September 2010 October 2010
Su Mo Tu We Th Fr Sa
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

Гол мэдээ

Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжилд оюун ухаан, хүч хөдөлмөр, мэдлэг чадвараа харамгүй зориулан хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад болон гавъяат холбоочиддоо, салбарын нийт ажилтан ажиллагсад, тусгай зөвшөөрөл эзэмшин үйлчилгээ эрхлэгчид, нийт хэрэглэгчиддээ баярын мэндчилгээ дэвшүүлье.

Өнөө цагт Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийн хандлага нь олон улсын жишигт хүрэхүйц хурдацтайгаар хөгжиж байгаа нь та бидний өнөөдрийн амьдралын алхам тутамд мэдрэгдэж байгаа билээ. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор шинэ технологийг нэвтрүүлэх, шударга өрсөлдөөн, үнэ тарифийн зоицуулалт, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх талаар олон ажил, арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлж байна. 

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээний үр дүнд салбарт оруулах улсын ба хувийн хөрөнгө хөрөнгө оруулалтын хэмжээ өсч, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого жил бүр нэмэгдэж, улс орны нийгэм эдийн засаг, үндэсний хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах болсноор хүн амын өдөр тутмын үйл ажиллагаа, аж амьдралд үзүүлэх ач холбогдол улам бүр чухал болж байна. 

Ингээд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгчид Та бүхэн салбарын түүхэн ойн энэ өдөр өмнө гаргасан амжилтаа улам бататгаж, эх орныхоо ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулах, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна.

Түүнчлэн нийт холбоочиддоо Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн мэндийг дахин хүргэж, амьдралд нь аз жаргал, ажил үйлс тань өөдрөг байхыг хүсэн ерөөе!

 

Монгол Улс интернэтийн үйлчилгээний хурдны үзүүлэлтээр Австралийн өмнө оржээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 7-р сарын 09, Баасан гариг, 14:38

Харилцаа холбооны зохицуулах хороо интернетийн үйлчилгээ хөгжүүлэх, шинэ технолги нэвтрүүлэх, өрсөлдөөн үнэ тарифийн бодлого хэрэгжүүлэх талаар олон ажил зохион байгуулж байгаагийн үр дүн гарч байна.
Саяхан Speedtest.net-ээс явуулсан хэдэн сая тестийн үр дүн дээр үндэслэгдсэн дэлхийн улс орнуудын интернэтийн үйлчилгээнд ашиглагдаж буй хурдын индексийг тодорхойлж үздэг үзүүлэлт гарсан байна. Энэ индексээр дэлхий даяар интернэт хэрэглэгчдийн мэдээ, мэдээлэл татаж авах болон илгээх хурд ямар түвшинд байгааг улс орон нэг бүрээр гаргаж харьцуулалт хийжээ.    
Энэхүү үзүүлэлтэнд Монгол Улсын интернэт хэрэглэгчдийн татаж авах хурдны /Download speed – 7,62Mbps/ үзүүлэлт нь 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 162 орноос 35-р байранд орсон нь Австрали, Грек, Польш, Испани зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас дээгүүр байна.
Харин илгээх хурдны /UpLoad speed – 5.14Mbps/ үзүүлэлэт нь 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 162 орноос 16-р байранд орсон нь Франц, Герман, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас илүү үзүүлэлттэй байна. Мэдээллийг http://www.netindex.com цахим хуудаснаас авах бололцоотой.
Харилцаа холбооны зохицуулах хороо Дэлхийн банктэй хамтран 7 аймгийн 34 суманд интернэтийг үйлчилгээг хүргэх төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон орон нутагт хүргэж буй интернэтийн үйлчилгээний ялгавартай нөхцөл байдлыг арилгах зорилго тавьж ажиллаж байна.








 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр205
mod_vvisit_counterӨчигдөр7917
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт8122
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт60244
mod_vvisit_counterЭнэ сард36341
mod_vvisit_counterӨнгөрсөн сард260751
mod_vvisit_counterБүгд358260

We have: 2 guests, 98 bots online
Таны IP: 38.107.191.84
 , 
Өнөөдөр: 9-р сар 06, 2010