September 2010 October 2010
Su Mo Tu We Th Fr Sa
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

Гол мэдээ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо Дэлхийн банктай хамтран Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх төслийг 2007 оноос хойш амжилттай хэрэгжүүлж, хамтран ажиллаж байна.
Энэхүү төслийн хүрээнд бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан байгуулах, бүх сумдад үүрэн холбооны үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх, хөдөөгийн холбоог сайжруулах зорилгоор 152 багт малчдын нийтийн холбооны үйлчилгээний цэг байгуулах, интернэтийн үйлчилгээг орон нутагт хүргэх зорилгоор 7 аймгийн 34 суманд интернэтийн үйлчилгээг хүргэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн радио давтамжийн хяналтын системийг шинэчлэх зорилгоор хөдөлгөөнт болон суурин, зөөврийн  хяналтын системийг шинээр байгуулах төслийн хэрэгжилтийг амжилттай зохион байгуулсан Харилцаа Холбооны зохицуулах хорооог Дэлхийн Банк өндрөөр үнэлж цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүссэн захидлыг  Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал ирүүлсэн байна.


Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос дараахь нэр бүхий 11 стандартуудыг боловсруулах төслийг 2010 оны 7-р сарын 9-ны дотор ирүүлэхийг уриж байна. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 7-р сарын 08, Пүрэв гариг, 14:35

Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос дараахь нэр бүхий 11 стандартуудыг боловсруулах төслийг 2010 оны 7-р сарын 9-ны  дотор ирүүлэхийг уриж байна.

Нэмэлт өөрчлөлт хийх стандартууд

1. MNS  5207 : 2002Шилэн кабелийн суурилуулалт. Техникийн шаардлага; MNS 5317 : 2003 Оптик шугамын төгсгөлийн төхөөрөмж, ашиглалт үйлчилгээний хэмжилт, суурилуулалтад тавих ерөнхий шаардлага.
2. MNS 5276 : 2003 Холбооны кабелийн суурилуулалт. Ерөнхий шаардлага;  MNS 5779 : 2003: 1200,  2000 хосын багтаамжтай хуваарилах шүүгээ, 100, 200 хосын төгсгөлийн блок суурилуулалт. Ерөнхий шаардлага; MNS  5280 : 2003Салбар кабелийн төгсгөлийн төхөөрөмжийн суурилуулалт. Ерөнхий шаардлага.

Шинээр боловсруулах стандартууд

3. Барилга обьект хороололуудыг холбоожуулах ерөнхий шаардлага, барилгын зурагт холбооны хайрцгийг оруулах.
4. Авто зам, гүүр, төмөр зам хөндлөн гарах холбооны шугамын байгууламж; Гадна холбооны ажлын зураг хийх.
5. Телевиз болон FM радиогийн чиглэлээр үйлчилгээ  үзүүлэгчдийн үйлчилгээний чанарт байнгын, суурин хяналт хийхэд шаардлагатай стандарт,
6. Албан хэрэгцээний баримт бичигийн нээлттэй формат, 
7. Data link layer ISO/IEC 8886:1996,
8. Session layer ISO/IEC 8326:1996,
9. Хаягжилтын нэгдсэн стандарт,
10. Сүлжээний аюулгүй байдлын удирдлага,
11. Сүлжээний аюулгүй байдлын архитектур,

Стандарт боловсруулахыг сонирхсон хувь хүн болон ажлын баг нь тухайн стандартыг боловсруулахад гүйцэтгэх ажлын агуулга, цар хүрээ, стандартыг боловсруулах хугацаа болон үнийн талаархи саналаа дээрхи заасан хугацаанд ирүүлнэ үү.
Ирүүлсэн саналыг авч үзээд дараахи шаардлага хангасан гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулна. Үүнд:
- Тухайн стандарт боловсруулах ажлыг гүйцэтгэгч нь тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн болон мэргэжлийн өндөр ур чадвартай байх бөгөөд дараахь шаардлагуудыг тавина. Үүнд:

  • судалгааны ажил хийж байсан туршлагатай, тухайн мэргэжилээрээ судалгааны ажил дотоодын болон олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн
  • тухайн чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэргэжилээрээ сүүлийн 3 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Харилцах утас: 300205, 363999
Eмайл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Веб хаяг: http://crc.gov.mn

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1855
mod_vvisit_counterӨчигдөр9013
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт26214
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт60244
mod_vvisit_counterЭнэ сард54433
mod_vvisit_counterӨнгөрсөн сард260751
mod_vvisit_counterБүгд376352

We have: 3 guests, 96 bots online
Таны IP: 38.107.191.82
 , 
Өнөөдөр: 9-р сар 08, 2010