэл яах вэ?

Та энэ асуудлаар шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж болно.

Хэрэглэгчийн гэрээний талаархи маргааныг хэрхэн үүсгэх вэ? 

Энэ төрлийн маргааныг үүсгэхдээ эхлээд үйлчлэгч компанидаа хандах эсхүл боломжийн хуулийн зөвлөхөд хандах хэрэгтэй.

Хэрэглэгч, үйлчлэгчийн хооронд байгуулсан гэрээ нь үйлчилгээгээ худалдах тухай арилжааны гэрээ бөгөөд Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөх үүрэгтэй.

ХХЗХороо нь холбогдох хуулиар олгогдсон хэрэглэгчийн эрх энэхүү арилжааны гэрээнд тусгагдсан эсэх, үйлчлэгч компани өөрийн давуу байдлыг урвуулан ашиглаж байгаа эсэхийг шалгаж зохицуулалт хийх үүрэгтэй.

Маргаан үүсэхээс зайлхийхийн тулд гэрээг байгуулж гарын үсэг зурахаасаа өмнө гэрээний нөхцөлийг сайтар уншиж танилцах, үйлчилгээг санал болгож буй компаниасаа тодруулга авах , дараахи нөхцлүүдийг сайтар анхааран харахыг зөвлөе.

- Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа болон гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлавал ямар торгууль хүлээх тухай

- Үйлчилгээг буюу гэрээг цуцлахад хийх төлбөр байгаа эсэх

- Гэрээ үйлчилгээг цуцлахаас өмнөх мэдэгдэх хугацаа

- Хэрэв та хүсэлт гаргаагүй бол гэрээ цаашид автоматаар сунгагдах нөхцөлүүд

Үйлчлэгч оператортойгоо харьцаж санал гомдол гаргахдаа дараахи зүйлийг анхаарна уу. 

Аливаа санал гомдлыг аль болох е-мэйлээр эсхүл өргөдөл /албан бичгээр гаргах

Хэрэв та утсаар хандсан бол ярьсан он сар, өдөр цагаа болон ярилцсан үйлчилгээний ажилтны нэрийг тэмдэглэх

Таны санал гомдлыг шийдвэрлэх асуудлаар ирүүлсэн мэйлүүд болон бичиг захидлыг хадгалах эсхүл тэмдэглэх

Гэрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу үйлчлэгч 1-2 долоо хоног хүртэлх хугацаанд хариу өгөөгүй бол дээрх баримтуудаа ашиглан дахин хандах эсхүл хороонд хандаж болно.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 13, Мягмар гариг, 22:35
 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр187
mod_vvisit_counterӨчигдөр7917
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт8104
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт60244
mod_vvisit_counterЭнэ сард36323
mod_vvisit_counterӨнгөрсөн сард260751
mod_vvisit_counterБүгд358242

We have: 2 guests, 98 bots online
Таны IP: 38.107.191.80
 , 
Өнөөдөр: 9-р сар 06, 2010