September 2010 October 2010
Su Mo Tu We Th Fr Sa
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

Гол мэдээ

Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжилд оюун ухаан, хүч хөдөлмөр, мэдлэг чадвараа харамгүй зориулан хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад болон гавъяат холбоочиддоо, салбарын нийт ажилтан ажиллагсад, тусгай зөвшөөрөл эзэмшин үйлчилгээ эрхлэгчид, нийт хэрэглэгчиддээ баярын мэндчилгээ дэвшүүлье.

Өнөө цагт Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийн хандлага нь олон улсын жишигт хүрэхүйц хурдацтайгаар хөгжиж байгаа нь та бидний өнөөдрийн амьдралын алхам тутамд мэдрэгдэж байгаа билээ. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор шинэ технологийг нэвтрүүлэх, шударга өрсөлдөөн, үнэ тарифийн зоицуулалт, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх талаар олон ажил, арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлж байна. 

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээний үр дүнд салбарт оруулах улсын ба хувийн хөрөнгө хөрөнгө оруулалтын хэмжээ өсч, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого жил бүр нэмэгдэж, улс орны нийгэм эдийн засаг, үндэсний хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах болсноор хүн амын өдөр тутмын үйл ажиллагаа, аж амьдралд үзүүлэх ач холбогдол улам бүр чухал болж байна. 

Ингээд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгчид Та бүхэн салбарын түүхэн ойн энэ өдөр өмнө гаргасан амжилтаа улам бататгаж, эх орныхоо ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулах, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна.

Түүнчлэн нийт холбоочиддоо Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн мэндийг дахин хүргэж, амьдралд нь аз жаргал, ажил үйлс тань өөдрөг байхыг хүсэн ерөөе!

 

Монгол Улсын Их Хурлын 2008 оны

35 дугаар тогтоолын хавсралт

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны

үйл ажиллагааны хөтөлбөрөөс

2.4. Дэд бүтэц, хот байгуулалтын бодлого

2.4.24. Орон зайн мэдээллийн санд тулгуурласан зөөлөн дэд бүтцийг /хаягжуулалт, кодчлол: бар код, зип код гэх мэт/ бий болгож, төрийн үйлчилгээг шинэ шатанд гарган үр ашгийг дээшлүүлнэ.

2.4.25. Мэдээлэл холбооны дэд бүтцийг өргөтгөн шинэчилж, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг өргөжүүлж, өрх бүрт хүртээмжтэй болгоно.

2.4.26. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ.

2.4.30. Шуудангийн үндсэн сүлжээг өргөтгөн шинэчилж, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлнэ.

2.4.31. Дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үндэсний компаниудын чадавхийг дээшлүүлэх зорилгоор авто зам, төмөр зам, эрчим хүч, харилцаа холбооны сүлжээг өргөтгөх ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барихыг бүх талаар дэмжинэ.

2.5. Орон нутгийн хөгжлийн бодлого

2.5.8.Малчид гар утас ашиглах, харилцаа холбоогоор шуурхай хангагдах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр37
mod_vvisit_counterӨчигдөр7917
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт7954
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт60244
mod_vvisit_counterЭнэ сард36173
mod_vvisit_counterӨнгөрсөн сард260751
mod_vvisit_counterБүгд358092

We have: 1 guests, 92 bots online
Таны IP: 38.107.191.84
 , 
Өнөөдөр: 9-р сар 06, 2010