|
|
Монгол Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолын хавсралт Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оныүйл ажиллагааны хөтөлбөрөөс2.4. Дэд бүтэц, хот байгуулалтын бодлого
2.4.24. Орон зайн мэдээллийн санд тулгуурласан зөөлөн дэд бүтцийг /хаягжуулалт, кодчлол: бар код, зип код гэх мэт/ бий болгож, төрийн үйлчилгээг шинэ шатанд гарган үр ашгийг дээшлүүлнэ. 2.4.25. Мэдээлэл холбооны дэд бүтцийг өргөтгөн шинэчилж, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг өргөжүүлж, өрх бүрт хүртээмжтэй болгоно. 2.4.26. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ. 2.4.30. Шуудангийн үндсэн сүлжээг өргөтгөн шинэчилж, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлнэ. 2.4.31. Дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үндэсний компаниудын чадавхийг дээшлүүлэх зорилгоор авто зам, төмөр зам, эрчим хүч, харилцаа холбооны сүлжээг өргөтгөх ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барихыг бүх талаар дэмжинэ. 2.5. Орон нутгийн хөгжлийн бодлого2.5.8.Малчид гар утас ашиглах, харилцаа холбоогоор шуурхай хангагдах нөхцөлийг бүрдүүлнэ.
|






![]() | Өнөөдөр | 168 |
![]() | Өчигдөр | 7917 |
![]() | Энэ 7 хоногт | 8085 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 60244 |
![]() | Энэ сард | 36304 |
![]() | Өнгөрсөн сард | 260751 |
![]() | Бүгд | 358223 |